Дараачийнх нь “Да хүрээ” зах

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

                    

Нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн “нүүлгэлт”-ийн ажил өнөөдрөөс эрчимжив бололтой. Улаанбаатар хотын 2020 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2015 онд нэгэн шинэ авто зах байгуулсан ч одоог хүртэл ханхай, назгай хэвээр байгаа.  “Авто худалдааны цогцолбор” нэртэй тус газрын үйл ажиллагаа эхлээд гурав дахь оныхоо нүүрийг үзэж байгаа. Гэвч хотын төвд худалдаа эрхлэгчид ашиг орлого, ашигтай байршил зэргээ бодон өнөөдрийг хүртэл тийш тэр бүр зүглээгүй билээ. Тэгвэл өнөөдрөөс тийш нүүлгэх ажлын явцыг эрчимжүүлж, албадан нүүлгэлтийг Улаанбаатар төмөр зам дахь авто зогсоолоос эхлүүллээ.

 Иргэдийн эсэргүүцэл цагдаагийн албан хаагчдийн хамгаалалтын дор нүүлгэн шилжүүлэлт сүр дуулиантай болж өнгөрөв. Харин дараагийн нүүлгэлт мэдээж “Да хүрээ”-гээр үргэлжлэх болов уу... 10 000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг гэх тус захыг 2016 онд нүүлгэх тухай яригдаж байсан ч түр хойшлуулсан. Нэгэнт л нүүлгээд эхэлчихсэн учир тус захыг байрнаас нь хөдөлгөх цаг болсон. Тухайн газар оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэнд, агаар хөрсний бохирдолд голлох нөлөө үзүүлж буй тус газрыг хамгийн түрүүнд нүүлгэх ёстой гэж иргэд үздэг. Тус захыг тойроод өч төчнөөн авто засвар, угаалга, дугуй засварын цэгүүд байршдаг. Нарийвчилбал 60 орчим жижиг үйлчилгээний цэг бий гэсэн тооцоо байна.

 Орчны бохирдлын үүр, уурхай гэсэн үг л дээ. Өвлийн цагт “Да хүрээ” орчмоор явахад ямар байдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз. Асаалттай голдуу машин тэрэг, газраар нэг асгарсан тос тортог, байгалийн цас мөснөөс илүүтэйгээр хүний шээсэн ялгадас нь халтиргаа гулгаа болж хөлдсөн харагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй нүдэнд харагдах жишээ. Өөр нэг хохиролтой зүйл бол хүүхдийн биеэс хар тугалга илэрч байгаа тухай асуудал юм. Энэ өвчний шинж тэмдэг тус газрын оршин суугчдаас давамгай илэрч байгаа тухай мэдээлэл бий. Иймээс иргэдийнхээ эрүүл мэндийг аль аль талдаа бодолцох нь чухал юм. Мэдээж тус захыг нүүлгэснээр авто худалдаа эрхлэгчид хийгээд, дагаад амьжиргаагаа залгуулж буй жижиг худалдаа эрхлэгчдэд хохиролтой нь ойлгомжтой.

 Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоож, татан буулгаагүй болохоор нөхцөл байдалтай зохицохоос өөр аргагүй. Нийслэлийн хэмжээнд одоогоор 100 орчим иргэн, ААН авто болон сэлбэгийн худалдаа эрхэлж буй. Тэдгээрийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлснээр хотын утаа, замын түгжрээний багагүй хэсэг арилах талтай. Тиймийн тулд томоохон авто худалдааны захуудыг албадан нүүлгэсэн тохиолдолд тойрон хүрээлж байсан жижиг үйлчилгээний газрууд дагаад нүүх нь гарцаагүй. Өнөөдрийн үймээн шуугиан ямартай ч бусад авто худалдаа үйлчилгээний газруудад ямар нэг хэмжээгээр доргилт өгч буй. Харин “Да хүрээ”, “Мануул трэйвел”, “Дөрвөн өлзий” зэрэг зах нь Авто худалдааны цогцолборт төвлөрөх үйл ажиллагааг эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд үргэлжилж байгаа... гэсэн мэдээ байна. Өнөөдөр биш юмаа гэхэд дараа заавал “Да хүрээ” тэргүүтэй бусад захыг хотоос гаргахаас өөр гарцгүй билээ.

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shalga(150.129.141.36) 2019 оны 12 сарын 29

Tumur zamiig nuulgesen humuus Da hureeg yagaad nuulgesen gui be ene deer ajillaj bsan bolon da hureetei holbootoo mash tom avilga bn gj oilgoloo avilgatai temtseh gazar uuniig shalgah heregtei

0  |  0
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
ИРГЭН(66.181.161.91) 2018 оны 01 сарын 03

ТАТВАРАА НЭМЖ ИЙШ ТИЙШ НҮҮЛГЭНЭ ХӨӨНӨ ГЭЭД АРД ИРГЭДЭЭ АЙЛГАН ДАРАМТАЛЖ ЗОВООХОО БОЛИОЧ ДЭМЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТЭР ХҮМҮҮСИЙГ ОРХИОЧ НҮҮЛГЭЭД АРХИЧИН ГУДАМЖНЫ ХҮМҮҮС ОЛШИРНО БИЗ АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА

0  |  0
Irsen(66.181.161.91) 2018 оны 01 сарын 03

Arai denduu Yuma hotiin tugjrel utaa chihshig hotiin zahad bga gsn ch haa saigui utaa bhd hutsah yumaa hutsaach uur ard irhedee zovooh yum oldohgui bga yum bh da ene udirdlaguudiig delbelchih hun bdguim bhda

0  |  0
ЗОЧИН (202.9.40.32) 2018 оны 01 сарын 03

ДА ХҮРЭЭ, 2- ДАГЧ ТҮҮХИЙ ЭД АВАХ НЭРТЭЙ ХОГИЙН ЦЭГҮҮД, ХУД -ДЭХ ҮЙЛДВЭРҮҮД, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХУУД . БАРС ЗАХ ЗЭРЭГ ГАЗРУУД ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БАЙНА. БҮГДИЙГ НЬ ЯАРАЛТАЙ ХОТООС ГАРГАХ НЬ ЗӨВ.

0  |  0
монгол(202.21.106.146) 2018 оны 01 сарын 03

туул гол дагасан үйлдвэрээ хэзээ нүүлгэх юм бэ

0  |  0
ард(59.153.112.153) 2018 оны 01 сарын 03

да хүрээг нүүлгэх нь зөв байлгүй яах вэ, аль болох хурдан нүүлгээч

0  |  0
Зочин(202.21.106.146) 2018 оны 01 сарын 03

Хаа сайгүй түгжрээ л байна замаа өргөтгөөд авто зогсоолоо нэмэгдүүлэхэд яадаг байна аа хотын төв бүр хэрэг байхгүй зогсох газарч байхгүй зогсоол хайж явсаар байгаад өдрийн тал нь бараг өнгөрнө дөө

0  |  0
Зочин(202.21.106.146) 2018 оны 01 сарын 03

Хаа сайгүй түгжрээ л байна замаа өргөтгөөд авто зогсоолоо нэмэгдүүлэхэд яадаг байна аа хотын төв бүр хэрэг байхгүй зогсох газарч байхгүй зогсоол хайж явсаар байгаад өдрийн тал нь бараг өнгөрнө дөө

0  |  0
Зочин(202.21.106.146) 2018 оны 01 сарын 03

Хар тугалга гээд байгаа нь агаарын бохирдол утааных биз

0  |  0
zochin(202.179.27.248) 2018 оны 01 сарын 03

UGUUMUR gartsaagui bas huuh estoi.

0  |  0
зочин(150.129.140.211) 2018 оны 01 сарын 03

да хүрээ, 100- н айлыг хурдан нүүлгээд өгөөчээ түгжрэл гайгүй болох байхаа

0  |  0
Top