Сангийн яамны хүндэтгэлийн танхимд өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол таарсан иргэдийг хүлээн авч батламж гардууллаа. Уг арга хэмжээнд Сангийн Яамыг төлөөлж дэд сайд Х.Булгантуяа, Татварын ерөнхий газрыг төлөөлж дэд дарга Б.Заяабал, “Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв”-ийн захирал Ц.Орхонтамир нар оролцлоо.
Энэ үеэр Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Ц. Орхонтамир хэлэхдээ “НӨАТ-ын сугалааны баримтаас 24 сая баримтаас 13-14 сая баримт нь баталгаажсан. Энэхүү бүртгүүлж баталгаажсан баримтаас 126 мянган хүн азтан болсон байна. Үүний 90 хувь нь 20000 төгрөг хожсон азтан байгаа. Хамгийн их буюу супер азтан 500 сая төгрөг хожсон” гэлээ.
Энэ үеэр 500 сая төгрөгний азтан болсон Ж.Алтанзулын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Азтан болсондоо баяртай байна. Хэн ч өөрийгөө ийм их хэмжээний мөнгөний азтан болно гэж бодохгүй байх. Өнөөдөр эргэлзээ тайлагдаж байна. Гэрийнхээ доор байрладаг дэлгүүрээс 3450 төгрөгөөр худалдан авалт хийж азтан болсон. Одоогоор мөнгөө юунд зарцуулахаа шийдээгүй байна. 12 сарын сугалаагаар 20000 төгрөг бас хожсон. 500 гаруй баримт бүртгүүлсэн” гэсэн юм.
Өнгөрсөн онд 497465 иргэн 35,1 тэрбум төгрөг авсан байна. Өнөөдрийн байдлаар 644404 иргэнд 69,3 тэрбум төгрөгийг олгохоор болсон нь иргэдийн оролцоо хоёр дахин нэмэгдсэн нь харагдаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Ene hvn bsb d sanhvv hiideg jiriin l hvn gsn ajilchid ni tegj ble
Dor neg t1 p daa ataarhaj uhlee.neg hun ch gesen boljde bayar hurgie aztai l bn.
нийт азтан болсон хүмүүсийн 50-60 хувь нь арын хаалгаар
Энэ монголд үнэн юм гэж байна уу.ард түмнээ басамжилан доромжилж ханахгүй юм даа.сугалаа зарласан юм бол шудрага байх хэрэгтэй шдээ.
сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно