Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа Та цахимаар өгөх боломжтой

2017 оны 06 сарын 15

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Ажлын хэсэг төсөл боловсруулсан. Тус төслийг энэ сарын 05-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

  Үндсэн хуульд оруулах уг нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын албан ёсны http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн сайтад бүрэн эхээр нь нийтэлжээ. Иргэд энэ төсөлтэй танилцаж, http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой.  

Төсөл нь: -Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

-Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

-Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм.

Дээрх төслийг улс, орон  нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.Энэхүү хэлэлцүүлгийн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж ирэх аравдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэж УИХ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т.Баттөмөр(202.55.191.42) 2017 оны 09 сарын 24

Мөн сар болгон хийсэн ажиллаа тайлагнаж байх .

0  |  0
Т.Баттөмөр(103.9.90.2) 2017 оны 09 сарын 24

Үндсэн хуульд eрөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх намын харъяалалыг бүрэн хязгаарлах засгын газарт эдийн засаг улс төрийн зөвөлгөө өгөх .бүрэн эрэхтэй байх хугацаанд хууль хяналтын байгуулага шалгах эрэхтэй байх .eрөнхийлөгч нь дотоод болон гадаадын их сургууль төгссөн англи болон бусад орны хэлээс нэг хоёр орны хэлтэй мэдлэг мэргэжил хувьд эдийн засаг гадаад харилцааны чадвартай байх хүнийг сонгож сонгуульд оролцуулах гэж оруулбал ямар вэ

0  |  0
Top