Хармагтайн ордыг Оюутолгойгоос 100 дахин бага нөөцтэй гэсэн нь заль уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон шалтгааны нэгээр Хармагтайн ордыг гадаадын компанид эзэмшүүлэхээр нууцаар тогтвортой байдлын гэрээ байгуулах гэсэн санаархалтай холбон тайлбарладаг. Энэ ордын тусгай зөвшөөрөл аль хэдийнэ гадаадынханд очсон гэдэг. Монголын Үндэсний Геологчдын холбооноос Хармагтайн ордтой холбоотойгоор  хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус холбооны тэргүүн, геологич Г.Бат-Эрдэнэ “Хармагтайн ордын хайгуулыг хуучин нийгмийн үед хийсэн. Цагаан суварга ордоос 20 дахин, Оюутолгойн ордоос 100 дахин бага нөөцтэй. Хүдрийн агууламж нь 0.34 хувь бол Оюутолгой ордын хүдрийн агууламж 1.16 хувьтай байдаг. Тиймээс ядуулаг орд гэж нэрлэдэг” гэсэн тайлбар хийлээ. Их нөөцтэй гэдэг цуурхал гэлээ.

Цаанаа улстөрийн шалтгаантай юу,  үнэн үү, худал уу,  иргэдийн анхаарлыг сарниулах гэсэн оролдлого уу. Хариулахад эрт асуудал. Гадаадынхан Монгол Улсад ашигт малтмалын  маш их  нөөцтэй том орд илэрлээ гэсэн  мэдээлэл тарааж, үүгээрээ  далимдуулж хувьцаа гарган ашиг олдог аргыг хэрэглэх болсон ажээ. Хармагтайн ордыг Оюутолгой, Эрдэнэтээс хэдэн арав дахин их нөөцтэй гэдэг мэдээлэл эргэлзээтэй болж эхлэв. Хармагтайн ордыг ЗХУ-ын  геологичид 1960-аад онд анх илрүүлж, 1980-аад онд  том хэмжээний орд биш гэсэн гаргалгааг хийжээ. Дараа дараагийн  компаниуд ч ядмаг орд гэх дүгнэлтийг гаргасан байна. Ордыг эзэмшиж байгаа Занаду Майонз компани 107 сая ам.доллараар үнэлэгджээ.

Хашир туршлагатай  геологичид том орд гадаргуугаасаа эхлээд мэдэгддэг гэдэг. Нийтдээ 70 тонн алт, 203 сая хүдрийн нөөцтэй юм байна, Хармагтайн орд. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг дэлхийд мэдэх болоод зогсохгүй үнэлдэг болсон. Оюутолгой шиг нөөцтэй орд дахиад илрэх магадлал 10 мянгад нэг тохиодог гэнэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуучин кадр(135.23.229.57) 2017 оны 11 сарын 19

Нөөцийн татвараа өндөр аваад ашиглуулаач. Авсан татвар чинь ард түмэнд очино. Ард олонд хувааж өгнө гэж битгий үймүүл. Төр мөнгөгүй байж хувь эзэмшинэ гэж өрөнд ордогоо боивол таарна. Оюу Толгойн хувийг ч гэсэн зараад өрөө дараад олсон юмаа зөв зарцуулаад явмаар юм.

0  |  0
Top