Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Залуучуудын футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн тоглолт тус холбооны футзалын ордонд боллоо. Хагас шигшээгийн тоглолтууд Даваа гарагт “Дэрэн” – “Хараацай”, “Хоромхон” – “Эрхэс” багуудын хооронд болно. Хагас шигшээг давсан багууд Мягмар гарагт өрсөлдөж медалийн эздээ тодруулна. МХБХ-оос залуучуудын футзалын УАШТ-ий хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг mycujoo.tv-ээр шууд дамжуулна. 19 хүртэлх насны ангиллаар зохиогдож буй залуучуудын ФУАШТ-ий тоглолтуудыг МХБХ-ны футзалын ордонд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
SAUN MASSAJIIN GAZRUUD UDAAN DUR TAVIULAGCH HEREGLEJ BNA ERUUL HUND HORTOI