"Хөх Монгол" бүлгэмээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгуулах тухай мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Б.Энхбат хэлэхдээ “Н.Золжаргалыг дахин төрийн албанд ажиллуулахгүй байгаач хэмээн үндэслэл дэлгэж байхад ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж монголчууд 10 жилийн дараа хохирлоо амслаа. Энэ Н.Золжаргал гэх хүн Монголбанкийг самарч, ард түмний хэдэн тэрбум төгрөгийг идчихээд сууж байна. Мөн одоогоос 10 жилийн өмнө “Хөх Монгол” бүлгэм анх Монголын газар нутгийг гадаад иргэдэд өгч байгаа тухай баримт дэлгэж байсан. Үүнийг мөн л цэгцлэхгүй байсаар байгаад өнөөдөр Монгол Улс алдагдахад хүрчээ. Тэгэхээр бид хууль үйлчилдэггүй хүмүүстэй хуульгүй системээр ажиллана. Мөн дараагийн мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт Монгол Улсын газрыг лиценз нэрээр авч хоорондоо наймаалцаж байгаа нэр бүхий хүмүүсийг шалгаж өгөөч гэж хэлмээр байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, "Гачуурт" ХХК-ий захирал Л.Чинбат нартай холбоотой баримт материалуудыг өнөөдөр АТГ болон ТЕГ албан ёсоор хүргүүлж байна” гэлээ. Энэ үеэр “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүнээс хэдэн зүйл тодрууллаа.
-Өмгөөллийн байгууллагыг нэн даруй шинэчилнэ гэсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн өмгөөлөгчийг шалгуулах вэ?
-Өнөөдөр Монгол Улсын төрийн өндөр албанд ажиллаж байгаад хөөгдсөн эсвэл тэтгэвэртээ гарсан янз бүрийн хуульч нар Монгол Улсын хуулийн цоорхойг маш сайн мэддэг. Энэ мэдлэг дээрээ үндэслээд гадны компаниудын гар хөл болж Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажиллаж эхэллээ. Жишээлбэл Монгол Улсын Гавьяат хуульч "З" гэдэг хүн гадны компанид зөвлөхөөр ажиллаж, тэдэнд газар нутгийг өөрсдийн болгох тухай зөвлөгөө өгөөд явж байна. Миний хэрэг дээр захиалгаар ажиллаж байсан прокурор Гавьяат хуульч авсан. Мөн өнөөдөр гадны компанид зөвлөхөөр ажиллаж байх жишээтэй. Шударгаар явж байсан өмгөөлөгчид ихэнх нь шударга явсныхаа төлөө амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Баримт нотолгоог дэлгээд байхад хуулийн байгууллагынхан ажилладаггүй. Иймд хууль өмгөөллийн байгууллагыг цэвэрлэх ёстой. Өнөөдрийн байдлаар дөрвөн өмгөөлөгчийг шалгуулахаар баримт, нотолгоог нь шалгуулахаар бэлдээд байна. Мөн бүлгэмийн залуустаа сургалт явуулж байгаа.
-Танай бүлгэм сургалт явуулж байгаа гэлээ. Энэ талаар тодорхой хариулахгүй юу?
-Бид эхний ээлжинд гишүүддээ сургалтаа явуулж байгаа. Энэ бүлгэмд гишүүн болж байгаа залуус эхлээд үндэсний үзэл юу гэдгийг мэдэх ёстой. Бид өөрсдийнхөө түүх соёлын юугаар нь бахархах ёстой юм бэ? Монголчууд нэр төрөө яаж эрхэмлэдэг байсан бэ?, монголчуудын ёс заншил, хууль эрхзүйн акт гээд сэдвээр сургалт яваад эхэлсэн. Мөн газар шорооны тухай өвөг дээдэс хэрхэн тэмцэж байсан талаарх сургалт ч явагдаж байгаа. Биднийг гудамжны гэж нэр томъёолол өгөөд байдаг юм. Энэ бүлгэмд байгаа залууст олон эрдэмтэн ирж, хичээл зааж, бурууг нь засч өгдөг. Бид буруу зүйлээ засахын төлөө явна. Одоогоор 100 гаруй залууст сургалт явуулж байгаа. Цаашид бүх хүмүүст энэхүү сургалтыг явуулна. Хүн үндэсний үзлээс дамжиж эх орон, газар шороогоо хайрладаг болдог.
- Өмнөх хэвлэлийн хурлаар Төрийн гурван өндөрлөгт албан бичиг явуулна гэдгээ мэдэгдсэн. Хэрэв явуулсан бол хариугаа авсан уу?
-Албан бичгээ хүргүүлсэн байгаа. Гэхдээ хариу нь хараахан гараагүй. Нааштай хариу явуулах байх гэж найдаж байна.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 22 )
Юун Хүрэлбаатар Хэрлэн Чинбат болоод явчих ваа. Өмнөх ярилцлагадаа Элбэгдорж Баттулга нарыг их шүүмжлээд байсан яасан мөнгө авчисан уу.
shudraga hvmvvcig negtge vgig ni sons turtei vzi zuv
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна, гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
ta.nar.eh.oronch.mun.yam.bol.oyutolgoin.geree.dubain.geree.erdenetiin.asuudal.deer.yagaad.duugui.bsan.yam.be.gaihaj.bna.shuu
ta.nar.eh.oronch.mun.yam.bol.oyutolgoin.geree.dubain.geree.erdenetiin.asuudal.deer.yagaad.duugui.bsan.yam.be.gaihaj.bna.shuu
ИХ, ЗГ-т лиценын наймаачид гадаадынхантай нийлээд идэж байгаа
bibliin nom unshsan bna
Энхбат гуайг уг нь үнэлдэг байлаа. Гэтэл өнөөдрийн Хэвлэлийн хурал нэг л ХУУРАМЧ, ЗАХИАЛГАТАЙ шинжтэй харагдаж байсан нь Хөх Монгол Бүлгэмийн ХУДАЛДАГДСАН бүлэг үү гэж хардхад хүргэлээ. Ард түмний нүдэнд ээр ил, цагаандаа гарсан ДЭЭРЭМ болох Эрдээнтийн 49 хувийг, ”тэд нар аваг л дээ, тэр үйлдвэрийн сэгээ аваг, газар дорхи баялаг нь ард түмнийх байх болно” гэж ямар ч утга авцалдаагүй үг хэлж ард түмэнд Төөрөгдөл үүсгэх санаа агуулсан шинжтэй харагдав. Хүзүүгүй дээрэмчний бүлэглэл ард түмний өмчийг УЛСЫН МӨНГӨӨР ДЭЭРЭМДСЭН асуудлыг мэдхийн цаагуур мэдэж эдгээр хүмүс нэг л ХУДАЛ байсан
MANAN BOLON HUJAAGIIN ERLIIZUUDIIG TURUUS ZAILUULAHGUI BOL MONGOL ULS UNDESTEN BAIHGUI SUIRLIIN IRMEGT IRSEN!!!!!!! ARD TUMEN ERUNHIILUGCHTE HAMT TEMTSEL HIIE SEREECH!!!!!!
Баттулга еронхийлэгчийн хийж байгаа ажил ийм муусайн луйварчид ингэж яриж байхыг бодоход Монголчууд их ядарч байгаа юм байна
Баттулга еронхийлэгчийн хийж байгаа ажил ийм муусайн луйварчид ингэж яриж байхыг бодоход Монголчууд их ядарч байгаа юм байна
Bolij uz hden shorongiin garudl bn shd danda mongotoi hunii gar holnuud
Эд нар үнэхээр ингэж ажиллах байсан бол хэзээ ч ингэж ярихгүй. Шүдгүй арслан архирхаараа айлгана гэдэг л болж байна даа.
эрдэнэтийг луйвардаад эх орноо арбитрт өгдөг цайсан гаруудын амыг нам таглий
Enhbat aluurchaan tanai bulgemiin Gansuren hujaagiin erliiziig medej baigaa biz dee ? Mungutei hujaanuudiin gar hul boldog baij yaaj temtseh yum !!!!!! Ta nar ard tumenii ner barij mungu oloh heregsel bolgodog shuu !!!!!! Nambariin Enhbayar chamaig ongirooj huurguj baigaad chi gemgui saihan zaluug alsan!!!!! Unheer chaddag yum bol M.Enhbold bolon turd baigaa hujaagiin erliizuudiig zailuulchih tegvel ard tumen itgeh baih!!!!!!!!!
үнэн шүү дарга түшээдэд үйлчлэхгүй жирийн ард түмэнд үйочлээд байх юм
Яг зөв хамгийн түрүүнд 1 номeрт МАФ-н эзэн 60 тэрбум газрын наймаачин хужаа М.Энхболдтой тооцоо хийгээрэй.
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн zuv.mn-д Ч.Хүрэлбаатарт хандаж, ”Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг таны ах нар чинь 350.0 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын компанид 12.0 сая доллароор зарсан яах аргагүй л үнэн шүү дээ.Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй” гэж бичсэнийг уншаарай. Одоо энэ ширэн нүүрт Хүрэлбаатар хувалз яах бол
AMJILT!