Их, дээд сургуулиудыг цөөлж чадахгүй бол ядаж татвар авдаг болъё

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн хэдэн жилийн турш “Дээд боловсрол үнэгүйдлээ, хөдөлмөрийн хуваарь алдагдлаа, манай улс хэтэрхий олон хуульч, орчуулагчтай боллоо” гэж бичсэн билээ. Ардчилсан хувьсгалаас өмнө дээд боловсрол эзэмшсэн хүмүүс энэ яриаг дуртайяа өлгөн авч “Бидний үед арай ч ийм байгаагүй” гэлцэнэ. Гэтэл үнэндээ бол их багын ялгаа л байгаа болохоос өмнөх нийгмийн үед ч димпломын хавтаснууд байсан уу гэвэл байсан. “Баясгалан” киноны гол дүр Баясгалан удирдлагынхаа өөдөөс “Би бол адуучин. Чам шиг мэргэжлийн үнэмлэхний хавтас биш” гэж хэлдэг хэсгээс энэ байдал тод харагддаг. Ялгаатай нь тэр үед дээд сургууль төгссөн л бол дипломын жинхэнэ эзэн байна уу, “хавтас” байна уу хамаагүй, автоматаар 600 төгрөгийн цалинтай ажилд томилогддог байлаа. Өөрөөр хэлбэл эрх мэдэл дээд боловсролын дипломны жинхэнэ эзэд, тэднээс олон “хавтаснууд”-ын гарт байдаг байжээ. Үүнээс болж манай улс хичнээн боломжийг алдсаныг тооцоолох ч боломжгүй юм.

Алдагдсан боломжийн тухай онол гэж бий. Манай улсыг ирээдүйд авч явна гэж үзээд байгаа уул уурхайн салбарт гэхэд л манай улсын алдагдсан боломж 25.5 хувь байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Уул уурхай хөгжүүлээд удаагүй гэхэд ийм алдагдал гарч байгаа юм чинь хавтаснуудын тоо олширсон өнөө үед бусад салбарт энэ тоо бүр их байгаа гэдэг нь ойлгомжтой юм.             

Гэхдээ яах вэ, дээр дооргүй ухаарсны хүчинд Боловсрол соёл шинжлэх ухааны яам  их дээд сургуулиудад тавих шаардлагыг чангатгаж, тоог нь цөөрүүлэх бодлогыг барих болсон нь сайшаалтай юм. Гэхдээ л Боловсролын тухай хуулиар халаас нимгэн оюутнуудын халаасыг улам хоослох боломжийг гаргаж өгсөн байна. Их дээд сургуулийн захиргаа оюутнуудын тасалсан цаг, нөхөн шалгалтын хөлс зэргээс багагүй хэмжээний орлого олдог гэдэг нь нууц биш. Нэгэн дээд сургуулийн захиргаа багш нартаа хичээл болгон дээр нэг ангиас долоогоос доошгүй хүүхэд унагаж, сургуульдаа орлого оруулах үүрэг өгдөг байсан гэж тус сургуульд багшилж байсан найз маань ярьж билээ. ЭМШУИС-ийн харьяа Сувилахуйн сургууль хичээл тасалсан оюутнаас нэг цагийн 2500 төгрөг хураадаг тухай сонсогдож байсан. Энэ тухай тодруулах гэхэд “Бид нар хүний амь настай холбоотой хариуцлага өндөртэй мэргэжилтэн бэлтгэдэг болохоор тасалсан хичээлийг заавал нөхөж ордог. Тийм болохоор нөхөж хичээл орсон багшид хөлсийг нь өгөх нь мэдээж” гэсэн хариулт өгөөд буцааж байсан удаатай. Гэтэл үнэн хэрэгтээ хичээл нөхөж орох нь өдрийн од шиг гэдгийг эх сурвалж хэлж байсан билээ.

Дээд боловсролын тухай хуульд боловсролын байгууллагын санхүүжилтийн талаар ингэж заажээ. 18.1.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн санхvvжилт дараахь эх vvсвэрээс бvрдэнэ:

 18.1.1.улсын төсвийн хөрөнгө;

 18.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхvvжилт;

 18.1.З.сургалтын төлбөр;

 18.1.4.аж ахуйн vйл ажиллагааны орлого;

 18.1.5.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;

 18.1.6.зээл, тусламж;

 18.1.7.бусад эх vvсвэр

 “Нөхөн шалгалт”, “Хичээл нөхөлт”-ийн төлбөрийг сургуулийн удирдлагууд “18.1.7.бусад эх vvсвэр” гэсэн заалтыг баримталсан гэж хэлдэг ч уг хуулийн 18.З.Боловсролын байгууллагад хандивласан хөрөнгийг тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана” гэсэн заалтыг бараг бүгдээрээ зөрчдөг болох нь саяхан Мэргэжлийн хяналтын албанаас хийсэн шалгалтаар илэрсэн билээ. 18.5 “Өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын сургалтын байгууллага нь хоёр жил тутамд санхvvгийн vйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж, дvнг нийтэд ил тод байлгана” гэсэн заалт бол бүр ч хэрэгждэггүй. Боловсролын салбарыг хуулиндаа ашгийн бус салбар гээд заачихсан байдаг тул захирлуудад унац ихтэй. Ер нь Монголд хамгийн их но-той, эдийн засгийн цагдаа нар анхаарлаа хандуулж баймаар газрууд бол зорилгоо янз бүрээр тодорхойлсон сан хэмээх ТББ, хувийн гэгдэх их, дээд сургуулиуд гээд хэлчихэд буруудахгүй. Сангаар дамжуулж бохир мөнгө угаах явдал гадаадад их гардаг юм билээ. Учир нь гадаадад бас Монголтой нэгэн адил сан, их, дээд сургуулиудаас татвар авдаггүй. Хэрвээ ашгийн бус байгууллага гэдэг халхавчин дор үлэмж хэмжээний хууль бус орлого хуримтлуулж, ашиг олж байгаа бол хувийн их, дээд сургуулиудаас татвар авдаг болоход буруудахгүй гэсэн өнцөг бас байж болно. Ашгийн байгууллага мөн бол татвар төлөх учиртай. Эс бөгөөс ашгийн бус байгууллага гэдэг нэр томьёонд нь тохирох хэм хэмжээг нь зааж өгөх цаг болжээ. Хууль дүрмээ биелүүлдэг чанартай цөөхөн сургуультай болох шаардлага хэвээрээ байна. 

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.68) 2017 оны 08 сарын 01

Татвар энэ тэр гэхийн оронд төгсөгчдийнх нь чансааг тогтоогоод үзүүлэлт муу гарсан сургуулиудыг хаах хэрэгтэй. Сургалтын чанар,төгсөгчдийн мэдлэг чадвараар ддиплом үнэлэгддэг болохоос магадлан итгэмжилсэн гэх мэт цол гуншингаар дүгнэгддэггүйг Чулуунбаатар сайд мэдэх л ёстой доо.

0  |  0
зочин(66.181.160.68) 2017 оны 08 сарын 01

Социализмын үеийнхээс илүү олон орчуулагч, хуульчтай болсон нь тоон үзүүлэлт.Харин чанарын хувьд ялгаа бий. Соц нийгмийн дипломтон Болдбаатарыг давах хятад хэлний орчуулагч, мөн Нарангэрэл гуайг давах хуульч төрөхгүй байгаа болохоор орчин үеийн дипломтнуудыг тусгай дунд боловсролтойд тооцвол таарна.Бас болоогүй ээ магистр хамгаалаад байгаа. 70-80-д оны диплом чинь та нарын дэргэд доктор хамгаалсан шахуу юм шүү. Нялх дипломын боолонцорууд минь. . . Ха . Ха хэ . Хэ

0  |  0
х(103.10.21.81) 2017 оны 08 сарын 01

татвар авна гэхээр сургалтын төлбөр тэнгэрт гарнаа

0  |  0
Aamaa(43.242.243.48) 2017 оны 07 сарын 31

Mongolin ih surguuliud biznes bson arai denduu mongold ajilchin angi baihgui bson!!!! Chanargui togsogchid n ajlin bairgui surguuliudig haah heregtei!!daruihan!!!bolovsrol bol talh zardag delguur bishee!!!!

0  |  0
зочин(103.26.195.198) 2017 оны 07 сарын 31

Социализмын үед, жишээлэхэд манай анги 1дүгээр курстээ 34 үүлээ ороод ” дугаар курсийн хагас жилээр 12 уулаа болж энэ л тоогоороо : жил суралцаад төгсөж байлаа. Тэгвэл одоо сургуульдаа хандив, багшдаа мөнгө өгөөд дүнэгээ хэвийн үзэгдэл болсон гэж сурлага сайтай оюутнууд ярьж байхыг олонтоо сонсож, харж байна. Түүнчлэн эхний 4 жилдээ бараг хичээлд суугаагүй шахам_ шалгалт өгч байгаагүй шахам нөхөр сургууль төгсөх үед төгсөлтийн шалгалтанд морилон, диплои хамгаалтанд орж байх, юм гэж харамслын үг ч гарч байлаа. Ингэхлээр их дээд сургуулийг цөөлж, аж ахуйн нэгжид бүртгэж, хуулиар татвар авдаг бай

0  |  0
ККККК(202.9.40.70) 2017 оны 07 сарын 31

Сургуулиудыг нэгтгээд цөөхөн болго. Элсэлтийн шалгалтыг мөнгө хөрөнгө харалгүй шудрагаар шалгаж тэнцсэнийг нь л сургаач дээ. Эрдэмтэн нэр зүсэн нөхдийг дахин аттестатчлаад нэр төдий мэрдэмтийн цолыг хүчингүй болго. Тэгвэл хүүхдээ өөрийн гараар юм хийгээд сайхан амьдрах мэргэжлийн сургуульд нь оруулий. Болсон болоогүй мөнгө төлбөр авахаас өөр юмгүй хөгийн сургуульд хүүхдүүд ороод байхаар хэний ч хүү хэний ч эцэг эх сургуульд орий оруулий л гэж бодно биз дээ. Одоо бол тэр шалгалтаар яадгийн сургуулвд орж л таараа юм чинь дээ.

0  |  0
?(202.9.40.70) 2017 оны 07 сарын 31

Өмнөх нийгэм төвлөрсөн төлөвлөгөөтөй хөгжлийн зорилготой нийгэм байсан учир боловсон хүчнээ бодлогоор бэлтэгдэг бэлтгэгдсэн хүмүүсээ ажлын байранд томилдог байсныг дипломны гол автоматаар 600 төгрөг авдаг байсан гээд байгаа юм уу? Тэр үед чинь гарын 5 хуруунд тоолох сургууль байсын ш дээ.Болсон болоогүй сургууль байгуулаад оюутны сургалтын төлбөрөөр амьдрах зорилготой зарим хүн шалгалтанд унасан хүүхдүүдийг манай сургуульд ор гээд л урилга бичээд яваатай адилтгаж болохгүй л дээ. Төгсөгчидөд нь ажлын байр олдохгүй ажлын туршлагагүй гээд авахгүй очоод ажиллах дадлага хийх үйлдвэр ч байхгүй ш дээ

0  |  0
хуульч(202.9.42.59) 2017 оны 07 сарын 31

Костюмын гол гаргахгүйн тулд их дээд сургуульд тавар гэдэг авдаггүй юм гэхэд аж ахуйн нэгж байгууллагад бүртгүүлж хуулийн этгээд болсоныхоо төлөө татварын байгуулагад тайлангаа тогтмол өгч бий болсон хөргөнгөдөө шимтгэлийг төлж сурмаар юм Тайлангаа тогтмол гаргадаггүй их дээд сургуулиудыг татан буулгах хэрэгтэй ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЮМ БҮХЭН ӨӨРИЙН ҮНЭТЭЙ ШҮҮДЭЭ ??? ҮНЭГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮй???

0  |  0
Зочин(202.70.46.226) 2017 оны 07 сарын 31

Баардаж яваа оюутан бол гэр бvлийн хvмvvжил. Алдааг дандаа бусдаас хайдгаа одоо болио. Угаасаа зах зээлийн шалгуур аль ч сургуулийг тегссен хvvхдийг хvлээж байгаа. Их дээд сургуулиуд харин ёс зvй, нийнмийн хариуцлагыг нийгэмд ярьдаг баймаао байна.

0  |  0
Эх(202.70.46.226) 2017 оны 07 сарын 31

Татвар чинь эргээд оюутан, эцэг эх бидний нуруун дээр нь иргэ. Тэр татварыг чинь телж байгаа хvн нь егдег болохоос биш байгууллага нь ургўлж бий болгодогvй юм.

0  |  0
зочин(66.181.165.26) 2017 оны 07 сарын 31

ялгаатай, одоо мөнгө төлж даргацар болдог байхад, соц үед 9 үеийн намтарыг судалж шалгадаг байлаа шүү дээ , соц- мын үеийн дипломын гол одоо бол доктор л гэсэн үг

0  |  0
хүүхэд(202.21.116.2) 2017 оны 07 сарын 31

социализмын дипломны гол практик дээр маш сайн бэлтгэгддэг, сайн сурдаг байсан, одоогийн дипломны гол шууд ”цүнхдэж” юу ч мэдэхгүй дарга болж бна. энэ ялгаа мөн үү. бас томилож ажиллуулдаг байсан, одоо бол дипломын гол ЗГ т, яаманд, сураад уншаад дипломын гол гэж хэлүүлдэг байсан, одоо бол сураагүй дипломын гол... архийг мэддэггүй байсан, одоо бол жинхэнэ баарчингууд...

0  |  0
Top