Монгол, Орос хоёр улс түүхэн сорилтоор бэхэжсэн найрамдлын ойн өдрүүд ойрын үед тохиож, харилцаа хамтын ажилагаагаа улам бататган дуурсаж байна. Найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтыг зохион байгуулах Монголын талын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-“Монгол Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт саяхан болж өнгөрлөө. Чуулга уулзалтын хүрээ хэр өргөн болов. Зохион байгуулагчдын зүгээс ямар ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ?
-“Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 02-ноос 05-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтад ОХУ-аас ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашниковоор ахлуулсан ажлын хэсэг ирлээ. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хооронд дугуй ширээний уулзалт боллоо. “Мишээл Экспо” төвд “ОХУ-д үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж, ОХУ-ын 70 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, Монгол Улсын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хүргэлээ. 10 дугаар сарын 01-нээс 08-ны хооронд Монголын үзэгчдийн үзэх дуртай, олны хүртээл болсон оросын хуучны болон орчин үеийн шилдэг кино бүтээлүүд МҮОНРТ-ээр үзэгчдэд хүрлээ. Мөн “Спортын төв” ордонд хоёр орны өсвөрийн гимнастикчдын хооронд “Найрамдлын цом” /Кубок дружбы/ спортын болон уран гимнастикийн тэмцээн боллоо. ОХУ-ын “Сибирские узоры”, “Дружина” хамтлаг хүрэлцэн ирж нийслэлийн “Улаанбаатар чуулга”-тай хамтарсан тоглолтоо “Соёлын төв өргөө”-нд хийлээ. Оросын ард түмний ахуй амьдрал, онцлогийг харуулсан “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн гарлаа. 10 дугаар сарын 03-ны өдөр “Блю скай” зочид буудалд хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд “Монгол-Оросын хамтын ажиллагаа” бизнес форум зохион байгуулагдаж, хоёр талыннийлсэн 200 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, хамтын ажиллагааны шинэ шинэ эхлэлүүд тавигдлаа. Мөн Хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, зам тээвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбаруудын салбар хуралдаанууд явагдаж, Монгол Оросын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаргах, мөн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хилийн бүсийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон асуудлаар ярилцлаа.
Арга хэмжээний хүрээнд Новосибирск хотын захирагч А.Е.Локоть тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх С.О.Белецкий, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аж үйлдвэр, худалдааны сайд А.С.Мишенин, Эрхүү мужийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн сайд Е.А.Орачевский болон ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Гаалийн албаны дарга А.В.Полетаев нар хоёр талын хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, барилга хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлд олон талт хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
-Таны хувьд хоёр том зах зээлийн дунд буй Монгол Улсын эдийн засгийн гарцыг хэрхэн харж байна вэ?
- Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. БНХАУ-ын зүүн хойд мужууд, ОХУ-ын Сибирийн зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг нэлээд их сонирхдог. Тэнд бас хэрэглэгч нь байгаа. Энэ зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийн тулд юуны түрүүнд бараа бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг тухайн улсын чанар стандартад нийцүүлэх шаардлага хэрэгцээ байгаа. Түүхий эд, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, үслэг эдлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ гаргахын тулд Монгол малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх шаардлагатай. Ингэж чадвал бид хоёр хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий. БНХАУ-ын Хөх хот, Хянган, Манжуур, Хайлаар, Бугат, Шилийн гол гээд Өвөрмонголын гол гол хотууд, ОХУ-ын Улаан-Үүд, Иркутск, Новосибирск, Чита, Хабаровск, Красноярск зэрэг Сибирийн тойргийн мужууд цаашлаад Алс Дорнодийн чиглэлд томоохон зах зээл байна.
Монгол, Оросынхарилцаа сүүлийн гурван жилд нэлээд идэвхжлээ. Ялангуяа, ОХУ-ын сибирийн бүс нутгийн мужууд болон Монгол улсын аймгуудын хооронд шууд харилцаа идэвхжиж байгааг онцолмоор байна. Зөвхөн 2015 онд Монгол Улсаас 450 мянган хүн Улаан-Үүд, Байгалийн чиглэлдянз бүрийн ажлаар жуулчилсан байна. Эргээд Улаан-Үүд, Эрхүү, Байгалийн чиглэлээс манайд аялагчдын тоо нэмэгдсэн. Хоёр орны жуулчдын тоо нэмэгдэж, Монголд ирсэн жуулчид ОХУ-д аялах, ОХУ-д ирсэн жуулчид Монголоор аялах тоо мөн нэмэгдэж байна. Тэгэхээр энэ урсгалыг зөв зохицуулах, тогтмолжуулах, шинэ шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн санал болгох, цаашлаад Орос-Монгол-Хятад, Хятад-Монгол-Орос гэсэн шинэ чиглэлүүд бий болгоход анхаарах нь бүс нутгийн харилцааны маш том асуудал. Үүний дараа Уралын нуруу давж европ хүрэх, Төв Азийг дайран Зүүн Өмнөд Ази, далайн чанадад гарч, өөр зах зээлийг судлах тухай шат дараатай ярих нь чухал буйзаа. Товчхондоо, эхлээд хоёр хөршийнхээ багтаамжтай зах зээл дээр ажиллах ёстой гэж боддог.
-Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид сүүлийн 25 жилд Хятад улстайхарилцан ашигтай эдийн засагийн хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж ирсэнээр Хятад улс манай гадаад худалдааны хамгийн том түнш болсон. Монголын уул уурхайн олон төрлийн бүтээгдэхүүн Хятадын хурдацтай хөгжиж байгаа зах зээл дээр зарагдаж байна. Харин ОХУ-тай цөөн тооны нэр төрлийн (газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан гэх мэт) уламжлалт барааны худалдаа хийхээс өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх бодит боломж ч байгаагүй гэж хэлж болно. Хоёр хөрштэйгээ сайн хөршийн харилцааг эн тэнцүү хөгжүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх шаардлага Монгол Улсад байна.
БНХАУ-ын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам”, ОХУ-ын дэвшүүлсэн “Цайны зам” санаачлага, Монгол Улсын дэвшүүлсэн “Талын Зам” санаачлагуудыг хамтад нь хөгжүүлэхийг 3 тал зорьж байна. Газар зүйн байрлалын хувьд Монгол улс бүс нутгийн харилцаанд идэвхитэй оролцох боломжийг бүрэн ашиглах шаардлагатай гэж бодож байгаа.
Үүнээс гадна хоёр хөрш орон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС гэх мэт бүс нутгийн байгууллагуудын хүрээнд идэвхитэй хамтын ажиллагаа хөгжүүлж, Зүүн Азийн бүсийн дэлхийн хөгжил, аюулгүй байдалд гүйцэтгэх үүрэг ролийг нэмэгдүүлж байна. БНХАУ, ОХУ хоёр улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хоёр улсын түвшинд, бүс нутгийн түвшинд иймэрхүү далайцтай хөгжүүлж байгаа нь Монголын хувьд том боломж гэж дүгнэж байна.Зөвхөн нэг жишээ дурьдахад, хоёр улсын хоорондын ачаа эргэлт жилд 10 сая тонн хүрч байна. Үүнээс зөвхөн нэг саяыг нь Монгол улсын нутгаар транзитаар тээвэрлэхэдл эдийн засагт том үр нөлөө авчирна, цаашлаад улам нэмэгдүүлэх бодлого барихнь зүйтэй. Монголын төмөр зам, авто замын салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр энэ хоёр улсын хооронд ачаа тээвэрлэхэд Алс Дорнодоор 40 орчим хонож байна. Казакстанаар дамжихад 30 гаруй хононо. Харин Монголоор дамжин өнгөрөхөд долоохон хоногийн дотор гаргаад явуулна.Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл гурван улсын төр, засгийн хэмжээнд яригдаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал бид транзит тээврийн урсгалаас эдийн засгаа дэмжсэн урсгал бий болгоно. Зам дагасан хөгжил бий болно, дагаадолон үйлчилгээ хөгжиж эдийн засаг тэлнэ.Бид хаа холын зах зээлээс эрэхгүйгээр, байгаа боломждоо түшиглэвэл Монголд маш том давуу талууд бий.
-Монголын газар нутгаар дамжин тээвэрлэлт хийх асуудлыг ажил хэрэг болгохын тулд юу хийх вэ?
-Хоёр талын, гурван талын дээд хэмжээний уулзалт, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанышийдвэрт тусгуулж, байнга ярьж ахиулж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Хамгийн богино гарц бол Монголын нутгаар дайрах гарц гэдгийг бид ойлгуулах нь чухал байна. Амаар ярих биш ажил хэрэг болгох нь чухал. Тэр чухал бичиг баримтуудыг хэн нэгэн эрх мэдэлтний сэйфэнд дараад хадгалаад байж болохгүй.
-Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд өөр болж ирж байна.
-Тийм ээ. Оросын тал манайд маш нааштай хандаж байгаа. Уг нь хуучны найрамдалт ах дүүс гэдэг ойлголт ард түмний маань дунд одоо ч байгаа хэвээр. ОХУ Монгол Улстай түүхэн уламжлалт харилцаатай. Дайны хүнд, хэцүү цаг үед Монгол Улс ОХУ-тай эцсийг нь хүртэл хамт байсан. Манай цаг үе хүнд байхад тэд ч бас хамт байсан. Түүхэнд ах дүүс гэдгээр бичигдсэн. Дэлхийн хоёр дугаар дайны дараахи хүндхэн он жилүүдэд Монголын аж үйлдвэрийн суурийг тавихад ОХУ-ын оруулсан хувь нэмрийг Монголын ард түмэн мартаагүй. Өнгөрсөн зуны 90-ээд онд ОХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт бөгөөд дараахи жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэлтэй үед хоёр орны бүх талын харилцаа зогсонги байдалд орсон. Харин ОХУ-ын эдийн засаг нь сэргэж байгаа өнөө үед хоёр улсын харилцаа сэргэж хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр гадаад харилцаагаа эдийн засагжуулах бодлогыг түлхүү барих хэрэгтэй.
-Өнөөдрийн Монголын эдийн засаг, бизнесийн орчин нэлээд хүнд байна. Цаашдын гарцыг та юу гэж харж байна вэ?
-Засаглалын маш том алдаа гаргаад байна. Бидэнд мөнгө байсан уу гэвэл байсан. Баялаг ч байна. Түүнийгээ байнга шуналын нүдээр харж, хувь улс төрчдийн баяжих арга, гадны доншуур наймаачдын ашиг сонирхолыг хамгаалагч болж ирснээсбид баялагтай хирнээ ашиг авдаггүй, хуультай хирнээ эх орныхоо байгалийг харсаар байж нүдэн дээрээ сүйрүүлээд сууж байна. Үүнийг баялгийн хараал, эдийн засгийн алуурчдын ов мэх ... юу чгэж нэрлэж болно, бодит үнэн нь бэлхнээ байна. Дээр нь улс төр, эдийн засгийн зөрчилтэй бүлэглэлийн сүлжээ, шахааны бизнестээ гаршсан,10 төгрөгний үнэтэй барааг1000 төгрөгөөр худалдаж аваадбайгаа болохоор, нэг км зам тавих өртөгийг гэрээний үнээсээ даруй 5-6 дахин өсгөөд байхаар улс орон дампуурал руугаа явалгүй яахав дээ.
Ийм л үрэлгэн зан нь эргээд Монгол орныг өрийн том сүлжээнд оруулчихлаа. Үүнээс гарах гарцаа бид Олон улсын валютын сан, дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллага гэж харж байгаа. Зөв. Гэхдээ тэднээс тавьж байгаа шаардлагууд нь эдийн засгийн хүндрэлийг эргээд ард иргэдэд нь үүрүүлэх, бизнес эрхлэгчидэд нь дарамт учруулахуйц байж боломгүй байгаа юм. Нөгөө луйвар хийсэн, татвараас зугтсан гадна дотны этгээдүүдэд хариуцлага тооцох, эргэж нөхөн төлүүлэх юу болов? Оффшор яав? Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг төгрөгийн ханшийн уналт гүйцэхгүй байна. Үүн дээр тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, шагнал урамшуулал бүгд хасагдахаар юу болохов? Бодох л асуудал....
Нөгөө талаар эргээд цахилгаан, шатахууны үнийг чөлөөлөхасуудал ярьж болохгүй. Энэ бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байгаа юм. Иймээс бид эдийн засгийн өөр гарцуудыг хайх ёстой. Өөр ямар эх үүсвэр байж болох вэ. Бид өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш, хэрхэн яаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гаргах вэ. Монгол хүний дархлааг яаж сайжруулах вэ. Эрүүл, бүтээлч монгол хүнийг яаж бий болгох вэ.
Монголын төлөө монгол хүн л явна. Үүнийгээ хийхийн тулд бид нийгмийн цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний төлөө явах ёстой. Хууль эрх зүйн орчноо өөрчлөх ёстой. Бид ОХУ-аас харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой. Мөн урд хөршөөс бидэнд амласан зээлийн эх үүсвэрүүд бий. Зөв зүйлд зарцуулах ёстой. Ашигтай, эргээд мөнгө болдог зүйлд заръя. Эргээд ашгаа өгдөггүй зам руу одоохондоо хийж болохгүй.
-Шинэ Засгийн газар гарч ирэхэд дэмжсэн хүний нэг, та.
-Бид явж ирсэн системээ шинэчлэх, шударга ёс тогтоохын төлөө явж байгаа. Би итгэлтэй байна. Шинэ Засгийн газрыг үүнийг хийж чадаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Шударга ёс, хариуцлага, хуулийн хэрэгжилт ус агаар мэт хэрэгтэйбайгааг ард түмэн хүссэн. Төрийн өмч төрдөө, түмэн олондоо жинхэнэ утгаараа очих ёстой. Хулгайч луйварчид, хуулийг уландаа гишгэгчидээс ангижрахыг, хувь хүний эрх ашиг, бүлэглэлийн эрх ашиг улсын эрх ашгаас дээгүүр тавигдаж болохгүй гэдгийг ард түмэн хэллээ. Үүнийг л тогтоогоосой гэж хүсч байна.
-Хамгийн түрүүнд хийх ёстой ажлыг нь та юу гэж харж байна вэ?
-Танхимаа байгуулах. Танхимаа яаж байгуулахаас л эхэлнэ. Дараа нь энэ нурчихсан эдийн засгаа, өвчтэй болсон нийгмээ, ядарсан ард түмнээ, завхарсан хуулийн системээ цэгцлэх ёстой. Төрийг хувийн компани болгосон хүмүүст хариуг нь барих учиртай. Хүн ардаа ажлын байртай болгох, байгаль орчноо нөхөн сэргээх, малаа эрүүлжүүлэх, эх орны хөрсөнд ургасан генийн өөрчлөлтгүй эрүүл хүнсээр ард иргэдээ хангах, боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийх гээд ажлууд шил шилээ дараад л хүлээж байна шүү дээ...
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна, гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
Шанхайн байгууллагад орохгүй бол далд гэрээнийхээ дагуу Орос,Хятад 2 эдийн засгийн хоригоо зогсоохгүй нь ойлгомжтой. Эгийн голын, төмөр зам, нүүрсний болон бусад төслүүдийг хааж байж үнэгүй цахилгаан, бараагаа явуулах гарц хайж буй нь хэнд ч ойлгомжтой. Даргатай нь биш Чапакуудтай хичнээн улсаад нэмэргүй. Гэхдээ биднийг чукча / тэнэг/ гэж бодож байвал бидэнд алсдаа саад бага учруулах юм