Өнгөрөгч долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал хөндөгдөж, зарим төрлийн татвар нэмэгдлээ. Эдгээр үйл явдлаас тоймлон хүргэж байна.
Агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлана гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв. Энэ хүрээнд Засгийн УИХ ч анхаарал хандуулж байлаа.
Засгийн газарт 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг Ерөнхийлөгч зөвлөсөн юм. УИХ-ын ажлын хэсэг агаарын бохирдолтой тэмцэхэд онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэж үзсэн.
Чингис бондын 500 сая долларын өрийг барагдууллаа
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тавьсан Чингис бондын өрийн эргэн төлөлт дараагийн Засгийн газруудад хүнд ачаа болж ирсэн.
Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаагийн илрэл гэж Сангийн яам үзсэн юм.
2012 онд тухайн үеийн Засгийн газар энэ онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.
500 сая ам.долларын өр барагдуулах гүйлгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталгаажууллаа. Ерөнхий сайд “Монгол Улс дампуурлаа зарлах эсэх гэсэн эгзэгтэй үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь өнөөдөр батлагдаж байна” гэдгийг тодотголоо. Өрийг шууд шилжүүлсэн нь бас нэгэн онцлог сонин үйл явц байв.
Эрдэнэтийн 49 хувийг төр авлаа
Хоёр жил дамнан үргэлжилсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан 2018 он гараад ч үргэлжлэв. Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авах шийдвэр гаргасан. Засгийн газар тодорхой хэмжээинйи мөнгийг Худалдаа хөгжлийн банк төрөөс авч, түүгээрээ Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан тул харилцан суутгал хийх замаар төрд авах шийдвэр гаргалаа. Энэ нь Засгийн газар “Монгол зэс” компанид ямар нэгэн өр төлбөргүй гэсэн үг юм.
Татварууд нэмэгдэв
Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсан. Энэ хүрээнд Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэний түрүүч нь өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс дараахь татварууд нэмэгдлээ.
1.Хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ.
1,500,000 - 2,500,000 - төгрөгийн цалингийн ХХОАТ 15 хувь
2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ 20 хувь
3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25 хувь
1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10 хувь хэвээр байна.
Нийгмийн даатгалын шимтгэл:
2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж
2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж
2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж Нийт дүнгээрээ 5 нэгж
Архи, тамхины ОАТ:
2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь
2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь
2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь
МАХН-ын даргын маргаан үргэлжлэв
МАХН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бүртгүүлэхээр дээд шүүхэд хандсан. Нөгөө талд намын дарга Н.Энхбаяр тэртгүүтэнгүүд түүнийг эсэргүүцэж байгаа. Тус намын төлөөллүүд хэвлэлийн бага хурал зарлаж О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарыг МАХН-аас хөөгдсөн. Тэдний хийсэн Их хурал хүчингүй гэж мэдэгдлээ. Өөрсдийгөө гуравдахь улстөрийн хүчин хэмээн нэрлэдэг МАХН-ынхан хоёр хуваагдан бужигнаж байна. Э.Эрдэнэжамъян “МАХН УИХ-д суудалгүй” гэж мэдэгдсэн нь Баасанхүүг намаасаа хөөснийг давхар гэрчиллээ.
Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ нь нэг талдаа нийслэлийн агаарын бохирдолтой ч холбоотой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан юм. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжлээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
UURHAIN NOOTSIIG TAAJ BODDOGIIG ARD TUMNEES NUUJ MONGO IDEED BAINA UU GEJ IRGED HARDAJ BAINA
hardahaas sergiilj shuud mongol zes kompanid shiljuulj
uurhain noots taamag baidag bolhoor shuud huvichilah n zuv hardhaas sergiilj
SANJIIN BAERIIG HAADIIN SUNS UDIRDDAG
Эрдэнэтийг гэнэт л хувьчилчихсан байсан өмнө нь хэн ч мэдэхгүй байж байгаад гэнэтийн мэдээнд цочирдсон шүү дээ? Ер нь яагаад бас яаж авсаныг нь сонсоход эрдэнэт үйлдвэрийн татварт орох мөнгөөр нь 49 хувиыг нь хувьчлаад авцан байна гэж ойлгосон шүү бас Монголын өмчийг яахаараа Английн хуулиарч хувьчилж авдагийн. Гайхмаар ч юм даа. Эрдэнэтийг луйвараар хувьчилж авсан хэдэн хулгайч нарыг зурагтаар гарахаар өөрийн эрхгүй уур хүрч шууд чад хийлгэчихмээр болоод байхын ёстой нэг мөчлүүлж байдаа таарсан муу хүүрнүүд дээ
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр бол төрийн ч өмч биш, хувийн ч өмч байх ёсгүй. Энэ үйлдвэр гагцхүү улсын өмч, ард түмний өмч байх ёстой.
Угаасаа төрийн өмч гэж байхгүй. Гагцхүү улсын л өмч гэж бий, хувийн өмч гэж бий. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн албан байр, ашигладаг хэрэгсэл бүгд олон түмний буюу улсын өмч юм шүү. Улсын өмчийг төрийэ өмч гэж нэрлэж үгүй хийж байгаа хүмүүс бол ард түмний дайсан юм шүү.
Төрд өтч байхгүй. Урьдын цагт улсын өмч гэж нарлэдэг байсан, ард түмний өмч байна. Улсын өмчийг хамгаал гэж ард түмэн төрд хэн нэгнээ сонгодог. Үүнийг хулгайчид, луйварчид буруу ашиглаж төрийн өмч гэж нэрлээд өөрийн болгодож, эсвэл үрэн таран хийдэг болсон. Үүний үндсийг З. Энхболд, Ц. Элбэгдорж тэргүүтэн тавьсан. Элбэгдорж гэснээс, Хятадын дотоод мэдээллийн нэг сайтад Элбэгдорж, Си Жин Пин хоёрын ярилцлага тавигдсан байсныг хэдэн хүн харжээ. Тэгсэн чинь тэр мэдээнд: Элбэгдорж хэлэхдээ би чинь Монгол биш, би хятад гаралтай, миний өвөг эцэг хятад хүн гэж ярьсан байжээ.
Наад өрийг чинь ард түмэн төлөх гэж зовж байна.Улстөрчидийн тансагласан,хувьдаа авч ашигласан мөнгийг төлөх гэж ард иргэдийн татварыг нэмж ингэж дарамталж болохгүй шүү дээ.