Нийслэлд гэрэл цахилгаанд холбогдоогүй айл өрхийн тоо 20 мянга шахам байдаг. 2017 онд нийслэлийн зургаан дүүргийн 40 хороонд эрчим хүч дамжуулах 63 дэд өртөө байгуулсан байна. Ингэснээр 6000 мянган өрх гэрэл цахилгаанд холбогдсон ажээ. Гэр хорооллуудад эрчим хүчтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэлийн ажлууд ийнхүү хийгдэж байгаа бол эрчим хүчний станцууд ч зохих засваруудаа хийжээ. 2017-2018 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээнд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК, Амгалан дулааны станц ажиллаж байна.“ДЦС-2”,“ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )