2016-2017 оны хичээлийн жилд амжилттай суралцаж бусдыгаа манлайлсан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Нийгмийн ухааны салбарын нийт 25 оюутанд нэг сая ба түүнээс дээш хэмжээний тэтгэлэг олголоо.
Энэхүү тэтгэлгийг бэлэн мөнгөөр бус зөвхөн сургалтын төлбөрт зарцуулахаар зохицуулж МУИС-ийн сургалтын нэгдсэн систем Сиси-д тухайн оюутны нэр дээр байршуулсан тухай Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох хэлэв.
МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын дагуу идэвхи чармайлт гарган амжилттай суралцаж, бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад олгодог юм.
Эх сурвалж: Монгол улсын их сургууль
Сэтгэгдэл ( 0 )