Чингисийн морьт хөшөө гиннесийн номонд бичигдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

Дэлхийн дээд амжилтуудыг нэгтгэсэн хүн төрөлхтөний тэмдэглэлийн дэвтэр гэж хэлж болохуйц “Гиннесийн дээд амжилтууд ном”-д Монгол Улс бас нэгэн зүйлээрээ бичигдэж чаджээ. Уг ном 1955 онд 198 хуудастайгаар гарч, тухайн жилдээ 70000 хувь борлогдсон нь дэлхийд хамгийн өндөр борлуулалттай номоор шалгарсан төдийгүй өдийг хүртэл 61 дэх цувралаа гаргаад буй. Хамгийн сүүлд хэвлэгдсэн “Гиннесийн дэлхийн амжилтууд 2016” цуврал номонд манай улсын “Цонжин Болдог” дахь Чингис хааны хөшөө дэлхийн хамгийн том морьтой хөшөө буюу 40 метрийн өндөртэй гэдгээрээ онцлогдсон юм. Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажиллажээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.44) 2019 оны 02 сарын 02

Ийм агуу Удирдагчийн үр сад нь болж төрсөндөө маш их бахархаж байна

0  |  0
zochin(182.160.34.253) 2017 оны 12 сарын 05

unexeer mongoliin baxarxal bn sxn khoshoo.

0  |  0
111(66.181.160.73) 2017 оны 12 сарын 02

бахархваас зохилтой

0  |  0
Enkheech(66.181.186.113) 2017 оны 12 сарын 02

Gaihaltai tuuhiin dursamj delhiid tamgalagdan uldseniig Gennis ferchleh bolnoo

0  |  0
Цэцгээ(202.70.47.158) 2017 оны 12 сарын 01

Д.Эрдэнэбилэг гэдэг архитектор байхгүй, уг хөшөөг хийхэд архитектор оролцуулаагүй, үүнээс өмнө энэ хөшөөг дэлхийн 10 муухай хөшөөний жагсаалтанд оруулчихсан юм шүү.

0  |  0
Top