Аудитор, хуульчдаас эрх олгох шалгалт авна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын хуульчдын холбоотой хамтран үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх хуульч, аудиторуудад зориулсан сургалт зохион байгуулжээ. Сургалтыг шинэчилсэн хөтөлбөр, онол, дадлага хосолсон аргаар явуулсан байна.  Сургалтад 51 аудитор, хуульч хамрагдсан бөгөөд эрх олгох шалгалтыг энэ сарын 8-ны өдөр авахаар тогтож, журам, огноо, цагийг баталжээ.  Шалгалтыг тест асуултуудаас гадна ур чадварыг үнэлэх кэйс дадлагын болон мэргэжлийн ёс зүйг тодорхойлох эх бичвэрийн даалгавруудаар авах ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааа(202.179.24.207) 2017 оны 12 сарын 07

Хуульчдын холбооноос нээлттэй зарладаггүй юм уу.

Top