МУСГЗ, доктор, зохиолч, яруу найрагч Р.Сурагантай ярилцлаа.
-Таныг яахын аргагүй МоАХ-ын гаралтай ардчилагч гэдэг юм билээ. Тэрхүү ардчилсан хувьсгалын төлөө байсан хүмүүс баруун аймгуудад, тэр дундаа Өлгийд цөөнгүй биз ?
-Монголын ардчиллын загалмайлсан эцэг бол МоАХ, улс төрийн онолын тулгуур нь АСХ, түүний гол төлөөлөгчид байдаг. Тухайлбал Баабар, Бат-Үүл, Зориг, Алтанхуяг, Ганболд,Гончигдорж, Ламжав, Батчулуун, Баттулга нарын жин дарсан хувьсгалч стратеги томъёололгүйгээр урагш алхах, ахих боломж байсан гэж үү? Үгүй. Монголын нийгмийн хэт үзэл сурталжсан араншинг өөрчилж ардчилал, эрх чөлөөгөөр солих амаргүй давааг төвөггүй давахад тэдний хамтаар төв, орон нутгийн алдарт партизанууд хүчин зүтгэсэн. Ардчиллын партизанууд гэж цагаан морин жилийн эрх чөлөөний төлөө боссон ба амиараа дэнчин тавьж чадсан эгэл баатрууд юм. Анх, 1989 оны 12-р сард Ховдын багшийн дээдийн оюутнууд, 1990 он 5-р сарын 25-нд Өлгийн төв талбайд, 6-р сарын 25-нд суулт зарлаж аймгийнхаа АДХГЗ-ны дарга Даваажавыг болон бусдыг нь огцрохыг шаардан тэмцэгчид жагссан юм. Тайван замын хувьсгалын улаан шугам чухам эднээс эхэлсэн. Өнөөдөр тэр талбайнуудад ардчиллын бэлэг тэмдгийн илэрхийлэл болох цамхагхан бий сэн бил үү?
- Энд тэнд элдэв хүний хөшөө дурсгал босгож болоод байдаг хэрнээ Цагаан морин жилийн хувьсгалчдад зориулан босгосон нь цөөхөн гэж үү!?
- Саяхан намайг Казахстан, Киргизээр явж байхад Алматад Зөвлөлтийн цуст дэглэмийн эсрэг боссон 1986 оны 12-р сарын хувьсгалчдад зориулж босгосон гэрэлт хөшөө сүндэрлээстэй байсан. Курманбек Бакиевийг түлхэн унагаах хувьсгалд оролцож аймшигт хядалгаанд өртсөн Киргизийн залуусын дурсгалд мундаг хөшөө босгожээ. Бишкекийн Атабейтэд буй тэрхүү хөшөөнд олон нийт үргэлж очиж ном хурдаг юм байна. Энэ бол эрх чөлөөний төлөө босгосон том хүндэтгэл. Миний бодлоор бол шинэ Ерөнхийлөгч маань санаачилаасай даа. Монголын бараг бүх аймаг, хот, сум, дүүргүүдэд МоАХ, АСХ-ий гишүүдэд зориулсан гэрэлт цамхаг байгуулах цаг нь яг болсон. Чухамдаа эл ажлыг өмнөх Ерөнхийлөгч асан Элбэгдорж л санаачлах байсан даа. Харамсалтай нь тэр хүний хувьд манлайлагч муусайн партизанууд нэгэнт хэрэггүй болсон байх! Зарим нэг хэт хөөрүү этгээд хотод Барон Унгерний, Ховдод Жа ламын хөшөө босгох гээд марзан юм ярьдаг!? Ардчилал, партизанууд бол манай нийгэмд эрс эргэлт хийсэн. Үнэн, тийм үү!? Одоо «партизан» алдартай тэдний өнгө нь гандуу, гундуу, жам ёсоороо өтөлж, өнгөрөх нь өнгөрч дуусч байна шүү дээ. Хамгийн залуу нь гэхэд 50 гарсан байх. Харин амьд байгаа нь хэд сэн билээ дээ? Сайндаа л 2-3 мянга байгаа. Үлдсэн хэдэд нь сарын 500.000 төгрөгний тусгай тэтгэмж олгооч ээ, гэж төрөөс гуйх агаад шаардах эрхтэй шүү бид. Ази тивд хамгийн эгзэгтэй өөрчлөлт,шилжилт 1989-1990 онд Монголд өрнөсөн. Үүнийг МоАХ, АСХ-ний партизанууд манлайлсныг тухайн үеийн дэлхийн улс төрийн рейтингийн үнэлгээ нотолдог. Тэгвэл энийг явцуу жишгээр, жижиг шагайвчаар харж болохгүй гэсэн үг. Бусад намууд гишүүдээ дэмжээд байгаа биз дээ. Жишээ нь, дам дуулснаар МАН-ынхан болохлоор өөрийгөө дэмжсэн шар сонины хэдэн эрхлэгч нарт хүртэл хотын зүрхэн төвөөс шил толь болсон олон давхар өндөр барилга, байгууламж хүртэл барьж өгөөд түшигтэй байдаг юм биш үү!?
-Ерөнхийлөгчийн сонгуульд танайхан маш хангалтгүй дүн үзүүлж «улайрсан» аймаг нэртэй боллоо. Чухам юу нөлөөлсөн бэ. Энэ тухайд таны байр суурь сонирхолтой байна?
-Ерөнхийлөгчийн сонгуульд манай аймаг маш тааруухан амжилт гаргав. Үнэн, хүлээн зөвшөөрнө. Казахуудыг «даргад хэтэрхий хайртай, дуртай» байснаараа уналаа гэдэг ч юм уу, орон нутгийн намын байгууллага тааруухан байлаа гэх хүмүүс ч тааралдах биз ээ. Энэ бол харьцангуй л таамаглал болов уу. Бодит олон учир шалтгаан байсны дотор мэдээж, сөрөг талуудын аймшигт хар пиар зонхилсоныг хэлье. Дөнгөж сонгуулийн өмнөхөн ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч Элбэгдорж нисдэг тэргээр хүрэлцэн ирж аймгийн МАН-аас сонгогдсон ИТХ-ын гишүүн, Засаг дарга Гылымхантай тусгайлан уулзаж, зураг хөргөө татуулан байж яаран буцсан нь нэг л сэжигтэй санагдсан. Элбэгээг хоёр дахиа сонгогдоход Өлгийчүүд цугаараа, тэр дундаа миний тоонот, унасан газар угаасан усны Дэлүүнчүүд 65-89 хувийн санал өгч Монголын сонгуулийн ардчиллыг төгс манлайлж байсан билээ. Гэтэл энэ Эрхэм гуай хүний урамд намын журмын нөхдийн маань нэгэнтэй ч тоож уулзалгүй арилсан нь сэжигтэй агаад хачирхалтай байлаа. Сонирхолтой нь яг энэ мөчөөс Элбэгдорж гэх хүнийг сөрөг талаас муулах нь эрс багасаад, бараг үгүйтэй адил болов уу даа!? Нөгөө талаар энэ сонгуулиар казахуудыг зориуд муухай харуулах, хагаралдуулах арга механизм нөлөөлсөн гэж үздэг. Сонгуулийн кампанит ажил эхлэхийн өмнө аймгийн АН-аас зохион байгуулсан сум, орон нутгийн намын үүрийн дарга нарын их цуглаан, уулзалтыг миний бие удирдаж суухдаа ч ,нэр дэвшигч Баттулгын сурталчилгааны цуглаанаар талбайд зассан тайзан дээр Соёлын гавъяат зүтгэлтний хувьд хүндэтгэлийн уриалга үг хэлж байхад ч олны нүдэнд итгэл найдвар асаалттай байсныг анзаарч билээ. Би ч итгэлтэй байлаа шүү дээ. Орон нутгийн АН-ын үүр, хороод чадлаараа зүтгэсэн. Казах хэл дээр 25000 ш сонин гарч,айл болгонд хүртээсэн. Төвөөс ирсэн 2 удаагийн санхүүжилт хүртээмж муутай байж гэж хэлэхэд арай илүүц юм уу даа. Тэглээ ч гэсэн эцсийн дүнд нь одоогоор олон сум өр ширтэй хоцорсон байгаа юм. Тухайн үеийн штаб удирдсан хүмүүс, орон нутгийн намын хороо тайлангаа шударгаар гаргасан байгаасай даа? Энэ талаар миний бие Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Энхболдын нэр дээр захидал бичнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд манай аймаг маш тааруухан амжилт гаргав. Үнэн, хүлээн зөвшөөрнө. Бодит олон учир шалтгаан байсны дотор мэдээж, сөрөг талуудын аймшигт хар пиар зонхилсоныг хэлье. Дөнгөж сонгуулийн өмнөхөн ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч Элбэгдорж нисдэг тэргээр хүрэлцэн ирж аймгийн МАН-аас сонгогдсон ИТХ-ын гишүүн, Засаг дарга Гылымхантай тусгайлан уулзаж, зураг хөргөө татуулан байж яаран буцсан нь нэг л сэжигтэй санагдсан.
-Таны бичсэн цөөнгүй нийтлэлийг тань анзаарч суухад Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга асан Цагаанд таагүй хандаад байх шиг. Ийм тал бий юү?
-Үгүй дээ. Цагаан бол Баян-Өлгийн үзэсгэлэнт Булган сумын урианхай ястан. Эх оронч Самбуугийн Чүлтэм төр ламтай хүй элэг нэг голынх. Гэтэл Цагаан өөрөө түүнийг нууж хаадагт нь гайхдаг. Ардчилал, Элбэгдорж хоёр түүнийг бага ястан гэж гололгүй их дэмжсэн. Эхлээд Сангийн Сайд, Монголын алтан сан хөмрөгийг итгэж атгуулсан, дараа нь БСШУ-ны Сайд, Монголын тархийг бариулсан, сүүлд нь Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч өөрийн хамгийн итгэлт шадар түшээгээ болгосон гэх мэтээр цорын ганц азтай эр. Энэ эрхэм хэрэв хасаг биеийг олж төрсөн сөн бол ийм алдарт хүрэх ч үү, үгүй ч үү?! Сайндаа л нусны алчуур шиг дэд сайд л явах биз ээ! Харин Өлгийн ардчлагсдын дунд 27 жилийн туршид бараг үзэгдээгүй хүн шүү.Түүний дэргэд талийгаач найз Саригийн Батчулуун минь бол шал өөр байж,даан ч богино наслав даа /нүдээ чийгтүүлэв/.
-Хууль зүйн сайд агсан Батчулуун Өлгийд их очдог байв уу?
-Тэгэлгүй яахав. МоАХ-ын нэрт зүтгэлтэн, эртний анд Түвдэндорж бид гурав 1995 онд Өлгийн бүх сумаар орж явлаа. Батчулуун их хөгжилтэй казахаар ярина гэж ангайлгана шүү!
-Таны төрөлх сум Дэлүүнчүүд яав. Хүний чих огтолсон, бэртэж гэмтсэн, Засаг ноён нь сонгууль өгсөнгүй гэж хүн зодсон гэх юм цахим ертөнцөөр нэг их тархсан санагдаж байв даа?
-Дэлүүн аргагүй дийлэгдлээ л дээ. Гэхдээ мөчөөгөө өгөх болоогүй, дэлхийд ганц Дэлүүн минь шүү дээ! Чих огтолсон асуудал маньд хамаагүй. Дэлүүнд 6, 7, 8-р баг идэвхтэй түлхүү сайн оролцов. Харин миний төрсөн тоонот 7- баг 52-65 хувиар ялалт байгуулж АН-ын хувьд баяр хөөр, МАН-ын хувьд гунигт муу нэр зүүсэн. Дашрамд хэлэхэд 7-р багийн иргэд буюу миний Хөхтолгойн «хөх чонуудад» ардчилалд хайртай шүү.
- Баян-Өлгийд хүүхэд залуус нь монгол хэл сурах талаар хойрог болсон гэж ярьдаг. Сошиал ертөнцөд элдэв зүйл цацагддаг. Энэ хэр үнэн бэ?
-Эх хэлний асуудал казахуудын толгойн өвчин болсоор байгаа юм. Монгол, казах хэл уг язгуур гарал нэгтэй буюу тун ойрхон «төрөл» хэлнүүд мөн. Алтайн язгуурын хэл гэж хэл шинжлэлийн онолд ончтой тодорхойлогдсон байдаг. Алтайн язгуур хэлээр 600 сая хүн ярьдаг . Манай гарагийн Ази Номхон далайн уудам нутгийг эзлэн тархжээ дээ. Бид албан хүчээр шахуу садан саахалт болох гэж байгаа биш хэлзүйн нэн эртний язгуур түүх ингэж хүүрнэж байна. Хэл шинжлэлийн томоохон бүтээл туурвисан нэрт эрдэмтэд доктор Базылхан, доктор Хурметхан нарын баталснаар казах, монгол хэлний өгүүлбэрийн бүтэц адил ба 8 эгшиг авиа,17 гийгүүлэгч авиа бүрэлдмэл,140-600 орчим дагавар, залгавартай, үгийн сангийн 3000 илүү үндсэн язгуур үг байгаагийн 1520 нь бүтэц, дуудлага, агуулга хүртэл ижил юм. Ирэх оныг монгол хэлний жил хэмээн зарлах гэж байгаа нь сайн хэрэг. Тусгаар улсын хувьд хэл, хил хоёроос өөр эрхэм юм юу байхав. Чингэвээс казах хэлний асуудлыг ч цогцоор нь авч үзэх нь зүйд нийцэх байх. Ер нь бид түүхийн бага бус хугацаанд хамт амьдравч биенийхээ хол, ойр, онцлогоо хангалтгүй мэддэг шиг байх юм. Сүүлийн үед хасгууд монгол хэл сурахгүй байна гэж үе-үе улиглан дээшээ алтан хошуу хүргэж жиргэж явдаг матаачид мэр сэр сонсогддог болжээ. Энэ бол дээрээс зориуд захиалгаар илгээдэг мессеж. Ийм зүйл байхгүй. Алдарт эмч Хайрулла, профессор Хурметбек, нэрт орчуулагч Хурманхан нар их, дээд сургуульд ортол монгол хэлтэй байсан уу?! Тэд явцын дунд монголын гарамгай эрдэмтэд болж чадсан.
-Тэгвэл Хайрулла гуай өөрийгөө татар гаралтай гэж хэлсэн санагдана?
-Ямар үндэс угсааг сонгох нь тэр хүний асуудал. Би зөвхөн жишээ дурдсан хэрэг.
-Ер нь Баян-Өлгийн боловсролын салбар улсдаа дан сүүл мушгиж харагддаг. Сүүлийн жилүүдэд бүр ч алингаа алдсан байх?
-Хөдөөд Ерөнхий боловсролын сургуульд улс төржилт их байна. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид бүгд нэг намын харьяалалтай. Тэд сурган хүмүүжүүлэх ажил гэхээсээ намдаа суртал ухуулгын ажил хийсээр суух нь элбэг байх. Дээр нь завилаастай байгаа сумын засаг ноён бол тэдэнтэй нам нэг, омог нэг, ах,дүү, худ ураг, элдвийн холбоо, сүлбээтэй байх жишээний. Жаахан төсөв мөнгөнөөс хяналтгүй хэмлээд зулгаалсаад л эрх дураараа. Ижил хүйстэн шиг нууцлаг чимээгүй найзалдаг цус ойртсон энэ систем нэг л явуургүй болжээ. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ шалдаа унасныг хараад шал дургүй хүрдэг.Тоон дотор үсэг цохиж яваатай ижил Эрчим хүчний ТУЗ-д хүртэл УИХ-ын гишүүний эмч дүү ахайтан тууж явах нь дэндүү биз дээ?
-Танай аймагт Мухамадийн Хурманхан гэх ховор авьяас билэгтэй нэгэн зохиолч байсан тухай сонин, сэтгүүлд үе үе гардаг. Сүүлд түүний хувь заяа нь бүтэлгүйдсэн юм гэл үү. Энэ талаар яриач?
-Тийм ээ! Хурманхан гоц авъяастай нэгэн байсан. Нацагдоржийн «Учиртай гурван толгой», «Миний нутаг» «Од» зэрэг олон шүлгийг, Лодойдамбын «Тунгалаг Тамир», «Алтайд» романы эхний дэвтэр зэрэг олон сайхан зохиолыг казах хэлнээ орчуулсан гавьяатан мөн. Маш өндөр боловсролтой, орос, монгол хэлийг төгс эзэмшсэн хамгийн гол нь радикал үзэлтэй ч байсан тухай дурсамж их. 1963 онд «Шугла» сэтгүүлийн эрхлэгчээр ганц нэг жил ажиллахдаа үндэсний үнэт зүйлийг дээдлэх чиглэлээр удаа дараалан далайцтай эргэлт хийж чадсан гэж ярьдаг. Ахар богино хугацаанд дэндүү олон бүтээл дээр сууж байж дээ буянаа дэлгэр гэж! Ид жагсаж яваа насандаа аймгийн даргаар 2 удаа, АИХ-ын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож байсан. Бор дарсанд хэт автсан гэдэг нь зүгээр цуу яриа байх. Харин түүнийг атаархахчдын гарт хорлогдсон гэвэл үнэнд арай ойрхон. Хурманхан асны ууган хүү Баман нь эцгийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж явж байгаад бас л залуугаараа хорвоог орхисон доо.
- Танай «Шугла» сэтгүүлийн чинь 60 жилийн ой энэ жил тохиож байгаа гэл үү. Ууган сэтгүүлийн уншигчдад чинь баярын мэнд хүргэе...?
- За,баярлалаа! «Шугла»/Туяа/сэтгүүл гараад 60 жилийн нүүр үзэж буй. «Цог» сэтгүүлийн дараахан гарсан Монголын ууган хэвлэлүүдийн нэг. Анхны нэр нь «Жана талап» анхны эрхлэгч нь тухайн үеийн мундаг сэхээтнүүдийн нэг Аргынбай гуай байсан.Монголын буюу дэлхийн урлаг, утга зохиолын олон сор бүтээлүүдийг казах уншигчдад тасралтгүй хүргэж ирсэн түүхт сэтгүүл юм.Социалист реализм, хүчтэй шуурсан цензурдэлтийн үед ч Ринчен, Удвал,.Намдаг, Сэнгээ, Оюун, Түдэв, Пүрэвдорж гээд зангарагтайчуудын ивээл доор,тэдний ач,буянаар айхтар гадуурхагдалгүй нам төрийн анхаарал халамжинд багтаж гадаад, дотоодод нилээд нэр хүнд олж авсан шиг байна лээ. Алдарт яруу найрагч агсан Какей тус сэтгүүлийн нэр хүндийг мэдэгдэхүйц өргөсөн дөө хөөрхий!
Харин ууган тодотголтой сэтгүүл маань цагаан морин жилийн хувьсгалын дараагаар жинхэнэ ёсоор дахин сэргэсэн ба унаж тусахын аль алиныг үзсэн дээ. Казах уншигчид үзэл суртлын хүлээснээс салж, хоолойдоо тэглэж буй бэтгэрээг зайлж, эрх, эрх чөлөөтэй золгуулсан. Түүнчлэн гадны гигантнуудын чөлөөт гэгээлэг ертөнцөөр аялуулж, улмаар Лхагвасүрэн, Цоодол, Урианхай, Галсан, Дашбалбар, Билигсайхан, Цэнддоо, Бя.Энхтуяа, Цогзаяабаатар, Аюурзана, Чилаажав, Хулан, Галсансүх, Эрдэнэ-очир, Буянзаяа нарын шинэ тэсрэлттэй бүтээлүүдээр амьсгалж гарсан гэх үү дээ.
Энэ хугацаанд ялангуяа 2000 оноос хойно МЗЭ-ийн салбарын байр, «Шугла» сэтгүүлийн редакц хэд хэдэн удаа бусармаг зохион байгуулалтай бүлэглэлийн халдлагад өртөж, хөөгдөж туугдахын бүгдийг өнгөрүүлэв
-Баян-Өлгийд шашины хагарал байна гэж бичдэг, заримдаа аюулгүй байдлын хэмжээнд хүрэх амаргүй байдалтай гэж ч бичих юм. Монголд ислам шашин хэдийд дэлгэрээ бол. Лав л гучаад онд хэдхэн мечит байгаад устсан гэдэг?
-Мэдэхгүй дээ! Шашин шүтлэгийн асуудал, учир шалтгаан энэ тэр гэж ярихаас урьд хүмүүний дотоод чин сүслэгийн утга учир, мөн чанарыг сайтар ухаж тунгаах шаардлага бий болоо юу даа.Ер нь манай казах, монгол залуусын оюуныг бузартахаас сэргийлэн хамгаалах хэрэгтэй байх. Дэндүү уламжлалт бус, дэлхийн олон оронд үйл ажиллагааг нь хязгаарласан сахал самбайгаа өрвийлгөж, өмднийхөө шууг тайрч хаясан, битүү хар нөмрөгтөн Исламын нэр барьсан конфессүүдийн /урсгал / хиймэл лалрууд хэрэггүйг казахууд сайн мэддэг, тэгж үздэг дээ. Бурханы авралаар тийм юмнууд манайд орж ирээ ч үгүй байгаа.Түүнтэй нэгэн адил өнөө бараг өөрснөө устаж, уусаж буй Төвдийн үзэл, энд тэндээс залж ирүүлсэн гэх мухар, сохор сүсгийн үйл болгоны хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу!? Монголд ХІІІ зуунаас эхлэн Ислам шашны том мечитийн туурь буйг эрдэмтэд баталдаг. Хархорин хотод мусильманы 2 том мечит байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд бий. Тэхлээр Монголын Их гүрний Чингис, Өгөөдэй, Гүег хааны үеэс, улмаар Юань гүрний Хубилай хааны үед ч Монгол оронд мусильманчууд амьдарч байсан нь илт. Их хэлмэгдэлт ба 1937-1938 оны «инквизациар» хоёр мянган орчим молла нар цаазлуулсан.
-Бас л нэг таагүй асуулт тавья. Казахууд монгол газар усны нэрийг дураараа сольж өөрчилдөг гэдэг нь үнэн үү. Бас Чингис хааныг булаацалддаг тухай яриа бий?
-Алдарт дипломатч,суу билэгт найрагч,цэргийн суут жанжин Мухаммед Хайдар Дулатийн туурвисан Төв Азийн түүхэнд холбоотой «Таурих-и Рашиди» зохиол буй. Түүнд Чингис хаан ууган хөвгүүн Зүчид Иртыш мөрнөөс Уралын нуруу хүртэлх уудам нутгийг, Цагаадайд Алтайгаас Атырау дундын бараг Дундад Азийн Казахстаны уудам нутгийг тэр чигт нь үлдээхэд тэнд байсан мусильманчууд хүн ам, сүрэг мал, сүсэглэг сүлд, мечиттэйгээ багтаж ядаж байсан гэх баримт бий.Чингис хааны нэр,түүхтэй шууд холбоотой газар,усны нэр гэхэд Казахын нутагт хэдэн мянгаар тоологдоно. Шинээр тусгаар тогтнолоо олсон казахууд нутаг усны уугуул монгол нэрийг өөрчилье барья гэж огт хэлдэггүй шүү. Харамсалтай нь манайхны зарим нэг ойворгончууд «Монголын Баян-Өлгийн бүх газар нутаг казах болчихлоо шүү» гэж орилж гардаг. Энэ бол харь элэгтэй нэгний хатгаас.Баян-Өлгийд газар усны нэрүүдийг баллахаар баллуур барьж дайрч яваа нэг ч казахыг би мэдэхгүй. Дэлхийн 45 орны үндэс суурийг тавьсан, тухайн эзлэгдсэн төрийн алтан жолоонд 250 том, жижиг хаад ноёд зөвхөн Чингисийн үр удмаас суусан байдаг. Тэдний сая сая ураг угсаа бүр Их хааныг өөрийнхөөрөө өмчилдөг нь буруу юм уу? Дашрамд дурдахад “Монголын нууц товчоо”-нд гардаг газар усны эртний Түрэгийн нэршлийг булаацалдах нь утгагүй биз дээ!?
-Үндсэн хууль өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг ид өрнөж байна. Танайхаас сонгогдож байсан АИХ-ын депутатууд үүнийг юу гэж байгаа вэ. УИХ-д суусан казах гишүүд чинь юу гэж байгаа. Таны байр суурийн хувьд гэвэл. Ялангуяа үндэстний цөөнхүүдийн талаар?
-Үндсэн хуулийн өөрчлөлт олигтой болох шинжгүй. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх онцгой шаардлага ч гараагүй. Болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь буруу. Өмнөх дордуулсан долоо шиг бүү байгаасай. Хэлэлцүүлгийн үеэр ард түмнээс оруулсан санаа болгон шинэ төсөлд тэр бүр тусгагдахгүй болов уу. Иргэд эцэг хуулийн өөрчлөлтийн нарийн мөн чанарыг бүрэн ойлгоогүй байж магадгүй. Үүнийг далимдуулж ард түмнийг басамжилж болохгүй. Аливааг явцуу жишгээр харж болохгүй. Ажлын хэсгээс багцлан хатуу хайрцагласан «зарчмууд» л хамгаалагдах биз гэх хүлээлт байх шиг.
Ер нь Монголд Ерөнхийлөгчийн засаглал тогтож байж одоогийн засаглалын хямрал гээч юм эцэс болох учиртай. Монголд Үндсэн хуулийн хямрал нүүрлээгүй байхад ширээ, сандал-суудлын төлөө булаацалдааныг эцэг хуульд нялзааж болохгүй.1992 онд Үндсэн хуулийг батлахад Баян-Өлгийгөөс сонгогдсон депутатуудын тоо 15 байжээ. Энэ хуулийн Наймдугаар зүйлийн 2-рыг нь бүтээлцсэн тэдний 6-7 нь одоо амьд сэрүүн бий. Цөөнх үндэстэн гэж Монголд одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулиар «өөр хэл бүхий» угсаатан одоогоор казахууд л байна.Угтаа энэ бол «төрөл хэл бүхий» төрөл -этник гэх санааг агуулж байгаа шүү дээ. УИХ-ын манай гурав уу!? /инээв/ Ер нь буруу, зөрүү дуугарч будилсан дор бол огт хэлгүй хүн шиг дүмбийж сууж л байсан нь дээр дээ. Үндэсний асуудал бол эмзэг юм мөн. Үүнийг чухам Үндсэн хуулийн үзэл санаагаар л зөв залах хэрэгтэй. Үндэсний цөөнхүүдийн талаар алдаатай бодлого баримталсан урьд хойд 2 хөршийн гашуун туршлагыг хаа хаанаа анхаарах шаардлагатай.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 14 )
хасаг руу гаа далд ор
ЮУУГАА ХУЦААД БАЙГАА ГӨЛӨГ ВЭ
ТЭР ЯРИАД БАЙГАА АРДЧИЛЛЫН ГЭХ ЗАЛУУЧУУДАА ХАР ” УЛААН ХАМГААЛАГЧИД ” ОДОО БУГД ТЭР БУМТАН , ОФФШОРЧИД ...
Элбэгдорж Цагаан казакуудад их муу зуйл хийсэн ноашнууд.Монгол Казакуудаар оролдвол сайн зуйл болохгуй байх ...
chingis haan hasag bish shuu kazahruugaa tonil
Зарим зүйлийг андуурсан бололтой Ховдод гарсан Багшийн сургуулийн оюутнуудын жагсаал цуглаан бол ардчиллын анхных байсан гэдгийг Өлгийд гэжээ засна уу ?
90 онд ардчилалын манлаилагчид нь оюутнууд 19-27насны ажилчин залуучууд баисан шүү харин дараа нь сургуулиудаасаа гарч залуучууд ажилгүи болж гудамжинд гарсан даа харин өөрсөдиигөө партизан гээд баигаа хулхи баагиинууд хэн нэгэн улс төрчиин нохоид барьдаг мод
хэхэ ЭЛБЭГээ одоо болноо ХӨДӨӨ ОЧИЖ хургаа хариул
1990 оны ардчиллын төлөө эхлэн манлайлагчид өөрсдөдөө баахан хөшөө босгох нь. Европын соц, орнуудаас эхлээд, ЗХУ-д өөрчлөн байгуулалт гэж 1985-оноос эхлэж улмаар цагийн аясаар Батмөнх тэргүүтэй улс төрийн товчоо ардчиллыг хүлээн авч эрх мэдлээ зүгээр өгсөнийг ард түмэн мэднэ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө цусаа урсгаж амь насаа алдсан улсын баатруудын хөшөө бүрэн босоогүй байхад ардчилал гэж жагсаж өлсгөлөн зарласны төлөө хөшөө босгох нь. Ичих булчирхайтай бай.
Ямар сүрхий хүн бэ. Овоо шүү
tend heden urianhaichuud torj osson nutgaa l gej amidarch bna uneheer 2 dugaar zeregt oruulan mongolchuudiig onoodor hurtel ylgabarlan gaduurhsaar l bna
Ulgiinhun MANiig demjdeg Miyegiin Huud hairtai Avilga heel hahuulig demjdeg huuli bus zuild durtai humuus gj haragdsan songuuliar