Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, "Хөх толбот хүмүүс", “Дүүлэн Нис” зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр Ш.Доржсүрэн нар юм. Тэдний хамгийн сүүлд туурвисан “Элэг нэгтэн” хэмээх уран сайхны кино нь олон улсын тэмцээнээс томоохон шагналуудыг хүртсэн билээ. Ийнхүү Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг жүжигчин МУСТА, А.Мөнгөнзултай ярилцлаа.
- Хамгийн сүүлд бүтээсэн дүр тань нэлээдгүй шуугиан тарьсан. Энэ дүрээрээ ямар ямар шагнал авсан бэ?
- Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би хамгийн сүүлд DOZэнтэртайнмэнтийн “Элэг нэгтэн” кинонд Сара гэдэг Монгол эмэгтэй дүр дээр ажилласан. Энэ кино маань олон улсын зэрэгтэй тэмцээнээс шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг кино гэсэн шагналыг хүртсэн нь чамлахааргүй амжилт гэж бодож байна.
- Таныг “Элэг нэгтэн” кинонд зориулж мэс засал хийлгэсэн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж шуугиан тарьж байсан?
- Чихээ дэлдэн болгох мэс засал хийлгэсэн гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэр бол кинондоо зориулсан дүр хувиргалт. Миний хувьд ямар нэгэн мэс засалд ороогүй.
- Танай энтертайнмэнтаас гаргасан кинонууд чамгүй амжилт үзүүлсэн. Цаашдаа ямар чиглэлээр кино хийх бодолтой байна?
- Үүнийг ярихын тулд анхны кинонуудаа дурдах нь зүйтэй болов уу. DOZ энтэртайнмэнтийн хамгийн анхны бүтээл бол “Дурласны маргааш” хэмээх гадаадын зохиолоос сэдэвлэсэн кино байдаг. Кино маань нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээж байсан гэхэд хилсдэхгүй. Хөдөө орон нутгаас танай киног үзэх гэсэн хүмүүс хаалга, цонх эвдчихлээ гэсэн гомдол ирж байлаа.
Хоёр дахь кино маань “Амьдрах тасалбар” гэдэг кино. Энэ кино нь 2009 онд “Би чамд хайртай” гэдэг кинотой зэрэгцэж гарсан юм. Тухайн үед манай маркетинг үнэхээр хүчин мөхөстсөн гэж хэлж болно. “Би чамд хайртай” киноны маркетинг дээр “Номадс Групп” багаараа ажилласан. Үнэндээ бид том групп, мөнгөтэй компанид нам цохиулсан /инээв/. Гэхдээ одоо эргээд киногоо харахад утга санаа, агуулгын хувьд одоог хүртэл үнэ цэнтэй байж, нийгэм, залууст зөвөөр нөлөөлж чадахуйц кино болсон гэж дүгнэдэг. Энэ кинондоо их хайртай.
Дараагийн кино бол “Хөх толбот хүмүүс”. Киноны зураг авалтыг Парис, Германд хийсэн. Киног хийхдээ сайн кино хийе гэж зориг гарган, зорьсноос биш, ашиг олох сэтгэл өвөртлөөгүй. Киноныхоо нээлтийг 2011 оны 10 дугаар сарын 28-нд Парисын Ландовский гээд кино театрт анхны нээлтээ хийж байсан. Улмаар Монгол, Хятад, Оросод нээлтээ хийсэн юм. Яриад байвал маш арвин түүхтэй.
Хамгийн сүүлд “Элэг нэгтэн” хэмээх уран бүтээл гаргасныг хүмүүс мэдэж байгаа байх. Хийсэн кино болгон маань амжилттай болсон гэж хэлж чадахгүй. Алдаа, оноо болоод суралцах зүйл маш их байна. Тиймээс ч бид сүүлийн хоёр жил уран бүтээл туурвиагүй. Энэ хугацаанд сурах хөгжих дээр анхаарал хандууллаа. Харин одоо “Хөх толбот хүмүүс” киноныхоо хоёрдугаар ангийг хийх төсөл дээр ажиллаж байна. Үзэгчдэд тус киноны нэгдүгээр анги нь их таашаагдсан юм шиг байна лээ. Хүмүүсээс киноныхоо хоёрдугаар ангийг хэзээ хийх вэ гэсэн асуулт болон үргэлжлэлийн тухай саналууд их ирсэн. Тиймээс бид яагаад хоёрдугаар ангийг хийж болохгүй вэ гэсэн бодол төрсөн. Киноны үйл явдал Америкт болж байгаагаар зохиол бичигдээд энэ зун дууссан. Гэвч хамт олноороо Америкийн визэд орох хялбар биш бөгөөд улс төрийн нөхцөл нь ч тогтворгүй байгаа юм. Тиймээс киноны зохиолд дахин өөрчлөлт оруулж өөр оронд зураг авалтаа хийхээр шийдсэн. Мөн зохиолд тодорхой өөрчлөлт оруулан бодит амьдралаас сэдэвлэн бичиж байна. Бэлтгэл ажил эхэлсэн.
- Монголын кино урлагт их олон бүтээл төрж байна. Уран бүтээлчийн хувьд сайшаахаар бүтээлийг онцлооч гэвэл?
- Cүүлийн үед дэвшилтэт кинонууд гарч байна. Уран бүтээлч бүр өөр өөрийнхөө боломжит хэмжээнд өсөж, дэвшиж байгаа.
- Саяхан монгол эмэгтэй найруулагчийн кино олон улсын наадмаас шагнал авлаа. Танд цагаан атаархал төрж, илүү амжилт үзүүлэх хүсэл төрөх юм уу?
- Үгүй. Харин баярлаж, бахархаж, баяр хүргэмээр санагддаг. Бидний хүсэл бол Монгол киног боломжоороо гаднын оронд таниулах. Учир нь ОУ-ын кино наадамд Монголын уран бүтээлийг таних улс орон тийм ч их биш. Эсвэл томоохон наадамд оролцож буй кино бараг байхгүй байх тохиолдол олон.Тиймээс уран бүтээлчид Монголын нэрийг гаргаж байгаад нь атаархах биш баярлаж, бахархаж байна.
- Монголчууд өрсөлдөх гэдгийг арай өөр утгаар ойлгодог юм шиг санагддаг уу? Манайхны өрсөлдөөн нь бие биенээсээ давах гэхээс илүү нэгнийгээ доош нь татах, муутгах хэлбэртэй байдаг юм шиг?
- 10 жилийн өмнөхийг бодвол хүмүүс харьцангуй бие биенийгээ дэмждэг болсон байна. Жишээ нь нэг сэтгүүл сонин сайт дээр нэг хүний тухай мэдээлэл гарахад тухайн хүнийг муулж л байвал сэтгэл нь ханадаг байсан. Бидний талаар мэдээ гарахад сэтгэгдлүүд нь ихэнхдээ сөрөг байдаг байлаа. Үүнээс болж гэр бүлийн дотор маргаан үүсч байсан тохиолдол бий. Одоо харин фэйсбүүк дээр ямар нэгэн мэдээлэл гарахад ихэвчлэн сайн сайхан зүйлсийг ярьж бичдэг болж. 2016 оны 11 сард Дооёо бид хоёр Өвөр Монгол найз Алтансүх, Батхишиг нартайгаа хамтраад Цэцгээ гэдэг эмээд тус болсон. Тус сайн үйлсийн аяны үеэр фэйсбүүкээр live хийсэн юм.Тухайн бичлэгийг нийт 450 мянга гаруй хүн үзэж, 300 гаруй коммэнт, 10,000 гаруй лайк, 300 орчим шэйр хийгдсэн байсан. Үүнээс дүгнэхэд манай Монголчууд бие биенийгээ эерэгээр харж, туслах сэтгэл их болсон гэж ойлгогдсон. Жишээ нь нэг хүнийг муулж байхад түүний эсрэг “Монголчууд дандаа яахаараа ингэж байдаг юм, чи чадахгүй бол дуугүй бай” гэх мэт бусдыгаа муулуулах дургүй, муулахаасаа сайлах нь өөрөөр хэлбэл эерэг коммэнт сөргөөсөө олон болсон .
- Та урлагийг үүрэг хариуцлага гэж боддог уу?
- Мэдээж. Урлаг гэдэг нь урнаар урлах гэсэн үг. Урлаг хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэг хариуцлагатай. Гэвч зарим нэг залуус үүнийг ойлгохгүй байгаа. Жишээлбэл, орчин үеийн киноны дийлэнх нь бүдүүлэг, хараалын үг хэллэгийг оруулсан харагдаж байна. Урлаг гэдэг бол ямар нэгэн зүйлийг хамгийн төгс төгөлдөр сайхнаар үзүүлэхийг зорьдог. Ялангуяа кино нийгэмд нөлөөлж чадахуйц хүчтэй болохоор маш их хариуцлагатай байх ёстой. Хэрэв жүжигчний бүтээх дүрийн үгэнд бүдүүлэг үг хэллэг байх юм бол тухайн үгийг хэлмээргүй байна гэдгээ ёс зүйн хувьд илэрхийлж байх ёстой. Харамсалтай нь сүүлийн үед олон кинонд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байна. Энэ нь тэр хүн уран бүтээлч хүнийхээ мөн чанарыг ойлгоогүй байгааг харуулж байгаа юм.
- Урлагийн хүн багагүй зүйлсийг золиосолж байж амжилтад хүрдэг гэдэг. Таны хувьд тийм зүйл бий юу?
- Мэдээж байлгүй яахав. Эмэгтэй хүн болохоор ээж, аав, хань ажил, үр хүүхдэдээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа Монголд эмэгтэй хүн ачааны хүндийг үүрч, маш олон зүйлд анхаарал хандуулж, цаг зарцуулах хэрэгтэй болдог. Харин урлагийн хүн бол энэ бүгдээс илүү ажилдаа маш их цаг зав гаргах шаардлага үүсдэг.Тэгж байж амжилтад хүрч, хүссэн зүйлээ хийх боломж олдоно. Энэ утгаараа миний хувьд бол гэр бүлдээ зарцуулах үнэт цагаа золиосолдог гэж ойлгож болно.
- Амжилтад хүрсэн хүн маш их хөдөлмөрлөсөн байдаг. Шантрах үе тохиож байв уу?
- Амжилт гэдэг намайг отоод миний хажууд байдаг зүйл биш. Харин түүнийг шантаршгүй хүчээр бүтээж болно. Ер нь бол эмэгтэй хүнд урлагийн салбар их хатуу, хэцүү байдаг. Энэ утгаараа шантрах үе олон байсан. Гэхдээ нэгэнт сонгосон дуртай ажил мэргэжил минь болохоор шантрах гэхээсээ илүү зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлээсээ ухрахгүй гэж өөрийнхөө ажилд ханддаг. Дооёо маань ч бас адилхан. Хэцүү бэрхийн тухайд ганцхан жишээ дурдахад “Элэг нэгтэн” кинонд мэргэжлийн уран бүтээлчдийг сектор сектороор нь ажиглуулахыг зорьж олон улсын багтай хамтарсан. Хамтарч тоглосон Тайландын уран бүтээлчид мундаг жүжигчид байсан юм. Тэдгээр хүмүүсийг хамтарч ажиллахыг зөвшөөрүүлэх, зураг авалтын зөвшөөрөл гээд маш олон тоймгүй хэцүү зүйл тохиож байлаа. Энэ киногоо мөн “Дүүлэн нис” киногоо одоо үзэхэд маш олон хэцүү зүйл тохиож байсан даа гэж бодохоор сэтгэл эмтрэх шиг болдог. Зөвхөн Дооёо бид хоёроос өөр хэнч мэдэхгүй олон хэцүү зүйлс хөшигний ард хүний нутагт өнгөрсөн дөө. Гэвч цаг хугацаа бүгдийг тайтгаруулах юм даа.
- Манай Монголын кино урлагийн хөгжил олон улсад ямар түвшинд байна вэ. Холливудын тавцанд хэзээ гарах бол?
- 1990 он хүртэл кино улсын хангамжинд, өндөр шалгуурын дор бүтээгддэг байсан. Тиймээс уран бүтээлчид юунд ч санаа зоволгүй, зөвхөн уран бүтээлдээ анхаарч сайн бүтээл туурвих байсан. Харин 1990 оноос хойш урлагийг бүтээхээс илүүтэй маргаашийг хэрхэн өнгөрүүлэх тухай бодох болсон. Энэхүү ороо бусгай, шилжилтийн үед олон кино хийгдсэн байдаг. Чанарын үзүүлэлт тааруу кинонууд гарсан одоо ч мөн адил. Өнөөдөр нийгэм өөрчлөгдөж байгаа болохоор үүнийгээ дагаад мэргэжлийн түвшинд бүтээлээ туурвих хэрэгтэй. Тухайлбал, үйлдвэржиж, мэргэжлийн нүүр будагч, зураач, дууны инженер мөн техникч, цаашлаад маркетингийн баг санхүүгийн баг гэх мэт. Ингэснээр дотоодын зах зээлдээ тэргүүлсэн кино бүтээж, цаашлаад гадаадад өрсөлдөх хэмжээнд хүрнэ. Холливуд жилдээ 1500 кино үйлдвэрлэдэг. Гэтэл бид жилд хэдэн кино хийгээд хэдэн нь чанаргүй байгаа нь ил. Тиймээс бид одоо хамтран нэгэн цогц болж дутуугаа дундуур болгож мэргэжлийн багын түвшинд бүтээл туурвих шаардлагатай тулгарч байна. Ингэж чадвал хүсээд байгаа Холливуд, мөн Олон улсын зэрэгтэй наадмуудад өрсөлдөх боломж нээгдэнэ. Монголын кино Холливудын тавцанд гарах нь тийм ч хол биш гэж итгэж байгаа.
- Таныг хүмүүс сайхан биетэй, царайлаг бүсгүй гэдэг. Гоо сайхны нууцаасаа хуваалцаач?
- Нууц гээд байх зүйлгүй. Сайхан байх гэдэг бол зүгээр л хичээл зүтгэл. Түүнээс биш туранхай, залуу байхыг хүсээд болдог зүйл биш. Чи хэзээ хүслийг үйлдэл болгож чадна тэр цагт чи өөрийн гэсэн гоо сайхны нууцтай болж чадна. Би үүнийг ухамсарласан болохоор ядаж л бассейнээр хичээллэдэг. Надад бусдаас илүү содон, үнэтэй олддоггүй зүйл хэрэглэсэн юм байхгүй. Нүүрээ буддаггүй. Миний цүнхэнд будаг бараг байдаггүй.
- Та нөхөртэйгөө хэрхэн танилцаж байсан бэ?
Манай Дооёо “Би чадна” гэдэг МҮОНТВ хамгийн анхны энтертанймэнт нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Хүмүүст маш сайн танигдсан. Тэр үед бол наддаа бол одын од байсан гэхэд хилсдэхгүй. Сургуульдаа ч авьяас болон үлгэр дууриалал сайтай оюутан гэдэг утгаараа багш болон ангийнхнаа хайр хүндэтгэлийг хүлээсэн оюутан байлаа. СУИС-д Дооёо, Аглуу гэдэг нэр л сонсогддог байсан. Тэр үед нөхөр маань гуравдугаар курст сурч байхад би нэгдүгээр курст элсэж байсан юм. Би 10 дугаар ангид сурч байхдаа СУИС-ийн нэгдүгээр курст давхар сурч байсан. Өдгөө хамт амьдраад 23 жил болж байна. Хоёр жилийн дараа мөнгөн хуримаа хийх бодолтой байгаа. Учир нь бид огт хурим хийж байгаагүй. Тухайн үед нийгэм, санхүүгийн байдал хүнд байсан. Оюутан байхдаа бид хоорондоо их адилхан гэгддэг байлаа. Дооёо намайг хүмүүст танилцуулахдаа манай дүү гэдэг байсан. Хүмүүс ч биднийг их адилхан, инээд нь хүртэл ижил юм гэдэг байлаа.
- Таны нөхөр ихэнхдээ таны тоглосон киног найруулдаг. Тэр хэр хатуу найруулагч вэ?
Энэ бол хүн болгоны ярьдаг сэдэв. Хатуугийн тухайд Нөхөр маань зөвхөн камерын ард үнэхээр хатуу найруулагч. Гэхдээ тэр хатуу арга барил нь зөвхөн надад илэрдэг, гэвч тэр нь надад таагүй санагддаггүй. Хүмүүс “Элэг нэгтэн”, “Дүүлэн нис” киног үзээд “чи ч бүүр авгайгаа алах нээ” гэдэг. Тухайлбал, устай, бартай сцен гэх мэт. Тэгж шаардахгүй бол өөрийн бодсон зүйлийг кинондоо тусгаж чадахгүй .
- Нөхрийг тань эхнэрээсээ өөр жүжигчин олж хардаггүй гэж шүүмжилдэг. Энэ талаар таны байр суурь?
- Нүдний шилтэй болохоор олж хардаггүй юм болов уу /инээв/. Хүмүүс ер нь Дооёо дандаа эхнэрээ гол дүрд тоглуулдаг гэж шүүмжилдэг. Тэгж болохгүй гэсэн хууль лав би олж уншаагүй. Нөхөр нь найруулж эхнэр нь тоглодог үзэгдэл зөвхөн Дооёо Зулаа дээр биш дэлхийн бүх киноны уран бүтээлчид дээр үеийн үед байсаар ирсэн. Харин ч Дооёо их азтай найруулагч юм биш үү /инээв/. Хатуу болгоныг даваад гарах тэсвэр хатуужилтай бас болоогүй олон зүйлийг амжуулах чадвартай дайчин жүжигчин эхнэр таарсан нь их завшаан юм биш үү. Эсвэл хувь тавилан байх. Өөрийгөө жоохон магтаад авъя.
- “Доз энтертайнмент” студи гэр бүлийн бизнес үү, эсвэл хобби юу?
- Хоёулаа.
- Танай нөхөр яагаад кино урлагийн салбарыг сонгосон юм бол оо? Уг нь зах зээлээ бодвол хошин шог хамаагүй илүү үзэгчтэй байна шүү дээ. Жүжигчин Дооёог хошин урлагийн тайзан дээр харахыг хүсдэг олон хүн байх шиг?
- Зөвхөн хошин урлагт биш ер нь төрмөл авьяастай ховор жүжигчин. Би ч бас хэлдэг. Гэвч нэгэнт бид хошин урлагаас хөндийрөөд 10 гаруй жил болж байна. Мэдээж хэрэг хошин урлагаар гараагаа тавьж байсан болохоор энэ урлагт хүндэтгэлтэй хандана. Доржсүрэн гэдэг хүний хувьд хошин урлагаас илүү кино урлаг түүний сэтгэлийг татагдсан байх аа. Мөн өнөөдрийн уушгинаас маргаашийн өөх дээр гэж бодсон байх. Тиймээс ч “Х ТҮЦ”-ээс жигүүрээ ургуулан өөрийн шинэ үүрийг барьсан. Буруудсан зүйл алга. Авьяас хөгширдөггүй, цаг нь болохоор Дооёо маань уран бүтээлээр жүжигчний байр сууриас уулзана гэдэгт итгэдэг.
- Та мэдээж сайн жүжигчин. Гэвч нөхрийнхөө найруулсан киноны гол дүр бүхнийг авч чаддагт ур чадвараас гадна санхүү, мөнгө хэмнэх зэрэг гэр бүлийн бодлого байдаг уу?
- Заримдаа тийм шаардлага гарч ирдэг. Худлаа биш. Хэрэв тухайн дүрд тохирч байвал бид татгалзах ёстой гэж үү. Үнэндээ бол бид хоёр нэг тэрэгний дугуй. Нэг нь байхгүй бол бидний машин явахгүй. Тиймээс би гол дүрд тоглосон тоглоогүй хамт явах ёстой. Мөн DOZ энтертаймент нь хувийн продакшн.
- Танай студи нэг кинонд хэдийг зарцуулж, хэдийг олдог вэ. Нууц биш бол тодорхой жишээтэй хэлэхгүй юу?
- Нуугаад байх зүйлгүй. Бидний ажил харьцангуй бусдад ил байдаг. Манай DOZ энтэртайнмэнт дунджаар тооцоход 150 сая төгрөгөөр нэг кино бүтээдэг. Нэг киног гаргахад кино театр 50 хувийг нь авдаг. Мөн татвар, жүжигчид зар сурталчилгаа болон бусад хүмүүсийн цалин гээд зардлыг үлдсэн 50 хувиасаа төлнө. Монголын дийлэнх кино 100 хувийн ашигтай ажиллах нь тун ховор. Уран бүтээлчид өөрсдийн хөрөнгөөрөө буюу байр, машинаа зарж кино хийх тохиолдол бий. Бараг зарлагаа нөхөж чадахгүй байх үе олон. Монголын уран бүтээлчид ажиллаж, ажиллаж 10 хувийн ашигтай байдаг гэхэд болно. Зарим сайн ивээн тэтгэгчтэй кинонууд балансаа барьж ажилладаг байх. Гэхдээ киног тооцоолоод, үйлдвэржилт, маркетинг, оюуны өмчийн эрх дээр нь маш сайн анхаарч ажиллавал кино өөрөө том бизнес. Үүнийг утгаар нь Холливуд харуулж байгаа.
- Та урлагийн хүний хувьд мөрөөдөл, зорилгоосоо хуваалцаач?
- Хийхээр төлөвлөж байгаа олон зүйл бий. Гэхдээ ойрын таван жилийн хугацаанд Монголын кино урлагийг бодитоор дэлхий дахинд таниулсан уран бүтээл хийхийг мөрөөдөж байна. Бусад хүмүүсээр “Энэ үнэхээр дэлхийн хэмжээний кино юм. Гэхдээ Монголынх” гэж хэлүүлэн, Оскарын шагнал авахыг хүсч байна. Оскар бол уран бүтээлч хүн бүрийн мөрөөддөг зүйл. Нэг тэрбум 300 сая хүн амтай Хятад хүртэл үүнийг мөрөөдөж, түүний төлөө бүхэл бүтэн үйлдвэрлэл, мөнгө санхүүгээ зарцуулж байгаа юм. Тиймээс бидний мөрөөдөл ч бас тэдний нэгэн адил баймаар байна.
- Монголын сүүлд гарч буй кинонуудыг хэр үздэг вэ? Тэднийг өрсөлдөгч гэж хардаг уу, эсвэл?
- Уран бүтээлчид бие биедээ киноныхоо урилгыг өгдөг. Тэр тохиолдолд очиж үздэг. Бусдыгаа өрсөлдөгч гэж хардаггүй. Монгол нь Монголтойгоо өрсөлдөөд яах билээ дээ. Бидний өрсөлдөгч бол дэлхийн уран бүтээл гэж томоор хармаар байна.
- Шинэ залуу жүжигчид болон кино найруулагчдаас хэний бүтээл, дүрийг илүү их үнэлж, итгэл найдвар тавьж байна вэ?
- Хүүдээ... Д.Эрдэнэ-Булган хүүгийнхээ авьяасанд итгэж байна. Хүү маань маш олон төрлийн авьяастай. “Элэг нэгтэн” кинонд график, дизайн, эвлүүлэг хийхээс эхлээд маш олон зүйлд гар бие оролцсон. Бага байхаасаа биднийг дагаад олон кинонд хамт явж байсан болохоор урлагийн өргөн ойлголт багаас нь суусан. Тиймээс түүнийг нь улам илүү хөгжүүлж, гадаадын томоохон сургуульд явуулах бодолтой байна. Монголынхоо сургуулийг үгүйсгэж байгаа юм биш. Би өөрөө СУИС-ийн бүтээгдэхүүн. Гэхдээ дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшиж өрсөлдөх тухай ярина. Хүү маань одоо 17 настай “Бритиш сургуульд” сурч байгаа. Тус сургууль нь саяхан тэтгэлэг зарласан. Тэтгэлэг хөтөлбөрт 200 гаруй хүүхэд хамрагдан англи хэл дээрх эсээ, математикийн шалгалт өгсөн. Манай хүүхэд эхний 10-т шалгарч тус сургуульд тэтгэлгээр сурч байгаа. Хүүгээ гадаадын томоохон сургуулиас тэтгэлэг авч суралцаасай гэж эх хүний хувьд хүсч байна.
- Танайх урлагийн гэр гэдэгтэй санал нийлэх үү. Том хүүгийн тань авьяас хэзээ илэрсэн бэ?
- Бид гарцаа байхгүй урлагийн гэр бүл. Хоёр хүүхэдтэй. Бага охин маань 9 настай. Бөх, хурдан морины шинж тэмдэг гэж байдаг шиг охиноос маань бага зэргийн жүжигчин болох магадлалтай зүйл ажиглагдаж байгаа. Хүү маань гурван настайгаасаа зурж өөрийн дуртай дүрслэлүүдийг холбож монтаж хийж эхэлсэн юм. Мөн сонирхол нь ч юм уу 9 настайдаа Майкл Жексоны цомгийн бүх дууг мэддэг болчихсон. Хэн ч зааж өгөөгүй. Энэ нь урлагийг хүлээж авах мэдрэмж нь арай илүү юм бол уу гэж бодсон. Хүү маань багадаа их бандгар хүүхэд байсан. Нэг удаа зурагтын урд суугаад уйлж байсан юм. “Яасан бэ яагаад уйлав” гэхэд Майкл Жексоныг өөд болсон тухай CNN телевизийн мэдээг сонссон байсан. Мөн Битлз хамтлагийн хэний ч мэдэхгүй түүхийг мэддэг. Өөрөө ч энэ талаар их судалдаг. Хүү маань урлагийн замаар явах нь тодорхой болсон.
- Та эх хүний хувьд урлагийн хүнд хэцүүгээс хүүхдүүдээ харамлаж байна уу?
- Үгүй. Харин урлагт зориулмаар байна. Үнэхээр хүүхдийн минь урлагийн мэдрэмж, ойлголт бусад хүүхдүүдийнхээ илүү байх юм бол зөв л чиглүүлж өгөх хэрэгтэй. Зөвхөн урлаг гэлтгүй бүх мэргэжил хэцүү. Гэхдээ урлаг хамгийн сайхан гэгээлэг зүйл.
- Танд зөвхөн өөрийнхөөрөө байх цаг хугацаа олддог уу. Эх хүн, эхнэр хүн, урлагийн хүн, зорилготой эмэгтэй байх гэх олон дүрийн дунд ямар үед өөрөөрөө байж чаддаг вэ?
- Өөрөөрөө байдаг. Гэхдээ ажил, эсвэл гаднын оронд Монголын тухай ярих тайлбарлах, гэрээ хэлэлцээрийн үед нөхцөл байдалд тохируулж хандлагыг гаргадаг. Харин бусад бүх үед өөрийнхөөрөө байдаг. Би ер нь их нээлттэй, найрсаг хүн. Гэхдээ ажлын тал дээр маш хатуу зарчимтай. Тухайлбал, цаг барихаас эхэлнэ. Манайд цаг барих соёл сайн суугаагүй. Нэг хүн цаг бариагүйгээс болоод маш олон ажил цалгардаж байдаг. Миний зарчимч байдалд зарим хамтран ажиллагсдад маань таалагддаггүй тал бий. Уран бүтээлийн хувьд заавал цаг барих хэрэгтэй.
- Ярилцсанд баярлалаа
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 44 )
kino bolgoniho gol dvriig avgain bolj bhi dara kino hivel love kinond toglsan pornond avltsdag eregtein tervvgeer erotic kino hivel amjiltai bn shu
gadaadi kino duuraija tsarailsan halturni hogiin kino hine ene t1 aw-gai gadaad nuhurtei bolohig gvsdeg bsimu kino bolgon deere uur uur gazri hvni aw-gai boljin geel togldii daraagin kinondoo haanhin aw-gai bolhiim bgam hahhahah
Buteesen kino bolgon n mash muu. Jujigchin emegtei chavgants tsaraitai...
Nas ni yavsan huuhen zaluu huuhnii durd toglood, durlalt zaluu ni heterhii zaluudaad, deer ni jujiglelt muutai, durdee tohiroogui jujigchin. Duulen nis gdg ni bur utgagui kino bdg shd. Esvel ene huuhnii nasand tohiroh kino hiimeer yum, nuhur ni.
Дооёо сайн жүжигчин янзтай инээдмийн кино хийгээсэй. Манай нөгөө инээдмийн хэдээс илүү илүү. хошин дүрд сайн шүү.яагаад хошин инээдмийн дүр хийхгүй байна аа. Амжилт.
muu kinonuud , shal utgagui, setgelgee n sonin, Mungunzul ch taaruu da
Ажил хийсэн хунд арга нь олддог. Ажил хийдэггуй хунд шуумжилж харлуулах зай завсар байнга байдаг гэж унэн шуу. Гэр булийн хувийн студи гэхэд хичнээн хеерхен кинонууд хийсэн гээч. Надад дуулэн нис, хех толбот маш их таалагдсан. 3-хан сая монголчуудаас урлаг спортоор монголынхоо нэрийг сайнаар гаргаж бгаа нь хэд билээ. Монгол монголоо л дэмжиж амьдарцгаая л даа. Улам их амжилт та хусье та 2-оосоо. Нэг хун надад ургэлж хэлдэг. Хэцуу боломжгуй маргаантай ч зуйл байсан туунийг боломж гэж харж ашиглахыг хичээ гэж. Баярлалаа та 2-тоо.
Hiij chdhgvi baij naad amaa archaagvi ymnuud.zvg l saixan amjilt hvseed l hvn setgel sanaa dem hairlaad ywaa hvmvvsee.minii chinii bid bvgdiin hiij chdggvi zviliig hiigeel ywaj bna sh dee.ene zarim n yag vher bodoltoi bhiin ymaa..hvn ymar ch baij bolno hiij bvteegeed ta nar daraa yrioooo.bie bie dish m tataal ta nariin ene ataarhal bol ene hvmvvsiin ilvv amjilt nuuts shvv dee neg neg n dee bvv ataarhaj bai.
Dajgvi shde ene 2.Bi lav vneldeg ee
Хувь хүн хөгжсөн цагт улс орон хөгждөг.Хувь хүний хөгжилд урлаг чухал нөлөөтэй гэж боддог.Тиймээс Монгол кинонууддаа анхаараад нэг л архи уугаад цус нусандаа холилдоод зодолдоод,эсвэл эхнэр нөхрөө хуурч нууц амраг болсон дүр л бүтээхиймаа.Одоо үед хүмүүсийн дунд алга болсон хүн чанарыг илэрхийлсэн залуу хүн харж зөв үлгэр дуриалал авахаар кино яагаад бүтээдэггүй юм бол.Дэлгэцээр архи зодоон үзсэн,гудамжаар дүүрэн баар... Залуучууд юу харж,хэнээс үлгэр дуриалал авч өсөх юм бэ.Улаанбаатарын гудамжаар дүүрэн архичид бэлчиж явах нь аргагүй л дээ...Соёлын салбар үнэхээр унасан.
Би сүүлийн үеийн монгол кинонуудыг үздэггүй. Нэг хэвэнд цутгачихсан хуурамч жүжиглэлттэй хэт хийсвэр дахиж үзэх ямар ч урам байхгүй. Жинхэнэ хүний дотоод сэтгэлийг дотроос нь дэлбэлэх кино хийгээч.. нэг л их олон продакшн байх юм. Д03 ын киног нэгийг нь ч үзээгүй. Мөнгөнзул жүжиглэсэн юм бол үзэх сонирхол алга. Лав л жүжигчиний нүүрний фон тааруу.та Сэтгэлд шингэсэн дүрээ олоосой. Жүжиглээд олон жил болчихлоо нэг час хийсэн дүр байдаг даа.
Манайхны суулийн уеийн кинонууд гэж хэцуушдээ. Хаа очиж Хех толбот гайгуй болсон шуу. За бусад нь ч мэдэхгуй ээ.еерсддее л гайгуй юм байлгуй
Gaihaltai zaluus munuusuu mun . Tsaashidin chini zorilgo bieleh boltugai . Oskorin shagnalin ezen bolj chadna gedegt itgeltei bna duu nartaa
URLAG GUTAAGCHID
sailhan zariltslag bna.ene 2 zaluus bol vneheer mundag zaluus. doziin bvh kino hvmvvsd negiig boduulaj chaddag. zulaa bol saikhanch emegtei sain ni jvjigchin. Khuh tolbot Khumvvs, Eleg negten kino ni vneheer sain kino. ta bvhend ilvv saikhan ireedvi bolon amjiltiig hvsie.
Бас нэг юм мартсан байна. Та өөрөө юу ч хийгээгүй хэн ч биш байж хүн муулахаа яардаг бол хүний адаг болж байна гэдгээ мэдэр, өөрийгөө сонс.
Би ойлгоод байгаа юм даа тэр кинонуудыг, сайхан кинонууд байсан. Ойлгоогүй хүмүүс би яагаад ойлгохгүй байгаа юм бол гэж өөртөө дүгнэлт өгөөрэй. Сүүлийн үед хүмүүсийн ой ухаан, юмыг ойлгох чадвар их муудаж байгааг би багш хүний хувьд их мэдэрч байгаа. Өөрийнхөө усан тэнэгийг гайхуулах гэж байгаа юм шиг ойлгоогүй гээд бусдад буруу чихээд байхаасаа ичээсэй залуучуудаа. Таниас өөр хүн ойлгосон байна яагаад ........
Сайхан гэр бүл шүү. Хийсэн юмтай хэлэх үгтэй байсан ч өөрсдийгөө хэтрүүлэн магтаад байгаа чинь нийтэд таалагддаггүй. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг үгийг ямагт санаж явууштай хүүхэн байна.
хэт явцуу хүрээнд уран хийгээд байгаа санагддаг. заавал гадаадад хийснээрээ кино сайн болно гэвэл өрөөсгөл юм. яг өөрсдийн бодсноо зөв гэж бодоод явах зөв үү буруу юу. өөрсдийн компаний үйл ажиллагаа болохоор үзэгчид үзнэ үү байна уу хамаагүй гэсэн маягаар хандвал болохгүй л дээ. амжилт хүсье ээ.
Маш муу жүжигчин. Дооёо эхнэрээ кинонд тоглуулахаа л больчих. Бас өөрсдийгөө хэт дөвийлгөж магтдагаа больчих.
Hoh tolbot humuus bol mash sain uran buteel bolj chadsan, amjilt husey
Neg ikh sain kinonuud bish ee
ter uedee gehed hoh tolbot humuus mash sain hiigdsen kino. 2-r angiig ni bur sain hiigeerei
2.saihan dvvdee ajiliin amjilt hvsej amidrald ni ervvl enh sain saihan bvgdiig hvsen erooe..hezee ch shantarahgvi ulam ihiig bvtergeerei.Urlagiin yanjinlham burhan harna ta nariig mini ...
uitgar sh de ednii kinonuud, yag yu uguuleh geed bga n todorhoi bish baahan utaggui zuil yawj bsnaa hamgiin suuld l neg uchir n jaahan oldson maygtai ym uu da
Amjilt hvsie
zaza
Шал тэнэг авгай. Хэдэн жилийн өмнө Францаас цом авлаа энэ тэрээ гээд байсан. Шал худлаа биднийг хуурсан юм билээ. Тэр үнэнийг бичсэн сэтгүүлчийг мөн ч их доромжилсон доо энэ авгай. нэг удаа УИХ ын гадаа машигндаа сууж байсан чинь хүрч ирээд чи хурдхан гарчих би орох гээд байна гэж тэнэгтдийн би гарах болоогүй байна гэсэн чинь хараал урсгаад эхэлсэн. Ёстой жинхэнэ ОРК байна лээ дээ.
Уг нь хөөрхөн кинонууд байдаг. Гэхдээ одоо эхнэрээ тоглуулахаа болимоор байна. Бүх кинонд гол дүр арай уйдчихлаа
Өөрийн юм өөртөө сайхан л байдаг бх даа Урлаг ойлгохгүйлээ биш, ер нь ДОЗ-н кинонууд утгагүйшдэ Өөрөө найруулаал, өөрөө тоглоол яг л 1 хэвийн уйтгартай. Арай шинэлэг юм хий, эс багөөс болих 2 зам л бхын
Дэлхий бол.хол бна.дөө харин тэр уруу бид хүүхдүүдээ дэмжээд өгвөл дөхөж магадгүй харин дооёо та хоёр бол амжихгүй хатуу ч гэсэн үнэн харин тамирын продакшн та хоёроос дөнгүүр бга хүүхдээ дэмжинэ гэдэг чинь л зөв гарц даа
них ойлгомжгүй сонирхолгүй л кинонууд байдаг ш дээ. үйтгартай. олны хүртээл болсон кино байдаг билүү. гол дүрд нь өөр хүн тоглуулаад үзвэл.
амжилт хүсье сайн шүү
Киноны зохиол, агуулга, гол санаан дээрээ анхаарахгүй бол кино гэхэд хэцүүхэн юм хийсэн байна лээ.