Тусгай дуут болон гэрэл дохио нь зөвшөөрөгдсөн өнгөнөөс хамаарч жолоочид ЗХДүрмийн зарим зүйл заалтыг мөрдөхгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдоос давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох зэрэг эрхүүдийг олгосон байдаг.
Сүүлийн жилүүдэд нийслэл хотод хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа хөдөлгөөний зохион байгуулалтуудын арга хэмжээнүүд гэх мэт хүчин зүйлээс хамаарч Тусгай дуут болон гэрэл дохиог ашиглах, хэрэглэх иргэд, зарим нэгэн албан тушаалтнуудын сонирхол ихэссэн нь хөдөлгөөний сахилга, дэг журманд муугаар нөлөөлж эхэлсэн.
Ийм учраас замбараагүй хэрэглээг хязгаарлах сахилга дэг журмыг тогтоох чиглэлээр МУ-ын ерөнхий сайд үүрэг болгож Монгол улсын засгийн газраас чиглэл өгөгдсний дагуу зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус ажлын хүрээнд 2016 онд батлагдсан ХЗДХСайдын А/62 дугаар тушаалыг хүчингүй болгож ХЗДХСайдын А/292 тушаалыг батлуулаад байна.
Шинэ журам батлагдсантай холбогдуулан А/62 дугаар тушаалаар олгогдсон зөвшөөрлүүд “тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгслүүдэд олгогдсоноос бусад” хүчингүй болсон.
Шинэчлэгдэн батлагдсан А/292 журам нь:
1. ЗХАБТХуулинд нийцүүлсэн
2. Хэрэглэх субектуудын тоог багасгаж, субектуудыг тодорхой болгож өгсөн
3. Зөвхөн тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгсэлд тавьж хэрэглэхээр заасан. Ингэхдээ MNS4979:2016 Монгол улсын стандартыг хангасан байхыг шаардана.
Цаашид цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг сахиулах, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэд жолооч та бүхнийг дүрэм, журам зөрчин тусгай дуут болон гэрэл дохиог хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Хэрэв зөрчсөн тохиолдолд МУ-ын хууль, тогтоомжинд заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )