Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын өдөр. Энэ өдрийг УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгож, 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. Улмаар VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан түүхтэй.
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
МАНЖИЙН ЭСРЭГ МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ
17-р зуунд айшин гиоро овгийн Нурхайч жүрчидийг нэгтгэн 1616 онд хожмын Алтан буюу Жин улс, манжаар Амага айшин гүрүн улсыг байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол” гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв.
Нурхайч Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа монголтой худ ураг болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлос аймгууд манжид дагав. 1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. Лигдэн Хөх нуурт зугтан ирж халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ.
Зургийн тайлбар: Их хүрээн дэх Манж сайд, Хаант Орос улсын консул
1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Oйрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм.
Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.
1755-1758 онуудад хотгойдын Чингүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн (магадгүй нууц товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд аймаг манжийн захиргаанд орж,1755 онд Ойрад эзлэгдэн талуулж, 1757-1758 онд олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд туйлдан доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр туссан гэх бүрэн үндэстэй билээ.
1853 онд Баруун Түмэдэд Найман сумын тэмцэл өрнөжээ. 1858 онд Үүшин хошууны дугуйлангууд үүсч, 1891 он гартал идэвхитэй байв. 1859 онд Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ. 1863-1864 онд Зост, Зүүн Түмэдэд, 1864 онд Харчинд бослого гарав. 1866 онд Ордост дугуйлангийн хөдөлгөөн эрчимжиж, зэвсэгт тэмцэл ч гарав. 1868 онд Байлингаагийн бослого гарлаа. 1870 онд Өвөр Монголд хаа сайгүй Манжийн эсрэг эсэргүүцэл өрнөв.
Амбан /Амбан ноён нь Чин гүрний үед өөрийн эзэлсэн нутгуудыг захируулахаар томилж байсан төлөөний сайд нарын ерөнхий нэршил/
1873 онд Далай лам Манжаас нэлээд тусгаар байдалтай болсон нь Монголд нөлөөлөл үзүүллээ. 1877 онд Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчлав. 1880 онд Халхад Онолтын цэргийн бослого гарав. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээлээ. 1889 онд Жирэм чуулганд бослого дэгдэв.
1891 онд аймшигт тэсрэлт болов. Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний самуун, Жан Дан Даогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх, монголчуудын түүхэнд учирсан хамгийн том гэноцидүүдийн нэг тохиов.Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ! Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.
Монголд том ноёд лам нарын удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн эсрэг ардын хөдөлгөөн гарч бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулан Богд Жавзундамба хутагтыг хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны Дамдинсүрэнгийн удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр Богд хаант Монгол улсын төрд зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатан баатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан байдлыг эцэс болгосон билээ.
/Эх сурвалж: Чөлөөт нэвтэрхий толь — Википедиа - Ном зүй: Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжил/
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 16 )
зүүнгарын улс буюу ойрдууд чинь монголчууд биш шүү дээ. ойрдуудыг монголчууд гэвэл Укрианыг Орос, Оросыг Укриан гэсэнтэй адил. Одоогийн баруун аймагт байгаа хазгай хэлтнүүд бол Монгол улсын иргэн болсон ойрдууд буюу оросын иргэншил авсан укрианууд л гэсэн үг
энэ өдрийг яагаад тусгаар тогтнолын өдөр болгоод байгаа нь Монгол гэдэг дэлхий улсыг түвд хаантай монгол улс гэж харуулах ирсэн түвдүүдийн мухар бодлого явагддагаас хөөрхий монголчуудын шарын шашины шалбаагт гүнзгий шигдэж мунхарсан төөрөгдүүлж ирсэн нь сануулах гэдэг өдөр юмуу даа өөрсдийн дарлагдал хүнд хэцүү үеэ далдлах гэж шарын шашины толгой лам гэж хүнийг монгол түвд хүнээр сольж суйрүүлсэнээс эхлэх буй за
манайд гарсан хувьсгал буюу нийгмийн давхрагын тэмцэл хоёр хөршид маан гарч хүчээр барьж байсан түвд хаант Монгол улс гэх шарын шашинаар дөнгөлсөн тоглоомын улс байсаныг эзэнгүйдүүлж урд тариачид хойно хамжлага задарч цөөн тооны төөрөгдөж мунхараагүй зоригт эрсийн мэргэн бодлогоор өөрийн монгол ёрөнхий сайдтай улс оронг цогцлуулж хүнд бэрх төөргөдөл завхрал баруун зүүний гэх олон онол сургаалыг сөрөн гарч коммунистуудын зөв баримжааг социалист хэмээх төөрөгдөлөөр сонгосон ч бидний нийгмийн тогтолцоог дээшлүүлж тааруулж ирсэн жинхэнэ ард түмний гэж тунхагт улс болон ирсэн нь бидний өдий дэлхий
энэ өдөр ч тийм тусгаар тогтнолоо тунхагласан гэхэд хэцүү сайн дураараа Түвдэд бууж өгсөн гэх юмуу их эзэн хаан Чингисийнхээ сургаалыг зөрчсөн өдөр бололтой харин жинхэнэ тусгаар тогтнол 1921 онд тогтнож Монголын ард түмэн жинхэнэ монгол хүмүүсийнхээ эрх мэдэлд ирсэн Богд хэмээх түвд ламыг эзэгнэж байсан хаан ширээнээс авч хаяж ардын засгийн газар байгуулж монголын ард түмний бүрэн эрхт улс болсон гэх байлгүй хөөрхий монгол орныг минь том том хийдүүдээр газар нутгийн хувааж аль чадал ухаан сийрэг эрсийн лам нэрийн банди болгож хүн ардыг маан 500 мянгаас цөөрүүлж мөхөж байсаныг хоёр хөршийн
үргэлжлэл. матаж Чойбалсангийн бөөрийг нь авахуулжээ. Ёоц орнууд ингэж иргэдийнхээ хөрөнгийг хураалгаагүй, жишээ нь Янашкадар дэлгүүрийн эздийн дэлгүүрийг нийгэмчлээгүй. Манайд Цэдэнбал хамаг мал хөрөнгийг хуу хурааж, дээрэмдсэн. Энэ зуунд гарсан хамгийн том яраглал энэ байсан. Манайх 1500 хоньтой, 400 адуу, 400 үхэр, 80 тэмээ, 200 ямаатай байгаад бүгдийг хураалгасан. 90 онд өнчин ишиг ч аваагүй, Тэгээд нударган, язгууртан гэж нэг насаараа Цэдэнбалд хавчигдсан. Гэтэл Увсын нутгархах үзэлтэй хэдэн дурак Цэдэнбалыг толгой түрүүгүй магтаж байгаа нь түүний нөгөө арчаагүй нутгархах үзлийг сэргээх
Одоо хардаа. Хамаг хөрөнгийг нь, чухал албан тушаалуудыг урд зүгийн гараөлтай хүмүүс авчихлаа. 4 тн алтыг хэн үгүй хийлээ. Хужаа Ганболд, эрдэнэтийн 49 хувийг мөн л хужаа Ганболд найрууллаа. Тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулжбай гэсэн их Эзэн Чингисийн гэрээслэлийг мартсан уу? 11 оны хувьсгалыг алтан ургийнхан хийсэн. Гэтэл Намнансүрэнд Богд найран дээрээ хор өгч алсан. Хувьсгалын анхны 7 долоогоос Бодоогооос бусад нь алтан ургийнх байсан, 11 оных бол бүгд алтан ураг байсан. Бүгдийг нь хэлмэгдүүлжээ. Мал нийгэмчлэх буюу хөрөнгө хураахыг Чойбалсан эсэргүүцсэн, Цэдэнбал 4 удаа Зөвлөлтөд т
Үүх түүх гээд сөхвөл аль алинд юм бий. Тийм болохоор өнгөрсний яриад яахав дээ. Өнөөдрөөрөө байж амар амаглан зэрэгцэн амьдармаар байна ш дээ
Азид Манжийн засаглал төгсгөл болж байсан тэр үед манай ноёдууд хэсэг бүлгээрээ нийлж сайд дарга болж тушаалаа хувааж авсан юм. Уг нь халх хүнээр хаан залах гэсэн боловч Богдын явуулгаар бүтээгүй. тэгээд л хаант орос, хятад хоёрын дунд балбуулсаар гаминд эзлэгдэж ард түмэн яргалуулж эхэлсэн. Морь малыг нь шууд дээрэмдэж эхнэрийг хажууд нь хүчиндэнэ. Хоттой хонийг буудаж алж идэж байсан цаг юм. ийм үед харц ард Сүхбаатар тэргүүтэй цэргийн голдуу залуус тэмцэлд босохоор шийдсэн юм. Зөвлөлт засаг тусалсан. Хужирбуланд цэрэгт хамт байсан бөгтөр Дамдинсүрэн зэрэг нөхөд нь тусалсан юм.
Gadnii darlalaas salj bolsiin doodiin darlalaas hezee salah boldoo
mongol uls tusgaar baigaa ni l hamgiin chuhal
11оны хувьсгалыг алтан ургимйнхан хийсэн болохоос шарын шашны сохор тангад хийгэжэгүй, тэр Манж эзнээ сөнөхөөр Алтан ургийнханд тал засч олны тухар сүсгийг ашиглан эрх тушаал горьдсон төдий. Алтан ургийн Намнансүрэнг найр зохион байгуулж түүндээ уриад хор агч алсан нь Богдын хийсэн ажил. Тэр үеийн ноёдын дийлэнх нь алтан ургаас хаан залах ёстой гэж үзэн алтан ургийн хамгийн ойрын сурвалжтан нгь Намнансүрэн гэж үзэж байснаас үүдээд түүнд хор өгч алсан. Ханддорж, бусад алтан ургийнхныг ч хор өгч алсан. Түүнх үнэнээрээ байг
Энэ өдөр Монголчуудын хувьд хамгийн том хүндэтгэлийн баярын өдөр. Бүх ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье.