Санхүүгийн ертөнцөд “Үл үзэгдэгч” хэмээх нэр томьёо байдаг. Ийм баячуудыг хүмүүс мэддэггүй, тэд ч өөрсдөө ч мэдэгдэхийг хүсдэггүй. Энэ жил дэлхийн баячуудын есдүгээрт жагссан Амансио Ортега яг л тийм хүн. Тэрбээр амьдралдаа бараг ярилцлага өгч байгаагүй болохоор түүний хувийн амьдралын талаарх баримт маш ховор. Тэр ч байтугай 1999 оноос хойш авахуулсан гэрэл зураг ч байхгүй гээд бод. Уншигч таны харж байгаа зураг бол 1999 онд Inditex компанийн санхүүгийн тайлангийн ёслолын ажиллагаан дээр авахуулсан зураг юм. Хувийн амьдралын тухайд мэдэгдэж байгаа баримт гэвэл “хоёр удаа гэрлэсэн, гурван хүүхэдтэй, Сүүлд гэрлэсэн эхнэртэйгээ Овьедо хотноо маш даруухан амьдардаг, гэсэн ч хэрэглээ нь маш даруухан, гаднаас нь харахад тэрбумтан биш газрын эзэнтэй илүү төстэй” гээд л боллоо. Аан тийм, бас зангиа, албан ёсны хувцсанд дургүй. гэрлэхдээ л эхний бөгөөд эцсийн удаа зангиа зүүсэн гэдэг. Аль дивангарт өгсөн бэсрэг ярилцлагадаа энэ тухайгаа ярьж байсан гэгддэг.
Олон нийтийн ажилд оролцдоггүй болохоор Испанийн хаан Филипп хүртэл А.Ортегатай уулзахаар Inditex-ийн оффист ирж байсан гэдэг. Зарим хүмүүс түүнийг банк санхүүгийн ажлаас ангид нэгэн гэж нэрлэдэг. Inditex-ийн хувьцаа биржээр зарагдаж эхэлсэн эхний өдөр л тэр Испанийн баян хүн болсон бөгөөд үүнийхээ төлөө багахан хэмжээний ёслол ч хийгээгүй юм. Түүний нэгэн санхүүч Financial Times-т өгсөн ярилцлагадаа “2001 оны дөрөвдүгээр сарын 28-ны дурсгалт тэр өдөр тэрбээр ажил дээрээ ирж зурагтаа асаан компанийнх нь зургаан тэрбум ам.долларын хувьцаа борлогдсоныг олж мэдээд дараа нь ажилчдын гуанзанд орж хоол идсэн” хэмээн өгүүлсэн нь бий.
Гэхдээ л тэр дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг болж чадсан. Чухам энэ бизнесийнхээ хүчээр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын эхний аравт орж ирсэн билээ. ингээд түүний амжилтын замнал өөд хэрхэн мацсаныг сонирхоё.
Zara болон бусад брэндийг үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс мэддэг Амансио Ортега Гаона 1936 оны гуравдугаар сарын 28-нд Испанийн Леон хотноо ядуу гэр бүлд төржээ. Эцэг нь төмөр замд ажиллаж багагүй мөнгө олдог байсан бол эх нь амьдралдаа нэмэр болохын тулд айл цэвэрлэдэг байв. Амьдрал хэцүү байсан тул тэрбээр 13 настай байхдаа ажил хийж эхэлсэн байна. Үйлдвэр, боомт дэлгүүр гээд л таарсан ажлаа хийж мөнгө олох хэрэгтэй байсан тул түүнд дээд боловсрол эзэмших цаг ч байсангүй. Эцсийн эцэст, мөнгөтэй байвал бүх юм болно гэж боддог байж. Тэгээд ч тэрбээр хэзээ нэгэн цагт үйлдвэрлэгч болбол дунджаас дээгүүр давхаргын хүмүүст л зориулж бүтээгдэхүүн хийнэ гэж шийдсэн гэдэг.
А.Ортега 1963 онд Confecciones Гоа нэртэй өөрийн бие даасан компаниа байгуулж, нимгэн халат хийж зарах бизнес эрхэлж эхэлжээ. Эхэндээ бусад дэлгүүрт бараа нийлүүлдэг байгаад 1975 онд Zara нэртэй анхныхаа дэлгүүрийг нээсэн байна. Сонгож авсан салбар нь үнэхээр оновчтой байсан тул 1989 он гэхэд Испанид 100 гаруй дэлгүүртэй болсон байлаа. Анхны дэргүүрээ нээснээс хойш хоёр сар болоод л нэг шинэ дэлгүүр нээж байсан гэсэн үг юм. Харин одоо бол дэлхийн 73 оронд 4300 салбар дэлгүүртэй. 1975 оноос хойш тооцвол гурав хоног тутамд нэг дэлгүүр нээж байсан гэсэн тоо гарч байна. Өдгөө дунджаас дээгүүр орлоготнуудын хэрэглээ гэсэн имижийг бүрдүүлж чадсан Zara, Massimo Datti, Ciddis Class зэрэг арав гаруй брэндийг үйлдвэрлэдэг компанийг ийм нэгэн “үл үзэгдэгч хүн” толгойлж сая, саяар тоологдох мөнгийг чимээгүйхэн халаасалсаар байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 11 )
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
yamar saihan yum be
Хүмүүс ийм даруухан байх нь ямар бахдам сайхан юм бэ гэж бодож байна даа.