Цаазын ялыг сэргээе

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09


Манай улс цаазын ялыг бүр мөсөн халсан

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оноос цаазын ял гүйцэтгэхээс түдгэлзэж “намайг Ерөнхийлөгч байгаа цагт монголын төр  хүн алахгүй” гэж мэдэгдсэн. Хэлсэндээ ч хүрсэн. Цаазын ял гүйцэтгэх тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг байсан гэсэн үг. Нэгэнт төрийн тэргүүн түдгэлзсэн учраас ялын дээд хэмжээ авсан ялтнуудыг 25 жилийн ялаар шийтгэж байсан. Үндсэндээ хугацаагүй хорих ял гэсэн үг. 2015 оны 12 дугаар  сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Манай улс 1991, 1953 онд цаазын ялыг түдгэлзүүлж байжээ.

Цаазын ялыг сэргээхийг судлах ажлын хэсэг байгуулсан

Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Ерөнхийлөгчийн албан ёсны хуудсанд  ингэж мэдээлж байв. Нийгэм төлөвшөөгүйтэй холбон тайлбарлажээ. Бүр хоосон зүйл биш гэдэг нь өнөөгийннхөцөл байдлаас хасагдана. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Саранчимэг ахалсан гэх мэдээлэл бий.  

Долоон төрлийн гэмт хэрэгт цаазын ял оноож байсан

Их засаг хуульд урсгал усанд хувцсаа угаасан хүн, урвагчдыг цаазалдаг байсан гэдэг. Цаазын ялыг халахаас  өмнө бага насны хүүхэд хүчирхийлэх, олон хүний амь насыг хохироосон онц ноцтой гэмт хэрэг үйлдэх, терроризмын үйл ажиллагаа явуулах, хоморголон устгах  зэрэг долоон төрөлд цаазын ял оноож байв. Гэхдээ 60-аас дээш настай эрэгтэй хүн, эмэгтэйчүүдийг цаазлахгүй, 18 нас хүрээгүй бол цаазын ял оногдуулдаггүй байсан. Иргэд яагаад цаазын ялыг үгүйлээд эхлэв. Шалтгаан байгаа. Хүчирхийлэл хэрээс хэтэрч, бага насны хүүхэд тэр дундаас охид хүчиндүүлж, амь насаа алдаж, ор сураггүй алга болж нийгмийг айдаст автуулаад байгаа учраас  иргэд цаазын ялыг сэргээх ёстой гэдэг. Шалтгааныг бас авлигын хэрэгтэй холбох нь ч  бий.  Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд “намайг цаазлахгүй” гэж ямар нэгэн айдасгүй болдог гэж үзэх судлаач ч бий. Цаазын ялыг бүрмөсөн халсан дэлхийн 105 дахь орон нь Монгол Улс болсон. Цаазын ялыг бүр  мөсөн халаад дөрвөн сар болж байхад сэргээнэ гэдэг боломжгүй гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүн илэрхийлсэн. Харин эмэгтэй гишүүдийн төлөөлөл сэргээх ёстой гэж үздэг.

Манай улс хэдэн хүнийг хэрхэн цаазалсан нь тодорхойгүй  

Цаазын ял гүйцэтгэдэг орны тоонд багтдаг байсан манай улс гэмт хэрэг үйлдээд ялын дээд хэмжээ авсан хэрэгтний ялыг хэрхэн гүйцэтгэдэг байсныг маш нууцын зэрэглэлд хамруулдаг байна. Тиймээс цаазын ялаар хэдэн хүнийг, ямар аргаар хэрхэн цаазалсан нь өнөөг хүртэл тодорхой биш. Хэн нэгнийг хэлмэгдүүлээд цаазалчихсан байх вий. Ийм хардлага ч гардаг. Манай иргэдийн хууль хяналтын байгууллага,  шүүх засаглалдаа итгэх итгэл ямар төвшинд байгаа билээ. Олон улсад “Хүн цаазалдаг, алдаг ажлын байр байж болохгүй” гэж үздэг. Арабын орнуудад дүүжлэх, цахилгаан сандалд суулгах, чулуугаар толгойг нь хагалж цаазалдаг. Өмнөд хөршид бууда жялын дээд хэмжээг гүйцэтгэж байгаа бичлэг, зургууд хэдэн арваараа цахим сүлжээнд байдаг. Ардчилсан нийгэмд төр нь иргэний цаазлахгүй байх зарчим үйлчилдэг. Гэвч нийгмийг цочроосон гэмт хэргүүд иргэдийг айдаст автуулж, цаазлахгүй учраас хэдэн жил шоронд суугаад гарч ирээд гэмт хэрэг үйлдэнэ гэсэн хардлага дагуулдаг. Бодит  байдал дээр гэмт хэрэгтэн хатуу чанга дэглэмтэй шоронд нийгмээс олон жил тусгаарлагдан тарчлах нь амьд үхэл. Маш удаанаар тарчилж, зовж үхнэ гэсэн үг. Цаазлуулахаас хэдэн хувь илүү  зовно. Харгис шийтгэлийн арга юм.

Цаазын ялыг халаад сэргээх  гэсэн нь Монгол, Филиппин, Багам  

Дэлхийн улс орнуудаас цаазын ялыг халаад дахин сэргээх тухай ярьж байгаа нь Ази тивийн Монгол, Филиппин улс  хоёр болж байна.  Дээр нь Атлантын далайн Багам гэх жижиг арлын орон нэмэгдэнэ. Монгол Улс 2017оны долдугаар сард цаазын  ялыг бүрмөсөн халсан бол Филиппин улс 2006 онд халжээ. Филиппиний цаазын ялыг сэргээх шалтгаан тодорхой, манайхтай харьцуулбал. Хар тамхичидтэй хийж байгаа Ерөнхийлөгч Дутертегийн тэмцэл, олон хүний амь насыг хөнөөсөн террорист халдлага гарах болсон учраас цаазын ялыг  сэргээх гэж байгаа юм билээ. Америк тэргүүтэй орнууд эсэргүүцэхэд Дутерте “Өөрсдийгөө хичээ. Бидний дотоод асуудалд битгий оролц” гэчихсэн бололтой.  Манайх арай тэгж хэлж болохгүй байх. Атлантын далайн Багам улс 2002 онд цаазын ялыг халсан ч алан хядлага гарах болсон учраас сэргээхээр болжээ.  Монгол Улсын тухайд цаазын ялыг халаад дөрөвхөн сарын дараа сэргээх тухай ярьж байгааг “нийгэм төлөвшөөгүйтэй” холбон тайлбарлаж байгаа. Хүний амь нас хохироосон хэрэгтэн хэдэн  жил суугаад гараад ирнэ гэсэн сэтгэхүйтэй болдогтой холбоотой байх бас нэгэн шалтгаан нь.

Цаазын ял оноосон 138 хүн гэм буруугүй нь тогтоогдсон

Энэ үйл явдал мэдээж Монголд болоогүй. Ардчилалын өлгий гэгддэг АНУ-ын гашуун сургамж. Тус улс одоо ч цаазын ялыг гүйцэтгэдэг. Бусад орныг боль гэдэг. 1976 оноос хойш АНУ-д цаазын ял оноосон 138 хүнийг гэм буруугүйг нь тогтоож байжээ. Аймшигтай тоо. Цаазын ялыг тэр даруйд нь гүйцэтгэддэггүй 5-10 жилээр хойшлуулж, хүмүүжил сайтай бол хорих ялаар сольдогтой нь холбоотой. Манайх шиг шүүх, хуулийн байгууллагууд шударга үнэнээр хэргийг шийдвэрлэдэг нь эргэлзээтэй тохиолдолд цаазын ял зохимжгүй. Гэм буруугүй хүнийг цаазалчих магадлалтай гэсэн үг. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шийтгэсэн шүүхийн шийдвэрт жирийн иргэдээр зогсохгүй зарим улстөрч  эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.  Ийм л нийгэм шүү дээ. Шүүх нь иргэндээ, иргэн нь шүүхдээ итгэддэггүй. БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юаныг албан ёсны мөнгөн тэмдэгтээ болгосон Африк тивийн Замибабве улс 2005 оноос хойш цаазын ялыг гүйцэтгээгүй бөгөөд 92 хүн  цаазлуулахаа хүлээж буй гэнэ. Ази тивийн өндөр хөгжилтэй орон болох Япон 2012 оноос хойш 19 хүн цаазалжээ. Цаазлуулаах хүлээж буй 124 бий гэх баримт байна.

Азийн орнууд цаазын ял гүйцэтгэлээр тэргүүлдэг

Ази тивийн орнууд цаазын ял гүйцэтгэлээрээ  дэлхийн  200 орчим улсыг тэргүүлэх болжээ. 105 орон  цаазын ялыг халсан бол цаазын ялтай 56 улс бий. Үүнээс 23 улс нь цаазыг тогтмол гүйцэтгэдэг байна. Мэдээж, манай урд хөрш дээгүүрт бичигдэнэ. Олонхүн амтайн хэрээр маш чанга  хуультай. Гүйцэтгэл нь  хатуу. Саудын Араб, Пакистан, Иран, Ирак улс цаазын ялаараа тэргүүлжээ. Арабын орнууд шашин шүтлэгтэй холбоотойгоор цаазын ялыг хэрэгжүүлэх нь элбэг аж. Толгойг нь таслах, дүүжлэх, чулуугаар цохих зэрэг харгис арга хэрэглэдгээрээ ч алдартай.  Манайд иргэд цаазын ял сэргээхийг хүсч байгаа ч цаазын ял оноосноор гэмт хэрэг буурдаггүй гэсэн тайлбарыг хуулийнхан, судлаачид хэлдэг.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БЯМБАА(49.0.212.140) 2017 оны 11 сарын 24

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭСЭН НЬ ДЭЭР 20 ГУЧИН ЖИЛ ТЭЖЭЭЖ ЗАРДАЛ ГАРГААД ЯАХАВ АЛЖ ИДЭХ МАЛ БИШ ШУУД ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ДҮҮЖИЛ ТЭР ҮЕД ГЭМТ ХЭРЭГ ЦӨӨРНӨ

0  |  0
M(103.26.194.75) 2017 оны 11 сарын 10

Olnii nuden deer nileen hdn udaan huniig tsaazlah heregtei tgd gemt heregiin sudalgaagaa hiiged uz buurna

0  |  0
dsfsd(182.160.33.17) 2017 оны 11 сарын 09

Битгий СОЛИОР!

0  |  0
0000(202.179.24.200) 2017 оны 11 сарын 09

Sergeesen n deer...Ene hunii ars numursun adguusnuud bur davarlaa...bidnii tatvariin munguur tedniig 20-30 jil tejeehuu.garzandaa garsan mungu alga....hen negnee aluulsan. huchinduulsen navshtoi zeregtseed am,dran gej lav baihgui....al .heg hoolnii sav horogdool biz

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 11 сарын 09

chamaig alchihsan baihad suugaad suuchaad garch ireh nas bn gj tom tom dugardag orildog zaluuchuud ih boljee enen ...heden hunch alsanch bi tsaaz abahgui amid bn gesen oilgolttoi bolsontoi holbootoi gj bi boddogoo

0  |  0
zochin(122.201.23.226) 2017 оны 11 сарын 09

sergeesen ch onts notstoi gemt herguud gardgaaraa garna,niigem ooroo ulam l bohir bolj bgaatai holbootoi.\humuusiin setgehui,humuujil,yaduural,bolovsrol bugd l dorootsoor bhad\

0  |  0
Зочин(59.153.112.76) 2017 оны 11 сарын 09

Байсан дээр еерсдедее зориулсан ч юм шиг угуй болгосон гэж Нямдоржийн хэлдэг унэн шуу

0  |  0
zochin(122.201.24.136) 2017 оны 11 сарын 09

sergeesen.ni.deer.yagaad.gevel.onts.notstoi.gemt.hereg.hiisen.hund.tohiroh.yalyg.ni.ugsun.ni.zuv

0  |  0
Top