“Евро-Ази дахь Монгол ба Япон” 10 дахь удаагийн Улаанбаатарын Олон Улсын Симпозиум болно

2017 оны 08 сарын 23

Япон улсын Шоовагийн Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэн болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхим хамтран Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтаж 10 дахь удаагийн Улаанбаатарын Олон Улсын Симпозиумийг “Евро-Ази дахь Монгол ба Япон” сэдвийн дор 2017 оны 8-р сарын 26-27-ны өдрүүдэд МУИС дээр зохион байгуулж байна.

МУИС болон Шоовагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль нь Улаанбаатарын Олон Улсын Симпозиумыг анх 2008 оноос хамтран зохион байгуулжээ. Энэ хугацаанд зохион байгуулсан хурлууд агуулгын хувьд өргөн хүрээг хамарсан, цаг үеийн онцлог сэдвийг хөндөж хэлэлцэж ирсэн бөгөөд ялангуяа Евро-Азийн бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, улс орнуудын онцлог болон нөлөөлөх хүчин зүйлс зэрэг хүрээг хамрахаас гадна Монгол ба Японы түүх, улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагаатай холбогдолтой сэдвийг түлхүү хэлэлцэж ирсэн.

10 дахь удаагийн Улаанбаатарын Олон Улсын Симпозиум нь 20 зуунаас хойш огцом өөрчлөгдөж буй Евро-Азийн нийгэм дэх ээдрээтэй нөхцөл байдлыг хараандаа оруулж, түүх, улс төр, эдийн засаг, соёл, олон улсын болон хоёр орны харилцаа гэсэн өнцөгөөс бүс нутгийн хөгжил, улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, түүхэн шинжтэй үйл явдлуудыг задлан шинжилж, бодит дүгнэлт өгөх, Монгол, Япон хоёр орны харилцааны асуудал болон Евро-Азийн бүс нутгийн харилцааг зөв гольдролоор цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг олон асуудлыг судлаач, эрдэмтэд тал талаас нь хөндөн хэлэлцэх мэтгэлцээний нэгэн талбар болгохыг зорьж байна. Сонирхсон багш, судлаач, эрдэмтэд болон оюутан залуус та бүхнийг хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлыг зохион байгуулах хороо

 

10 дахь удаагийн Улаанбаатарын Олон Улсын Симпиозум

Евро-Ази дахь Япон ба Монгол

Зохион байгуулагч:

  • Шоова Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Олон улсын соёлын судлалын хүрээлэн
  • МУИС-ын Ази Судлалын Тэнхим

Дэмжигч байгууллага:

  • Шоова Эмэгтэйчүүдийн Их Сургууь
  • Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам
  • МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн төв
  • Монголын түүх соёл судлалын нийгэмлэг

Гол ивээн тэтгэгч: Ацүми олон улсын харилцааны сан

Өдөр: 2017 оны 8 сарын 26 (бямба)-27 (ням)

  • Бүртгэл: 8 сарын 26 (бямба), 9:00-9:30, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн төв
  • Хурлын нээлт, үндсэн илтгэл: 8 сарын 26 (бямба), 9:30-12:10, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн төв
  • Хурал: 8 сарын 27 (ням), 9:30-12:00, 13 :00-20 :00 хөдөө явах

Хурлын байр: Монгол улс, Улаанбаатар хот, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн төв

Оролцогчид (төсөл)Япон, Герман, Хятад, Орос зэрэг орнуудын 10 орчим судлаач,  Монголын 8 орчим судлаач, 60 сонсогч

Илтгэлийн журам:

  Бичих хэл Хэмжээ Сүүлийн хугацаа Явуулах хаяг
Илтгэлийн хураангуй Монгол, англи, япон хэлээр. Англи хэлнээс бусад хэл дээр бол англи хэл дээрх хураангуйг бас хавсаргана. A4 цаасан дээр, 44 үсэгx38 мөр, 1 хүртэл  хуудас 2017 он 6 сар 30 өдөр (Баасан) Email-д хавсарган

 

husel@swu.ac.jp

Илтгэл Монгол, англи, япон, орос хэлний аль нэг A4 цаасан дээр, 44 үсэгx38 мөр, 5 хүртэл  хуудас 7 сар 28 өдөр (Баасан) Email-д хавсарган

 

husel@swu.ac.jp

Тараах материал Монгол, англи, япон, орос хэлний аль нэг A4 цаасан дээр, 44 үсэгx38 мөр, (тайлбар, ашигласан материал оруулаад)18 хүртэл хуудас 2017 он 9 сар 30 өдөр (Бямба) Email-д хавсарган

 

husel@swu.ac.jp

  • Үсгийн фонт: англи, монгол хэлээр Times New Roman (12 P), япон хэлээр 明朝 (10.5 P).
  • Илтгэл тавихдаа проектор хэрэглэх бол 8 сарын 18 (Баасан)-ны дотор мэдээллээ мэйлээр явуулна уу.
  • Илтгэл болон хэлэлцүүлэг монгол, япон хэлээр явагдах ба орос хэл дээрх илтгэл зөвхөн монгол хэлээр орчуулагдана.

Оролцох хүсэлт гаргах:

  • Оролцохыг хүссэн хүмүүс хавсралт хуудсыг бөглөн, 2017 оны 5 сарын 31 (лхагва)-ны дотор зохион байгуулах хорооны доорх и-мэйл хаягаар явуулна уу.
  • Илтгэх хүний тоо гүйцвэл илтгэл хүлээж авахыг зогсооно.

Холбогдох хаяг (симпозиум зохион байгуулах хороо):

“Шоова” эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Боржигин Хүсэл

Tel : 81-(0)3-,   E-mail: husel@swu.ac.jp

МУИС-ын Ази Судлалын Салбарийн дарга

Tel : 976-9999-8023,      E-mail: batmaa.v@num.edu.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top