Баян-Өлгий аймагт орон нутгийн уулын бор ямааг эрлийзжүүлж, сүүний чиглэлийн ямааны шинэ үүлдэр бий болгох төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Франц улсын дэлхийд алдартай сүүний чиглэлийн альпин үүлдрийн ямааг орон нутгийн ямаатай эрлийзжүүлж, Монгол ямааны ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой уг төслийг эхний ээлжид Баяннуур, Дэлүүн, Толбо сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийг УИХ-ын гишүүн Д.Мурат санхүүжүүлж байгаа бөгөөд альпин үүлдрийн зургаан ухныг Өвөрхангай аймгийн Тарагт сумын ямааны фермээс худалдаж авчээ. Харин хээлтэгчийг Баяннуур сумд өсгөж буй уулын бор ямааны үүлдрээс шилэн сонгох аж.
"Сүүний чиглэлийн ямаа үржүүлэх төсөл" нь 2017-2021 онуудад хэрэгжих ба үр дүнд Монгол ямааны сүүний гарцыг хоногт 1,5-2 литрт хүргэх боломжтой гэж санаачлагчид үзэж байна.
Баян-Өлгийчүүд ямааг эрлийзжүүлэх чиглэлээр туршлагатай бөгөөд нутгийн ямааг ОХУ-ын “Уулархаг Алтай” үүлдрийн ухнаар хоёрдугаар үе хүртэл эрлийзжүүлэн тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан хэсгийг өөр дотор нь шилэн сонгож үржүүлэх замаар “Уулын бор” үүлдрийг бий болгож, 1991 онд баталгаажуулж байсан түүхтэй юм.
Дашрамд хэлэхэд, 2016 оны жилийн эцсийн статистик мэдээгээр Баян-Өлгий аймаг нь 983314 толгой тоолуулжээ. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар энэ нь сүргийн бүтцийн зохих хэмжээнээс 1,5 дахин илүү үзүүлэлт бөгөөд нутгийн ямааны ноолуурын чанар бусад аймгуудтай харьцуулахад доогуур, ашиг шим багатайд тооцогддог байна.
Г.Хан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
хахах КАЗАГУУД ТИЙМ УХААНТАЙ ЮМ ууу
казахууд монголын еврей гэдгийг хэзээ ч мартаж болохгүй
Хөдөөнийхэн малынхаа ашиг шимийг хүртэнэ гэж бараг үгүй болжээ. Үхэр, хонио сааж, арьс, ноосыг нь авахаа болисон, үнэд хүрдэггүй гэнэ. Хэдэн ямаа нь өссөн , жаахан цайны сүү, өрөм аваадл болдог аж...
Хөдөөнийхэн малынхаа ашиг шимийг хүртэнэ гэж бараг үгүй болжээ. Үхэр, хонио сааж, арьс, ноосыг нь авахаа болисон, үнэд хүрдэггүй гэнэ. Хэдэн ямаа нь өссөн , жаахан цайны сүү, өрөм аваадл болдог аж...