1910 оны Монгол орон

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Монгол Улс 1921 оны хувьсгалаас хойш ганцхан үеээ үдээд байгаа билээ. Энэ нь дөрөв, таван үеээ өнгөрөөсөн хөгжингүй орнуудтай харьцуулшгүй юм. Өнөөдөр Монгол Улсын иргэд дэлхийн хөгжингүй улс орнуудын хэрэглэж буй технологиос хоцрохгүй, шинээр гарсан технологиудыг хэрэглэж байна.  

Түүхийг эргэн дурсвал 1910 оны үед Монголд эмнэлэг, ариун цэврийн тухай ойлголт огт байгаагүй.  Тухайн үед хүн амын дундаж наслалт 22 байсан гэдэг. Энэ үеийг Монголчуудыг шашнаар далимдуулан мунхруулж байсан үе ч гэж нэрлэдэг. Үүнтэй холбоотой түүхэн гэрэл зургууд цөөнгүй бий. Гэхдээ энэ үед  Нийслэл Хүрээнд болон орон нутагт хэд хэдэн газар кино гаргаж байсан тухай мэдээ, баримт бий. Тухайлбал, Богд хаан Жавзандамбын өргөөнд ордныхон кино үздэг байжээ. Энд чухам ямар кино гарч байсан нь тодорхой бус боловч Богдын хөтөч, хамниган Бадам гэгч кино гаргадаг төдийгүй Богдын заларч, морилж яваа байдлыг, Богдод сайдууд бараалхаж буй үйл явдлыг харуулсан кино хийжээ.


Х.Чойбалсан, Н.Янжмаа нар “Сүхбаатар” уран сайхны киноны уран бүтээлчдийн хамт, 1942 он.

Харин эмнэлэг байгуулагдан, хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсноор 1956 оны байдлаар дундаж наслалт 55 болон нэмэгдсэн байна. Нийгэм соёлжиж эхлэхийн хэрээр иргэдийн хувцас зүүсгэл, үс засалт ч өөрчлөгдөх болов. Өнөөдрийн нийгмийг 1910 онтой харьцуулахад асар хурдацтай хөгжиж байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top