Япон дахь хориотой бүсийн амьдрал

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Хэдхэн жилийн өмнө хөгжин цэцэглэж асан Фүкүшима мужийн аж үйлдвэржсэн дүүргийн нэг болох Футоба өдгөө хаалттай бүс болон хувирчээ. Эргэн тойрон чимээгүй эль хуль орчин ноёлох аж. Хотын оршин суугчид эрх баригчдын гаргасан хориотой бүсийг өргөтгөх шийдвэрийн дагуу төрсөн орон гэрээ орхисон байна.

Футаба хот бол гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтийн маргааш нь л нүүлгэн шилжүүлэгдсэн найман хотын нэг нь ажээ. Тухайн үед “ТЕРCО” компанийн удирдлага “6-9 сарын дараа эргэж ирэх боломжтой” гээд нүүлгэсэн байна. Харин одоо болохоор доод тал нь 10 жил хаах асуудал яригдаж байгаа аж. Японы худалдааны сайд Банри Каейда тодорхой хугацаа заалгүй “цаг нь ирэхээр Футабагийн хүмүүс эргэж ирж болно” гэсэн. Нүүн шилжсэн иргэдэд нэг сая иен буюу 12000 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзээлсэн ч иргэд үүнийг нь хэтэрхий бага, нэг удаагийн буцалтгүй тусламж шахуу “юм” гэж үзэн сэтгэл хангалуун бус байцгаана.    

Яг хүн оршин суухыг хориглосон бүсэд цацрагийн идэвхжил өндөртэй байгаа учир амьдрал оршин тогтнох аргагүй. Аминаасаа уйдсан хүн л энд ирж болно гэж хэрэхэд хилсдэхгүй. Гэтэл самуурайнууд бас манайхан шиг “нутаг, нутаг” гээд байдаг бололтой юм. Нүүлгэн шилжсэн нэгэн тосгоны хамгийн ахмад иргэн болох нэгэн өвгөн нүүхгүй гэж гүрийгээд дийлэгдэхээ мэдмэгц амиа хорлосон тохиолдол гарсан нь наран улсыг сэртхийлгэсэн. Энд ч хориотой бүсийг зөрччих явдал байна. Тиймээс дээр өгүүлсэн нил өнгийн хувцас өмссөн аврах албаныхан болон хамгаалалтын тусгай өмсгөлтэй цагдаа нар мотоцикл хөлөглөн үүргээ гүйцэтгэж амьд хүн харагдах л юм бол үтэр түргэн холдохыг сануулах аж.

Засгийн газрын үзүүлж буй тусламж нь хангалтгүй байгаа учраас иргэд хэргцээтэй эд зүйлээ авах зорилгоор байшиндаа эргэн ирэх тохиолдол их байгаа аж. Ийм нэгэн зовлонт эмэгтэй байшиндаа эргэн ирсэн бөгөөд цагдаа нарт “Фүкүшимагаас 60 милийн зайд аюулгүй амьдарч байгаа. Гэхдээ хэрэгцээ хангалтгүй байгаа учир заримм нэг зүйлээ авахаар ирсэн” хэмээн тайлбар тавих аж. Бага оврын Седан машины арын тэвшинд ачсан эд бараа үхэл тарих цацрагийг агуулж байгаа гэдгийг цагдаа нар тайлбарлах гэж оролдох авч хөөрхий эмэгтэй ойлгохыг ч хүсэхгүй, “Ямар нөхцөлд амьдарч байгааг минь мэдэхгүй байж” хэмээн бухимдангаа өвлийн зузаан хүрмийг машины арын тэвшин дэх чемодантай хувцсан дээрээ нэмэн хийх нь өрөвдөлтэй.

Зам дээр спорт загвартай том машин гарч ирсэн нь ноён Такасаки охиныхоо хамт яваа аж. Аав охин хоёр хамаатныхаа амьдарч байсан байшинд очиж мөнгөний сейфийг нь шалгангаа борооны цув, дулаан хувцас тэргүүтнийг авахаар харуулын цэггүй газраар нуугдан орж иржээ. Иймэрхүү урилгагуй зочдыг буцаах ажил энд байсхийгээд л гарах аж. Окума, Дайичи, Литате гээд Футабатай ижил хувь заяатай хотуудад байдал мөн л ижил байгаа юм байна. Энд цаг ирэх тусам эль хуль, хортой, чимээгүй орчин ноёлох болно гэж бодохоор нэг л эвгүй.  

Футаба хотын төвөөс 10 милийн зайд “Анхаар. Цацрагийн хордологотой бүс учир хүн орохыг хориглоно” гэж цагаан, цэнхэрээр бичсэн самбараас цааш харин амьдрал үргэлжилж байгаа нь эрх биш мэдэгдэх аж. Энд хүмүүс бүгд шахуу ягаан өнгийн хувцас, хос жийнс зэргээр хувцасласан байх тул “Маргад эрдэнэ хотын илбэчин” зохиолд гардаг Нил орны нийслэлд ирчихэв үү гэж санагдахаар аж. Хаашаа л харна, нил, шар, улаан өнгийн тусгай зориулалтаай комбинзон өмссөн хүмүүс хөлхөнө. Түр оршин суух байр нь тохь тух муутайгаас болж өндөр настай иргэд нас барах тохиолдол ихэсчээ. Тиймээс гэртээ эргэж очих тохиолдол ч ихсэх төлөвтэй байгаа гэнэ. Ялангуяа хөгшин хүмүүс нүүхгүй байх сонголтыг хийх нь  их байгаа юм байна. Реактороос 10 милийн зайд амьдарч байсан 80 настай Эйко Сүзүки гэх эмгэн “Чихрийн шижинтэй  учраас нүүж чадахгүй, нас үлдээгүй учир хаана үхэх нь хамаагүй” хэмээн зөрүүдэлж байгаа нь нийтлэг жишээ.

Хотынх нь хувь заяа улстөрийн асуудал болсонд тэд бухимдаж байна. Дээр өгүүлсэн Эйко Сүзүкийн хүү, 48 настай Ёшио Сүзүки хэмээх эрхэм телевизээр гамшгийн талаарх мэдээ үзэж сууснаа “Тэд бүхнийг устгахыг хүсч байгаа юм байна” хэмээн бухимдаж байжээ. Ерөнхий сайд Наото Кан өнгөрсөн ням гарагт хориотой бүсийн оршин тогтнох хугацааг 10-20 жилээр тогтооно гэсэн үг унагасан нь түр оршин суух байрныхны сэтгэл санаанд туйлын хүндээр тусчээ.       

                                                                                                                                                “Wall street journal”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(109.89.138.79) 2025 оны 03 сарын 13

Манайд ирээ хе менгее бас аваад ир. Ер нь бугдийг нь аваад ир. Цацраг мацраг цаашаа л бна. Монголд наанаас чинь ирсэн машиныг угаагаад л унана. Хунийг нь менгетэй эд хогшилтой нь угаагаад л оруулж амьдруулж чадна. Цацрагтай цацраггуй монголчуудад баталгаа байхгуй болгож байгаа манай 76 1

1  |  0
зочин (202.72.240.5) 2025 оны 03 сарын 13

японд амьдрах хүнд болж дээ

1  |  0
Close menu