Л.Билэгжаргал: Зөвхөн орон сууцанд орох хүнд тансаг хэрэглээ ямар хэрэгтэй юм бэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

 ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн удирдлагын их сургуулийн аспирант Л.Билэгжаргалтай ярилцлаа.

- Манай барилгын салбарт “Солонгос стандарт”, “Итали хийц”, “Канад технологи” гэж ярих боллоо.  Монголд ямар стандартаар барилга барих ёстой вэ?

-Стандарт хүний тав тух, хэрэгцээг хангадаг. Технологи бол өөр. Солонгос, Итали технологи гээд ярихаар хүний хоёрдогч хэрэглээ буюу мөнгөтэй хүний хэрэглээ үүсч байгаа юм.

Манайхан “Дахин төлөвлөлтөөр нийтийг орон сууцжуулна" гэж ярьж байгаа шүү дээ. Монгол Улс бие даасан бодлого, стандарттай байх ёстой. Хашаанд байгаа хүн нэг бүрийг хямд, чанартай орон сууцанд оруулах, бодлого зөвхөн Монголынх байх ёстой. Энд Солонгос, Итали технологи хэрэггүй.

- Итали, Солонгос  технологийг хуулбарлаж  ашиглах буруу гэсэн үг үү?

-Буруу. Зарим зүйл дээр гаднынхны жишгийг дагаж болно. Тансаг хэрэглээ, шийдэл, архитектур, төлөвлөлт, барилгын технологийн найдвартай байдал гэх мэт. Түүнийг үгүйсгэхгүй. Зөвхөн орон сууцанд орох хүнд гадаад технологи, тансаг хэрэглээ ямар хэрэгтэй юм бэ. Төр бодлогоо гаргах хэрэгтэй.

-Улаанбаатарт насжилтгүй болсон ямар барилгууд байгаа вэ?

-Нэг, хоёрдугаар дөчин мянгат, төмөр зам орчмын  хуучны барилга насжилтгүй болсон. Би Орост диплом хамгалахдаа 40, 50 мянгатын дөрвөн давхар байрыг яаж аюулгүй байлгах вэ гэдэгт судалгаа хийсэн юм. Ерөнхий бодлого явахдаа үүнийг дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай. Эдгээр барилгыг орчин цагийн шаардлагад нийцүүлэхийн тулд бараг буулгаад дахиад барьсан хэмжээний зарлага гарна.

Манайд олон түүхийн дурсгалт барилга байна. АСА циркийн барилга ЮНЕСКО-д бүртгэлтэй. 40, 50 мянгатын орон сууц, музей зэрэг нь түүх агуулсан. Эдгээрийг  авч үлдэхээс өөр аргагүй. Авч үлдэхийн тулд мөнгө зарахаас өөр аргагүй. Улаанбаатарын зургаан дүүрэгт 151 мянга гаруй өрх орон сууцны хороололд амьдарч байна. Нийслэлийн 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1,077 блок барилга байна.Угсармал орон сууцанд Улаанбаатар хотын хүн амын 30 хувь нь амьдардаг. Угсармал орон сууц нь олон жил ашиглагдсан, барилгын хашилт, хийц хуучирч, муудсан, дулааны алдагдал их байдаг.

-40, 50 мянгатын орон сууцыг газар хөдлөлтөд хэрхэн тэсвэртэй болгох, орчин үеийн шаардлагад яаж нийцүүлэх вэ гэдгээр та эрдмийн зэрэг хамгаалсан. Эдгээр барилгыг сууриар нь янзлах ёстой юм уу эсвэл нэмэлт цутгалт хийх ёстой юу?

-Үүнд техникийн талын хариулт хэлэх хэрэгтэй болно. Нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хамгийн их хохирол учруулдгаараа газар хөдлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болдог. Газар хөдлөлтийн нөлөөнд тэсвэргүй барилга байгууламж, дэд бүтэц нь хүн амыг эрсдэлд оруулдаг. Ер нь барилгын шинжлэх ухаанд 1960 оноос газар хөдлөлтийг шинжлэх ухаан гэж судалж эхэлсэн. Түүний норм дүрэм, анхны тооцоо тухайн үеэс гарч эхэлсэн.

-Барилгын салбар энэ чиглэлд хэрхэн анхаарч байна?

- Манайд газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм, дүрэм байгаа. Стандарт ч бий. Барилгын салбарыг гурван эрин үед авч үздэг. Нэгдүгээрт, 1960 оноос өмнөх Улаанбаатар хот. Хоёрдугаарт, 1960 оноос хойших аж үйлдвэржилтийн үе. Тэр үед манайх барилгажиж эхэлсэн. Дорнод, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн төв тэр үед бий болсон. Гуравдугаарт, 2000 оноос хойш нийтийг барилгажуулах үйл явц. Сүүлийн үеийн барилгын 70-80 хувийг муу барилга гэж боддог.

-Пасад барилгад нэмэртэй байх?  

-Пасад их чухал бас урлагийн бүтээл болдог. Шинэ баригдсан байшинд 50 жилийн баталгаа өгч болно. Тэгвэл өнөөдөр яг шинийн дайтай үнээр авсан хуучин орон сууц 10 жилийн дараа байна гэдгийг хэн мэдэж байгаа юм. Зүй ёсондоо бид дулаалгыг ярихад араас нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг хангах асуудал давхар байх ёстой.

-Хэт хуурай уур амьсгалтай оронд шилэн орон сууцыг төвлөрүүлэх нь хэцүү гэдэг. Манай улсад шилэн пасадтай орон сууц байх нь зөв үү?

- Шилэн гадаргуу манай улс зундаа хэт халж, өвөлд хэт хүйтэрдэг. Хоёр жилийн өмнө манай улсад тохиромжгүй байсан. Одоо бол тохиромжтой. Харин манай улс хэт их хуурай учир агааржуулалтад анхаарах хэрэгтэй.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
logo(66.181.181.148) 2017 оны 12 сарын 17

GUNII TSEVDEGIIN SUDALGAAG MARTAJ BUR MEDDEGGUI BOLCHIHOJ

0  |  0
lok(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Зочин(202.179.24.125) 2017 оны 12 сарын 15

Барилгын бизнес эрхлэгчид оорсдоо хэт тансаг амьдралтай болоод зах зээлийн ямарч судалгаагуй бутээгдэхуун уйлдвэрлээд ( барилга бариад)бдаг . Эрэлт их бгаа ч нийлуулэлт туунээс хэд дахин их бхад 1. Хоосруулсэн бодит биш унээ буулгах 2. Эрэлттэй хэсгийнхээ амьжиргааны тувшинд буюу худалдан авах чадварт нийцэхуйц ортогтэй орон сууц зах зээлд нийлуулэх , дандаа тансаг зэрэглэлийн унэ хадсан орон сууцыг авах нь хэр олон юм дээ энэ ядарсан оронд чинь? Бодолцох л асуудал

0  |  0
шууд буулга(182.160.38.60) 2017 оны 12 сарын 15

40 50 мянгатыг бүрэн буулгаж шинээр төлөвлөх хэрэгтэй. модон хучилттай тоосгон байрыг хүчитгэх ямар ч боломж байхгүй. зориулалтын бус 1 давхарт нь гуайнз илжрүүлж дэлгүүр үйлчилгээ хаалга цонх гаргаж маш хэврэг болгосон .

0  |  0
haah(27.123.214.104) 2017 оны 12 сарын 15

yaldaa holboogui sonin um buchdegiin.

0  |  0
haa(27.123.214.104) 2017 оны 12 сарын 15

zochin

0  |  0
хоо(202.179.31.70) 2017 оны 12 сарын 15

Маш зөв одоо айл болгонд өндөр үнэтэй бүргэд хаалга вакуум цонх паркётин шал тансаг ванн хэрэгтэй юу тэгээд метр квадрат нь 2 сая төг.үгүй дээ хамгийн гол нь цэвэр бохир устай халаалттай дулаан алдагдал багатай хямд орон сууц хэрэгтэй

0  |  0
Top