Эмэгтэйчүүдийн нас барах шалтгааны 9-т чихрийн шижин ордог

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Манай улсад 1970 онд  50 тохиолдол бүртгэгдсэн  

Чихрийн шижин өвчнийг “чимээгүй тахал” гэж нэрлэдэг. Өдөр ирэх тусам дэлхийн хүн амын дунд хүрээгээ тэлж, эрдэмтэн судлаачдын санааг зовоосоор.  Дэлхийн нийт хүн амын долоон хувь гаруй буюу  285 сая хүн чихрийн шижин өвчнөөр шаналдаг гэсэн судалгаа байдаг аж. 2030 онд тоо 438 сая болж дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай гэж чихрийн шижингийн Олон улсын хорооноос мэдээлжээ.  Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол бүртгэгдсэн байна. Амьдралын буруу хэвшил, хооллолтын дэглэм алдагдсанаар чихэр шижингээр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Дээр нь, архи, тамхины замбараагүй хэрэглээ.  Чихрийн шижин өвчин эмэгтэйчүүдэдд өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Өдгөө дэлхий нийтэд 60 сая эмэгтэй чихрийн шижингээр шаналж байгаагаас жилд 2.1 сая эмэгтэй хорвоогийн мөнх бусыг үздэг. Эмэгтэйчүүдийн нас барах шалтгааны есдүгээрт чихрийн шижин өвчин бичигджээ.

Жирэмсний дараахь чихрийн шижин эдгэх магадлал 95 хувьтай

Эхчүүд жирэмсэн үед дааврын өөрчлөлт орсноор цусан дахь глюкозын зохицуулга хямрах эмгэгийг жирэмсний үеийн чихрийн шижин гэдэг аж. Бие давхар болсноос хойш төрөх хугацаанд үүсэж буй чихрийн шижинг үүнд хамруулдаг байна.  Жирэмсэн эхчүүдийн тав орчим хувь нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн барьж чадахааргүй инсулинтэй байдаг гэнэ. Энэ нь эрсдэл юм. Үүнийг мэргэжлийн эмч, жирэмсэн эхэд гардаг өөрчлөлтийн нэг нь ураг тээж байхад цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх үзэгдэл юм. Эрүүл хүний цусан дахь сахар 3,5-5,5 мил/мол/ литр байх ёстой. Жирэмсэн үед энэ хэмжээ ихэсдэг. Төрснийхөө дараа  буулгах эмчилгээ хийлгэх юм уу, хөдөлгөөн нэмэх, хүнс хоолоо зохицуулаагүйгээс байдал нь хэвээр үлддэг хэмээн тайлбарлаж байна. Сахарын хэмжээ их хэвээр үлдэнэ гэсэн үг. Эндээс эрсдэл эхэлнэ. Тиймээс жирэмсэн эхчүүд төрсний дараа сахарын шинжилгээ заавал хийлгэж, хэвийн хэмжээнээс их байвал буулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Ийм тохиолдолд дуулгах Сайн мэдээ гэвэл 95 хувь нь эдгэрдэг.  Мөн чихрийн шижинг чихэр их идсэнээс болдог гэдэг нь ташаа ойлголт. Манай улсын хэмжээнд чихрийн шижингийн  шинж тэмдэг илэрсэн 40 мянган хүн эмч, эмнэлгийн хяналтад байдаг. Энэ дундаа эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижингийн өвчлөл өндөр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.  

Өвчний хэлбэрүүд:


Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.

Өвчилсөн үед илрэх  шинж тэмдгүүд:

  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Ам ихээр цангах
  • Нүд бүрэлзэх
  • Хэт ядрах
  • Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох  
  • Хараа муудах  
  • Нойронд муу болох 
  • Арьс загатнах

Урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?

  • Эрүүл зөв хооллох
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
  • Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
  • Хорт зуршлаас татгалзах

Чихрийн шижинг хэрхэн эмчлэх вэ?

Эм уух, эсвэл инсулин тарьж эмчилнэ. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх нь маш чухал. Эмчилгээг эхлэх үед зарим гаж нөлөө гарч болно. Эмчилгээний явцад илэрсэн гаж нөлөөний талаар эмчдээ хэлэх хэрэгтэй.

Мөн хоолны дэглэм тогтмол барьж цусан дахь сахарын хэмжээг нэг түвшинд барьж байх нь цочмог болон хожуу үеийн хүндрэлээс таныг хамгаална.

Д.Анар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top