Байгалийн баялгийн нөөц Солонгост хомс. Гэхдээ хөдөлмөрийн хүний нөөцийн хувьд багагүй. (Тухайн үед 50 сая) Тэднийхээ хүчээр хилийн чинадад бараа бүтээгдэхүүн гарган, гаднаас хөрөнгө татах аргаар эдийн засгийн хөгжлөө эхлүүлжээ.
1960-аад онд хувцас, хиймэл үс, гутал хийх гээд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлсэн. Тэр үед олон хүүхэдтэй айл өрх цөөнгүй байсан. Тэд хүүхдийнхээ үсийг тайрч түүгээрээ хиймэл үс хийж зарах нь түгээмэл байжээ.
1970-1980 оны үед төмөр-төмөрлөг, авто машин, усан онгоц зэрэг хүнд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг экспортолсон юм.
2000 оноос хойш хагас дамжуулагч, усан онгоц, авто машин, гар утас, газрын тосноос боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг экспортолж байна.
...
Нөөц, баялаг бас технологи хомс үедээ Солонгос улс экпортын хүрээг тэлж, эдийн засгаа хөгжүүлж чадсан. Түүний хамгийн гол шалтгаан нь бэрхшээлийг даван гарах тэвчээр, ядуу зүдүү ч сурч боловсрох эрмэлзэл нь их байв.
Хөдөлмөрийн нөөцийг зөв ашигласан нь гайхалтай хөгжлийг дагуулж чаджээ. Солонгосын эдийн засгийн өсөлтөд тийнхүү хүн нь нэн чухал нөөц байв. Солонгосын эдийн засаг үргэлжлэн хөгжихийн тулд хөдөлмөрийн нөөцөө чадваржуулж бэлтгэдэг. Улмаар шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх тал дээр илүү хүчин зүтгэж байна.
Одоо Солонгос экспортоороо дэлхийд эхний долоод багтаж буй.
Түүвэрлэн орчуулсан Ч.Булган-Алтай
Сэтгэгдэл ( 0 )