БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар зөвлөхүүдээ солино

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

 Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан Ж.Батсуурийг чөлөөлж, академич Г.Чулуунбаатарыг сайдаар томилсон. Ж.Батсуурь сайд өөрийн зөвлөхөөрөө Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон болон академич Н.Бэгз нарыг ажлуулж байсан юм.

Шинэ сайд Г.Чулуунбаатар зөвлөхүүдийг хэвээр ажлуулах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй ч ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар солих сураг байна. “Шинэ сайд зөвлөхүүдээ өөрчлөх байх. Өөрийн хүнээ томилох болов уу” гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.42.174) 2017 оны 06 сарын 19

shine saidad amjilt husehin yldamd bolovsroliin sistemee dahin 1 sain ergej haraache gj helmeer bn. huuhdiin bolovsrol bol hen1 hunii biznes bish shuu ene bol bidnii ireeduin chuhal asuudal. jil bolgon bolovsroliin shinechlel nertei turshilt hiij bytshan ursiin darhiig zadartal sulidaj unataln programaar shahah yum. arai denduu. ter tusmaa baga angiin huuhduud

0  |  0
Top