13 настай охины амийг хэнээс нэхэх вэ
Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргийн дуулиан үргэлжиллээ. 13 настай охинд архи өгч, хүчирхийлсэн тухай хэргийн талаар аав нь ярилцлага өгөв. Олон нийт жигшив. Ярилцлага, сурвалжлагаар үргэлжилж, гэмт хэрэгт сэжиглэгдсэн залуучууд сар гаруй гадуур батлан даалтад байсан тухай өгүүлэв. Хүүхдийн төлөө гэх нэр, хаяг зүүсэн байгууллагууд л таг чимээгүй байлаа. Баянзүрх дүүрэгт, Очир зочид буудалд болсон хэрэг явдлын буруутан, тодорхой ч хэрхэхийг таахад бэрх. Охины амийг хаанаас нэхэх вэ.
Төрүүлсэн охиноо төөрүүлсэн эхэд ял оноов
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо, олны нэрлэж заншсанаар Бөмбөгөр худалдааны төвд төрүүлсэн охиноо ээж нь төөрүүлсэн хэрэг гарсан. Өдгөөгөөс бараг хагас жилийн өмнө болсон явдал. Ажилд орохын тулд, хамтран амьдрагчтай болохын төлөө төрүүлсэн охиноо төөрүүлсэн ээжийг шүүх шүүжээ. Тэднийг албадан ажил хийлгэхээр шийдвэрлэж, саатуулагдсан хоногийг нь тооцоход ээж Б.Чимидийн ялын хугацаа дуусч, хойт эцэг Д.Сэр-Од 52 цаг албадан хөдөлмөр эрхлэхээр болсон байна.
12 настайдаа хүчирхийлүүлсэн хөвгүүд насанд хүрч байна
2012 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Хэрэг тухайн оныхоо 11дүгээр сард шийдвэрлэгдэн, шүүхээс гурван хүүхдэд тус бүр 10 сая төгрөг, нэг хүүд таван сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байжээ. Хохирол барагдуулаагүй. Гэрч хүүгийн аав “ Шүүхийн шийдвэр гарсан. Бидэнд туслах байгууллагууд ч олдоогүй. Би аргаа барахдаа Хүний эрхийн үндэсний комисст хандсан” гэжээ. Эндээс хүүхдийн эрхийг хамгаалдаг, ярьдаг байгууллагуудын төлөөлөл ажиллаагүй, ажлаа хийгээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч болмоор. Харин Хүүхэд, залуучуудын газар хохирогч, гэрч хүүд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн гэнэ. Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд одоо 17, 18 нас хүрчээ. Тэдний төлөө хүүхдийн байгууллагууд ямар ажил хийж, арга хэмжээ авч байсан нь тодорхой бус.
Хүүхдийн байгууллагын өмнөөс ХЭҮК
Хүүхдийн байгууллагуудын өмнөөс ХЭҮК ажил хийгээд байгаа мэт дүр төрх бас ажиглагдана. Хүүхэд ч гэсэн хүн учраас ХЭҮК ажиллаж байгаа байх. Хүүхдийн эрх наснаасаа эрт хүнд хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, сургууль завсардах зэргээр зөрчигддөг. Хүний эрхийн үндэсний комисст жилд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 15-20 гомдол ирдэг гэдэг. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр жилд гэмт хэргийн улмаас 100 гаруй хүүхэд амь насаа алддаг байна.ХЭҮК ирсэн гомдлын мөрөөр ажиллаж, иргэдтэй уулзаж, зохих арга хэмжээг авхуулдаг байна.
Хурдан морины уралдаантай зэрэгцэн амь ордог хүүхдийн байгууллагууд
Манай улсад хүүхдийн эрхийн чиглэлээр, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 140 гаруй байгууллага байдаг гэсэн судалгаа бий. Гэвч яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Үндэсний их баяр наадам, хаврын морины уралдааны үеэр, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн нэртэй байгууллагууд амь ордогийг гадарлана. Төрийн байгууллагын дарга, мяндагтнууд Хүүхдийн баярыг тохиолдуулан гялгар ууттай чихрийг хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүйгээр нь ялгаварлан дуудаж, хүүхдүүдэд худал инээмсэглэн гардуулддагийг бас мэдэх юм. Жирийн өдрүүдэд хүүхдийн эрхийн төлөө хэн дуугарч байна вэ. Өөрийнхөө хүүхдийг хайрлаад өрөөлийн хүүхдээр хурдан морио унуулж, зугаагаа гаргадаг уяачдыг өмөөрөх гэсэнгүй. Хурдан морины уралдааны үеэр амь ордог хүүхдийн байгууллагууд хаана байна вэ. Зөвхөн дуулиант хэрэг гарсан тохиолдолд хүүхдийн эрх яриад өнгөрдөг зуршлаасаа томчууд бид хэзээ ангижрах вэ. Хүүхдийн эрх зөрчигдсөн олон тохиолдлыг мэдэхгүй өнгөрөөж байгаа нь нууц биш.
Д.Амар
Сэтгэгдэл ( 13 )
Төв аймгийн хүүхдийн байгууллага гэж юу ч хийж байгаа юм алга. дарга гэж дархлагдсан авгай Бадамцэцэг 10 гаран жил идээ бээр болтлоо дарга хийж байнав энэнээс өөр хүн олдоггүй юмуу
й хольж хутган замаасаа зайлуулж нэг хэсэгтээ л шуугиж байсан. “Зааны тугал” гэгчийн хувьд өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газарт олон жил ажиллаж байсан их нэр хүндтэй, чадварлаг нэгэн бололтой. Д.Энхбаяр нь дан ганц мэргэжил нэгт “Зааны тугалаа” биш бас давхар Хууль сахиулах их сургуулийн захирал С.Баатаржавыгаа мөн Цагдаагийн газрын даргын “мест” дээр яригдаж байх үед түүнийг муулж, гөрж явсан сурагтай.
а явуулж, тэдний баримт фактыг цуглуулахаас гадна замын цагдаагаараа шалгуулж журамлуулж байсан гэдэг. Ийм маягаар тэднийг дарамтлах замаар хувьдаа 3 өрөө байр, ланд крузер 200 автомашин авхуулсан. Гэвч энэ бүхэн бол бага бөгөөд “Панчо”-ийн Орхон аймагт томилогдсон цаад зорилго нь зүгээргүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх талын “материал”-ыг цуглуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдожид дамжуулах байсан бөгөөд энэ ажлаа ч амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн тэрээр нэг хэсэг түүний оронд ирэхээр маш хүчтэй яригдаж байсан “Зааны тугал” гэгч цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатыг уг хэрэгтэй хольж хутган
ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН “ПАНЧО” Д.ЭНХБАЯР ГЭГЧ ХЭН БЭ. “Панчо” Д.Энхбаяр гэгч эрхэм нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод хагас жил орчим ажилласан. Түүний хувьд нэг хэсэгтээл Орхон аймгийн Цагдаа нарыг ёстой шээс алдуулж дарамталж байсан талаар тухайн үед нь хамт ажиллаж байсан хүмүүс ам уралдан ярих болов. Мөн ажлаа авсан даруйдаа өөрийн байр суурийг бэхжүүлэх, нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор аймгийнхаа засаг даргаас эхлээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг цагдаа нараараа өдөр шөнөгүй дагаж мөрдүүлэн хувиараа тагнуулын ажиллагаа
Хүүхдийн төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй болохоос өөрөө үр хүүхэдгүй, гэр бүлгүй хүмүүс яаж хүүхдийн төлөө ажиллах юм бэ. Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэрэгт маш хүнд ял оноодог хууль эрх зүйн орчинтой байх хэрэгтэй санагддаг
Наад хүүхдийн байгууллагууд чинь наадам болж морь уралдахаар гэнэт амь орж шоуддаг юм. Жинхэнэ ажиллах ёстой зүйлд сэтгэл гаргадаггүй юм аа.
Хүүхдийн байгууллага гэхээсээ илүүтэй шүүх засаглал нь ажлаа зөв хийж шудрага байх шаардлагатай байна. Энэ бол гэмт хэрэг гэмт хэргийг хэн шүүх ёстой вэ. Тэд ажлаа хийхгүй байгаагаас сүүлийн үед ийм гэмт хэрэг олшроод байгаа юм бишүү.
tsybyyn tsag irnr gej 90 eed ond uarigddag baisan ter yeiin lam nar tegj uaridag bailaa ter tsag ni irseen
ЭДГЭЭР БАЙГУУЛЛАГУУД ЧИНЬ МӨНГӨ УГААХ БАЙГУУЛАГУУД Ш ДЭЭ. БАЙС ХИЙГЭЭД БУЛТААРАА ЯПОН ЗЭРЭГ ОРНУУД ЯВДАГ. ДОТОР НЬ АЖИЛДАГ ХҮМҮҮС МИНИЙ ТАНИЛУУД ТЭНДБИЙ ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ТАЛААР ЮУ Ч МЭДЭХГҮЙ. ХЭЛЭХЭЭР ГАЙХАЖ ХАРААД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. НЭГ Л ИХ ХУРАЛ ХИЙГЭЭД.
ХЭҮК, ХҮҮХЭД ХАМГААЛАХ ТӨВҮҮДИИН УДИРДЛАГУУД СЭТГЭЛ ЗҮРХГҮЙ ХАХИР ХАТУУ ЧУЛУУН ЗҮРХТНҮҮД АЖЛАА ӨГЧИХ БИ ХИИЧИХНЭ.ИИМ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ . ТӨРИИН БУС БОЛГОСОН ДЭЭР ЭЦЭГ ЭХЧҮҮД ИРГЭД ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ .БИДНИИ ХҮҮХДИИГ БИД НАР ӨӨРСДӨӨ Л ХАРЖ ХАНДАХГҮЙ БОЛ НЭР ТӨДИИ БАЙГУУЛЛАГА ҮГҮЙ ШҮҮ .ЭМЭГТЭЙЧҮҮДИИН БАЫГУУЛАГА СӨНӨСӨН ГАЗАР. ДАЛД ОРЦГООГООРОЙ .
Хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллага, NGO-уул бол тэнд ажилладаг улсуудын мөнгө олох хэрэгсэл тул ашиггүй юман дээр дуугардаггүй.Найдаад хэрэггүй
Хүүхдийн нэрээр мөнгө цохидог байгууллагуудыг яалтайвдээ
hudla huuhdiin nereer show hiisen , munguni tuluu heden baiguullaga gej de gemeer l yumnuud bdgiin sh de, gadni heden haltar tugrug harsan, teruugeere huuhdiin tulu gej hutsahiig n yanaa, bi ted nart ogt itgedeggui, heden zuun baiguullagaas unende tootoi tsuuhun l , gariin tavan huruund bagtah n sain uil ajillaga yavuuldag bh gej boddog