Хүүхдийнхээ машины зээл, сургалтын төлбөрийг төлөхийн тулд ахмадууд тэтгэврээ ЗЭЭЛЖ байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Хоёр банк тэтгэврийн 90 хувийг олгож байна

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын туллд нэмэхээс өөр аргагүй гэсэн тайлбартай татварын нэмэгдлүүд оны эхнээс  хэрэгжиж байна. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа ч ахмадуудын тэтгэврийг бага хувиар боловч нэмэгдүүлэхээр боллоо. Цалингаас цалингийн хооронд амьдардаг “ажил”-тай иргэд дээр тэтгэврийн зээлээ 1-3 жилээр авдаг ахмадууд нэмэгдэхээр манай нийгэмд дундаж давхарга байгаа эсэх нь тун эргэлзээтэй болдог юм.

Нийгмийн хамгаалал,  хөдөлмөрийн сайд Монголбанк, ХААН банк, Төрийн банктай тэтгэврийн зээлийг хүүг бууруулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр ахмадуудын 18 хувьтай авдаг зээл 12 хувь болж буурч байгаа юм. 12 хувийн хүү гэдэг ч өөрөө өндөр л дөө. Гэхдээ яах вэ, чамлахаар чанга атга гэдэг. Цагаан сар дөхсөн хөл хөдөлгөөнтэй үед 12 хувийн хүүтэй  тэтгэврийн зээлийг хэдэн ахмад авч чадах вэ гэдэгт би ч чи ч, салбарын сайд нь ч хариулж чадахгүй. Манайд үйл ажиллагаа явуулдаг арилжааны 10-аад банкнаас хоёр банк л ахмадуудын тэтгэврийн 92 хувийг олгодог. Тодруулбал, ХААН банк 52.2 хувь, Төрийн банка  39.6 хувийг үлдсэн 8.2 хувь нь бусад найман банкаар дамжуулан тэтгэвэр  авдаг. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураагүй учраас учраас бусад арилжааны банк ахмадуудад тэтгэврийн зээл олголоо гэхэд 18 хувийн хүүгээр бодоод явах нь ээ.

300 мянган ахмадын 20 хувь нь л тэтгэврээ өөртөө зориулдаг

Монголын уламжлалт сар шинийн баяр  дөхөж байна. Хүндлэл нэрийн дор олны “хөлд үрэгддэг” нь ахмад настнууд.  Жил бүрийн өдийд олон ахмад цагаан сар өнгөрөөхөөр тэтгэврээ зээлдэг байна. Гэхдээ  гурван жилийн хугацаатай тэтгэврээ зээлсэн ахмад настан хугацаа дуусаагүй бол 12 хувийн зээлд хамрагдах боломжгүй. Мөн хоёр жилээр тэтгэврээ зээлэх ахмад  сүүлийн 12 сарын зээлээ банкны дотоод нөхцөлөөр буюу 18 хувийн хүүтэйгээр зээлнэ.

12 хувийн хүүтэй зээл бол 12 сарын хугацаатай. Ахмад настнуудын  зээлийг хүүхдүүд нь машин авах, сургалтын төлбөр төлүүлэх зэргээр зээлүүлж авдаг ажээ. 230 мянган ахмад настны 20 хувь буюу 40 мянган ахмад л тэтгэврээ өөрийнхөө амьдралд зориулдаг гэсэн судалгаа гарсан нь эмгэнэлтэй л санагдана. Гэвч бодит байдал учраас яалтай. Тэтгэврийн зээлийг ахмад настнуудын 50-иас дээш хувь нь 12 сарын хугацаатай авдаг юм байна. Тиймээс 12 хувийн хүүтэй зээлд олон ахмад хамрагдах боломжтой гэдгийг салбарын яам нь тооцоолсон бололтой. Уг нь, ахмадуудынхаа тэтгэврийг зээлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр ажиллах биш, тэтгэврээ зээлдэггүй орчинг бий болгодог баймаар. Түүнчлэн үр хүүхдүүд нь ажил хийхгүй, ээж, аав, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийг зээлүүлж амьдарч байгаа нийтлэг дүр төрх бий. Ахмад настнууд маань өөрийнхөө биш үр хүүхдүүд, ач, зээ нарынхаа төлөө тэтгэврээ зээлсэний хариуд арилжааны банкуудад 680 тэрбум төгрөгийн өртэй байна шүү дээ. Яг үнэндээ бол хүүхдийнхээ машины зээл, ач, гучынхаа сургалтын төлбөрийг төлөхийн тулд, гэр бүл болсон ч ажилгүй хүүхдүүдийнхээ амьжиргааг залгуулахын тулд ахмадууд тэтгэврээ зээлж өөрсдөө орлогогүй сууж байгааг албаныхан ч хүлээн зөвшөөрч  эхэллээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмадууд(66.181.188.131) 2018 оны 01 сарын 11

хүүхдүүддээ л гомдмоор юм байна даа.

0  |  0
бодууштай(183.177.100.3) 2018 оны 01 сарын 11

ИНГЭХ ҮЗЭГДЭЛ БОЛ ХАРИН АМЬДРАЛ ДЭЭР БОЛ ҮНЭН БОДИТ БАЙДАЛ ШҮҮ МАШ ОЛОН АХМАД АВЧ ӨГЧ БАЙГАА НАС ХҮРВЭЛ АЗ НАС ХҮРЭХГҮЙ БОЛ ЭРГЭЭД ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ТӨЛӨХ ГЭЖ МАЧИЙДАГ ШҮҮҮ

0  |  0
ИРГЭН(183.177.100.3) 2018 оны 01 сарын 11

ИНГЭХ ҮЗЭГДЭЛ БОЛ ХАРИН АМЬДРАЛ ДЭЭР БОЛ ҮНЭН БОДИТ БАЙДАЛ ШҮҮ МАШ ОЛОН АХМАД АВЧ ӨГЧ БАЙГАА НАС ХҮРВЭЛ АЗ НАС ХҮРЭХГҮЙ БОЛ ЭРГЭЭД ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ТӨЛӨХ ГЭЖ МАЧИЙДАГ ШҮҮҮ ХариулахИНГЭХ ҮЗЭГДЭЛ БОЛ ХАРИН АМЬДРАЛ ДЭЭР БОЛ ҮНЭН БОДИТ БАЙДАЛ ШҮҮ МАШ ОЛОН АХМАД АВЧ ӨГЧ БАЙГАА НАС ХҮРВЭЛ АЗ НАС ХҮРЭХГҮЙ БОЛ ЭРГЭЭД ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ТӨЛӨХ ГЭЖ МАЧИЙДАГ ШҮҮҮ

0  |  0
ЗОЧИН (183.177.100.3) 2018 оны 01 сарын 11

ИНГЭХ ҮЗЭГДЭЛ БОЛ ХАРИН АМЬДРАЛ ДЭЭР БОЛ ҮНЭН БОДИТ БАЙДАЛ ШҮҮ МАШ ОЛОН АХМАД АВЧ ӨГЧ БАЙГАА НАС ХҮРВЭЛ АЗ НАС ХҮРЭХГҮЙ БОЛ ЭРГЭЭД ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ТӨЛӨХ ГЭЖ МАЧИЙДАГ ШҮҮҮ

0  |  0
zochin(103.57.93.123) 2018 оны 01 сарын 11

arai ch muusain tord garsan novshnuud ingej ard tumniig yaduurald hurgeed bhdaa yadag bn aa. amidral ulam l doroitood l, oorsdoo ulam idej uuh ni nemegdeed l. uuniig bolimoor yumaa. 3 saya huniig chn yostoi neg bayajuulaad l ogmoor yum. mongold buh zuil unetei. huuhduud unetei avtobus , galt tegereer uilchluulne. ih deed bolovsrol unetei. getel zarim ulsad galt tereg, avtobus , bolovsrol unegui . ih hurliig taraah ni zov oo. yu ch hiij chadahgui bn. ondor tsalintai , ard tumnii horongoor bayajchihsan humuus ard tumniihee odroos odort yaduuraad bgaag harahgui bn. amidral arai bish ee gishuud ee

Top