Нүүрээ нарийхан харагдуулах аргууд

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 01

  Бүсгүй та нүүр будалтаа зөв хийж, царайныхаа хамгийн сайхан хэсгүүдийг тодосгон нүүрээ нарийхан харагдуулахыг хүсвэл дараах дүрмийг дагаарай. Нүүр будалтын мэргэжилтнүүд эдгээр зөвлөгөөг үр дүнтэйд тооцдог.

-Хамраа өндөрсгө. Энэ нь нүүр будалтын чухал хэсгүүдийн нэг. Хамар тань илүү өндөр, нарийхан харагдаж байж нүүр зөв хэлбэртэй байна.

-Тодруулагч буюу highlighter хэрэглэ. Арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгоод дух, хөмсөгний голоор, зовхины яс, нүд болон эрүүн доогуураа тодруулаарай.

-Нүүрээ сайхан будсан эмэгтэйн сэтгэл санаа өөдрөг болж, хандлага нь ч өөрчлөгддөг.

-Кремээ гараараа түрхэх хэрэггүй. Крем тань их хэмжээгээр үрэгдэж, жигд түрхэгддэггүй. Харин багсаар будахад бага хэмжээгээр их талбайг цэвэрхэн, гоёмсог будаж болно.

-Сүүдэрлүүлэх аргын тусламжтайгаар нүүрээ нарийхан харагдуулж болно. Ташуу ирмэгтэй хацар өнгөлөгчний багс болон нүдний хөвсгөр багстай байгаарай.

-Бүүдгэр бор өнгөтэй найзал. Гялтгар будагны хэрэггүй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top