Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлж ажиллав.
Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулж, гишүүдээр нь иргэн П.Эрдэнэтуяа, Ч.Болорчулуун, Д.Эрдэнэпүрэв нарыг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулан ажилд нь орууллаа. Энэхүү зөвлөл нь Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудад Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн 13 төрийн байгууллага болон Галт, Жаргалант, Мөрөн зэрэг 7 суманд ажиллалаа. Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )