УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон АН-ын гишүүн Л.Наранбаатар, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор данстай хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр мөн УИХ-ын дөрвөн ч гишүүн оффшор данстай гэж дурьдсан юм.
“Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль шинээр батлагдсан. Төрийн албан тушаалд томилогдсон болон сонгогдсон тохиолдолд тухайн албан тушаалтны хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данстай бол гурван сарын дотор арга хэмжээ авах, өөрчлөлтийн талаарх мэдээллийг 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэх ёстой гэсэн заалт орсон байгаа. Үүний дагуу манай байгууллага дөрвөн УИХ гишүүн, хоёр НИТХ-ын гишүүн, нэг төрийн өмчит компанийн захирал, нэг Элчин сайд дээр албан тоот АТГ руу явуулж, хуулийг заалтыг биелүүлсэн үү. Энэхүү оффшор бүртгэлээ мэдүүлсэн үү гэдгийг шаардсан байгаа. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө УИХ дахь бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороотой хамтарч ажиллаж шаардах болно.
Мөн МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос албан шаардлага гаргаж нэр бүхий гишүүдийн асуудлыг шалгахыг АТГ-д давхар өгсөн байгаа. Тэгэхээр оффшортой иргэд төрийн албанд сонгогдох, томилогдох, Монголын төрд ажиллах боломжгүй болтол явах болно” гэлээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 5 )
ДММ энэ нөхөр нэг нэр дэвшигчийн эсрэг явж байх юм юу гэсэн үг үү
Eronhiilogch boloh geed baigaa Enhbold offshore-iin talaar yuch hiigeegui , chimeegui l baij baigaad devsheed baigaa hyn, MAN ajliig muu gej dygnej baina, hudlaa amlaj garch irsen, garaad hyyhed , hogshid, yadarsan ard tymen l daramtad orloo…….