Монгол Улс НҮБ-д элсч бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан орны тоонд орж явсан цаг саяхан. Гэвч өнөөдөр зөв бичгийн дүрэм байхгүйтэй адилхан боллоо. Цахим ертөнц хөгжихийн хэрээр алдаатай бичих үг, өгүүлбэрийн утгын алдаа тоогоо алдав. Бичиг үсэгт мэдэхгүй хүний тоо ч нэмэгджээ. Зөвхөн Завхан аймагт гэхэд бичиг үсэгт тайлагдаагүй 400 гаруй хүн байна гээд бодохоор даяаршсан нийгэмд эмгэнэлтэй сонсогдоно. Бичиг үсэгтэй нь алдаатай бичнэ. Бид буруу ярьж зөв ойлгодог гэж нэгийгээ хөөргөдөг байсан бол одоо буруу бичиж зөв уншдаг хэмээн онгироох боллоо. Эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш нар хүртэл заавал зөв бичих 700 үг гарахаас өмнө өөрсдийнхөөрөө дүрэм зохиодог байлаа. Өөрсдөө буруу биччихээд үр хүүхдээ зөв бичсэнгүй гэж зэмлэх үү. Төрийн тэргүүний зөвлөх, УИХ-ын гишүүн асан, Төрийн албан хаагч нь хүртэл тушаал шийдвэр, нэрийн хуудас, өргөдөл бичихдээ үг үсгийн алдаа гаргана. Яах ёстой вэ. Энэ хэрээр монгол хэлэнд маань аюул занал учирсаар байх уу.
“Өрөгдөл” гэж бичдэг Арвин
УИХ-ын гишүүнээр Хэнтий аймгаас хоёр удаа сонгогдсон Д.Арвин. 2012 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас одоогийн ХААХҮ-ийн сайд Батзоригтой дахин санал хураалтаар өрсөлдөж бараг луйвраар гарсан гэлцдэг. Парламентад орж, УИХ-ын гишүүний тангараг өргөнгүүтээ нэрийг нь дэвшүүлсэн намынхаа биш АН-ын жигүүрт суусан. Удалгүй олонхи биш олуулаа болсон намыг дагаж, МАН-аас гарах өргөдлөө өгсөн юм. Харин өргөдөл бичихдээ өөрийгөө хэр зэрэг боловсорсон бэ гэдгийг олон нийтэд харуулав. Өргөдөл гэхийг “ӨРӨГДӨЛ” хэмээн хэдэнтээ бичсэн байдаг юм.
Төрийн албаны алдаатай бичигч Отгонбаяр
УИХ-ын гишүүний Арвины дараа нэгэн алдартай алдаатай бичигч Төрийн албанаас тодорсон нь Нийслэлийн Засаг даргынТамгын газрын дарга М.Отгонбаяр юм. Төрийн албан байгууллагын дарга түүний "Утааны эсрэг аав, ээжүүд" Төрийн бус байгууллагад өгсөн хариу албан бичигт утгын болоод үсгийн алдаа гурвантаа давтагдсан байв. Гурван өгүүлбэрийг “байна” гэж төгсгөөд, чимэг болгосон гэмээр “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн” гэж он алдаж бичсэн, “давхцаж”гэхийг давцаж, “боломжгүй” гэхийг боложгүй гэж үсэг орхисон алдаанууд гаргав. Туслах, нарийн бичгийн боловсруулсан албан бичиг холбогдох мэргэжилтнээр хянагдаж, дарга гарын үсэг зурах учиртай. Гэвч төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагагүй ханддаг, бичиг үсгийн боловсрол тааруу байна гэж дүгнэхэд хүрч байна. Нийслэлийн удирдлага нь алдаатай бичиг цохож суухад, дүүргүүдийн мэргэжилтнүүд нь яадаг бол гэсэн хардлага төрнө. Нийт төрийн албан хаагчдаа муухай харагдуулсан. Хотын дарга Засаг даргын Тамгын газрын даргадаа хариуцлага тооцоогүй.
Нэрийн хуудас нь алдаатай зөвлөх асан Батбаяр
Дараагийнх нь УИХ-ын гишүүнээр дөрвөн жил Сонгинохайрханчуудыг төлөөлж суусан Кёкүшюзан Батбаяр. Ерөнхий сайд Алтанхуягийн зөвлөхөөр ажилласан ч “Ерөнхий сайд ядарчихна” гээд зөвлөдөггүй байсан зөвлөх. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр хэдэн сар ажиллав. Японы сүмо бөхийн маргаанд оролцоод байгаа ч юм шиг, шийдвэр гаргах гээд байгаа ч юм шиг аягласан. Нэрийнхээ хуудсыг алдаатай бичээд япон түншүүддээ тараачихсан байж ч магадгүй боллоо. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газар” гэж нэрийн хуудсан дээрээ тодоос тод биччихсэн Батбаяр өчигдөрхөн Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс албан ёсоор чөлөөлөгдсөн. Шалтгаан нь тодорхойгүй. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд, шийдвэр гаргагчид албан бичгээ алдаатай гаргаад эхлэхээр жирийн иргэд ямар байх нь тодорхой.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 23 )
боловсрол унэлэхдээ байхаар боожгойнууд галзуурнаатгэж
Alban tushaald meregjil hamaagui geed soliorood bdag ym b.n Lee shuu dee
”Монгол цэргийн өдөр” гэдэг болсон.
Иймэрхүү чадвартай нөхөд л УИХ-ын гишүүн болж байгаа юм байна. Сумогийн цолыг Ерөнхийлөгчийн зөвлөхийн нэрийн хуудсанд оруулж бичиж буй нь мөн ичгэвтэр юм. МУ-ын иргэний бүртгэлд Даваагийн Батбаяр гэж бичсэн баймаар юм. Японд Сонгинохайрханы олон иргэнийг явуулна гэхээр сонгож байдаг харанхуй сонгогчид өөрийгөө доромжилчих юмаа.
Тэгээд бас Тамгын гэж бичиж чаддаггуй гэхээр энэ Батбаяр ч дээ. Чааваас. Яана даа.
Энэ Тамгын газарт тэрний кекушюзан нь ямар хамаатай юм бол оо.
Өө алдаатай бичих хэвийн үзэгдэл болсон ш дээ. Анхан шатны хурлын даргаас ирүүлсэн албан тоотыг нь найруулга байхгүй, үг үсгийн алдаа их гээд хэлчихсэнээс болж, ажлаасаа халагдах захирамж хүртэл гаргуулж байлаа.
Ха ха ха. Эмгэнэл илэрхийлье
Үнэхээр энэ тухайд анхаармаар байдаг. Хэд хоногийн өмнө ”зөв бичээсэй” гээд сэтгэгдэл оруулахад элдвээр дайрч доромжилж байсан. Энэ бол үнэхээр санаа зовоосон асуудал.
Үнэхээр энэ тухайд анхаармаар байдаг. Хэд хоногийн өмнө ”зөв бичээсэй” гээд сэтгэгдэл оруулахад элдвээр дайрч доромжилж байсан. Энэ бол үнэхээр санаа зовоосон асуудал.
сургууль нь ч тэр, монгол хэлний зөвлөл нь ч тэр монгол хэлний үгнүүдийг нэг мөр болгох хэрэгтэй байна.
Кёкүшюкан энэ юу гэж байгаа юм
бичиг боловсруулсан хүний царай нь энэ. дарга ч гэж дарга хянадаггүй эээ. таарсан тар шуудай . МАНАЙ боловсролын системийн гажуудал. тэнэг сайд нь уран зохиолын хичээл хааснаар хүүхдүүд ном уншихаа больсон. тэрний гор
BATBOLD -n TAmgiin Gazar yamar chadvagrui, yamar teneg shiidver gargadag bilee dee. Iim humuus ajilladag yum bna ldaa
Icheech ee.naad zahiih durem mefehgui bn.ajlaas ni chuluul.naad humuus zub bichij surah chadbargui .odoo suraagui um chin hezee ch zub bichij surahgui.
Ugiin suuri bolovsrol muutai edgeer nohduudiig songoj gargasan Ta bidnii buruu bus uu?
ЭНЭ МАШ ЗӨВ СЭДЭВ ХӨНДӨЖ БИЧСЭН БАЙНА ... ЭХЛЭЭД ЗӨВ МЭНДЭЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ... ” САЙН БАЙНА УУ? ” ГЭЖ ТЭГЭЭД ДАРАА ДАРААЧИЙН АЖИЛЛАА ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА