Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж УИХ-ын гишүүд санал хэлж байна.

Л.Оюун-Эрдэнэ :Өнөөдрийн хориг түүхэнд судлагдахуун болж үлдэнэ. Энэ танхимд гишүүд хэрэлдэж байгаад харамсч байна. Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай байя гэвэл эрхийг нь өгөх хэрэгтэй. Аль нам хэдэн суудалтай, хэн ямар албан тушаалтай  байхаас үл хамаарч ирээдүйд өнөөдрийнх шиг асуудал үүсвэл юу болох вэ гэдгийг бодоорой. Цаашид 40 гишүүн Ерөнхий сайдыг томилдог. Дараа нь,  20 гишүүн нь Ерөнхийлөгчтэй нийлээд хориг тавьдаг болох нь. Үүнийг тооцох хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол хад мөргөх нь ээ. Ирээдүйд болох засагллаын асуудлыг бодож үзэх бидний үүрэг шүү.

М.Оюунчимэг: Энэ хэд хоногт үнэхээр ичиж байна. 2018, 2019 онд цалин, хөлс яах вэ гэдгийг хэлэлцээд сууж байх ёстой. Олон жил парламентид суусан хүмүүс нэгнийгээ хараар будаад сурчихсан байдаг юм уу. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснийг шалгаж, тогтоож болоогүй юу. Монгол банкийг шалгаад баримт гаргаад өгсөн. Одоо хүртэл таг. Оюутолгойгоор улстөр хийдэг. Үйл ажиллагаа хийдэггүй олон хүн байна. Тэд шүүмжлэхдээ сайн. Үнэхээр сэтгэлтэй юм бол үйлдлээрээ харуулаач. Асуудлын гол Сангийн сайд гэдэг албан тушаалд ч,  Хүрэлбаатарт ч биш шүү. Нэгэн рүүгээ ямар их дайрдаг юм. Ямар олон лиценз эзэмшдэг юм бэ. Лицензийн наймаачдын дунд орж ирээд суучихсан юм шиг бодогдлоо.  Алдаа, дутагдлаа засаад урагшаа явмаар байна.

С.Чинзориг:Хоригийг гайхаж хүлээж авч байгаа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн хориг хууль зөрчсөн гэж харагдаагүй. Асуудалд бүдүүн тоймоор хандсан байна. Томилгоо нь хууль зөрчсөн үү. Сайд болсон хойноо гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн юм уу. Алинд нь хориг тавиад байгаа юм бэ. Бидэнд гадна дотнын шахалт их бий. Засгийн газар байгуулагдаад анхны хуралдаанаасаа гурван талт хэлэлцээ хийх шийдвэр гаргасан. Гарын үсгээ зурсан. Багш нарт урамшуулал хэлбрээр 300 мянган төгрөг өгөх нь цаашид үргэлжилсэн арга хэмжээ болно. Нэг удаагийн халамжийн арга хэмжээ биш.

Н.Учрал: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эв нэгдлийг чухалчилж ярьсан. Манай, танай нам гэхгүйгээр. Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Энэ хориг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал биш. Төрийн тэргүүний зүгээс тодорхой баримт, үндэслэлгүй зүйл оруулж ирлээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуулиараа хэн ч төлөөлөхгүй. Цөмөөрөө ажил ярьдаг байя. Хэрэлдэж байна. Одоо больё. Ард түмнээ ядуу амьдруулах гээд байгаа юм бол УИХ-д суух хэрэггүй. Нүүрс зөөгөөд болно гээд байж болохгүй. Нүүрс авдаг Хятад “Ногоон Хятад” яриад эхэллээ.

Д.Эрдэнэбат: Шившиг болж байна. Энэ бүхэн та нарын дотоод асуудал шүү дээ. Ард түмний талхыг булаасан тухай ярьж байна. З.Энхболдод дээрэлхүүлж байвал та нарын хохь. Өнөөдөр баялгийн хараалд орж. Хүний өөрийн намгүй хоорондоо хэрэлдэж байна. Баялгаас гарч байгаа мөнгийг Монголд оруулж ирэхгүй бол энэ гал унтрахгүй та тэсэхгүй шүү. Асуудлаа та бүхэн шийд.

З.Нарантуяа: Хоригийнхоо гол асуудлыг ярьсангүй. Баян, ядуугийн ялгааг арилгахад бодит байдал ямар байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээс ардтүмэн харсан байх. . Ерөнхийлөгчөөс иргэн бүрт байгалийн баялгийг тэгш хуваарилдаг болгох хуулийн төслийг өргөн барина. Тавантолгой ашиг шимээ өгөөд эхэлчихсэн. Ийм үед баялгийн менежмэнтэд саад болохгүй төрийн удирдлага хэрэгтэй.

Д.Анар

www.zindaa.mn

 


 

Холбоотой мэдээлэл:

О.Баасанхүү: Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү

З.Энхболд дарга бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг худалч хүн

Ж.Энхбаяр: Хурц бол Монголын хамгийн их мэдээлэлтэй хүн

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм уу, З.Энхболд тавиад байгаа юмуу

Д.Тэрбишдагва: Хурцыг бүр дэвшүүлсэн байна лээ шүү

Б.Энх-Амгалан: 30 гэр бүлийн хэдэд нь жагссан бэ?

 


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.95.103) 2017 оны 11 сарын 02

Oyunerdene xenii beldsen yumiig tseejleed unshaad baigaa yum bol doo. Utgaa ch oilgoxgui yum yariad baina shuu.

0  |  0
mongol(24.1.124.58) 2017 оны 11 сарын 02

Erdenebat gej neg xeruulch Munkhbat Baasanxuu ta nar boliochee yamar muuxai xaragdaj baunaa

0  |  0
mongol(24.1.124.58) 2017 оны 11 сарын 02

mongol erchuud estoi xeruuliin buzar bolloo delxiid yamar ulsyn parlement ingej xeruulch avgai nar shig baunaa mongol ulsad lider alga bidniig delxii shoolj bauna jorlongiin umxuu uner utaand xordoj uxej baikhad xajuud ny xeruul muuxai ugseer toriin ordon buzartlaa 1990 onoos omno naad ordon chuny yamar erxemseg bolobsroltoi xumuuseer duurch baib ta nar oorsdiigoo xar daa unexeer gutaj baunaa

0  |  0
А(66.181.160.41) 2017 оны 11 сарын 02

та нар еерсдеел ийм байдалд хvрэгсэн

0  |  0
зочин (183.177.100.3) 2017 оны 11 сарын 02

НАМЫН ДҮРЭМ БОДЛОГО ЧИНЬ АЛДАГДСАНЫ ИЛРЭЛ ШИДСЭН ЧУЛУУ БОЛГОНД НЬ ОНОГДООД БҮДРЭЭД БАЙХ ЮМАА та минь ээ ИЧИЖ ҮХЭХ НЬ ЭЭ ЯАНАА ЯВАХГҮЙ НЬ ДЭЭ БОРГОСООР БАЙТАЛ 20 ОН ИРЛЭЭ

0  |  0
Baatar(66.181.185.68) 2017 оны 11 сарын 02

Namiin neree bod. Buu iim uheents bai l daa.

0  |  0
Зочин(202.179.31.21) 2017 оны 11 сарын 02

Ажилаа хийгээ ч ээ таньминь ээ. чи их идлээ, би бага идлээ гээд яриад суугаад байх юум уу. Дамбийжаа Мөнбат хэрүүлээ боль

0  |  0
kjkkjkj(112.72.8.250) 2017 оны 11 сарын 02

oyun erdeene chi mash shudarga bh estoi shvv naad muu avilgachid chin hoorondoo neg ngihe neentegend orson bga [havhand]

0  |  0
. (112.72.8.250) 2017 оны 11 сарын 02

shudarga hvmvvs bayr hvrgie amlilt hvsie, hurts vasan gej elchin bolohuu boliochee. ter olon hvmvvsig zovooson shangaa hvrteh tsag n bolson

0  |  0
Иргэг(66.181.178.209) 2017 оны 11 сарын 02

Фампрас Оюун-Эрдэнэ чи жаахан юм уншаач ээ... Жаахан тэнэгтэхээ больж үз...

0  |  0
Top