"Та нар охины минь оршуулганд ирж юу бүтээснээ, юу хийснээ хараарай..." гэсэн урилга Австралийн аав, ээж бүрийн зүрхийг зүсч нулимсыг барж байна. Amy Everett охинд тохиолдсон золгүй явдал зөвхөн Австрали ч гэлтгүй дэлхий нийтийг уйлуулсан юм.
Санамсаргүй зүгээр л хэлсэн үг хэн нэгнийг ямар хэцүү байдалд оруулдаг гээч... Энэ бүхний илрэл "Сошиал хүчирхийлэл" юм. Бусдыг сошиалаар дээрэлхэх, гүтгэн доромжлох нь буцаад хэн нэгний амьдралыг авч оддогийн тод жишээ нь Amy Everett охин боллоо. Австралийн нэр хүндтэй малгайны брэндийн рекламанд тоглосноор олны танил болсон 14-хэн настай энэ охин онлайн хүчирхийллийг даалгүй амиа хорложээ.
Энэ аймшигтай үйл явдлын дараа түүний аав ээж, тухайн брэнд, Австраличууд нийлж өсвөр насны хүүхдүүдийг онлайн орчноос хол байлгах, онлайн хүчирхийлэлд дээрэлхүүлэхээс аврах компанит ажил эхлүүлээд байна.
Харуусал дагуулсан энэ золгүй явдал хэдий Австралид гарсан ч та бидний үр хүүхдэд ийм гашуун үйл явдал тохиохгүй байхын аргагүй юм. Учир нь цахим орчин, интернэт хэрэглээ гэдэг хэл хязгааргүй оршиж, таны, миний үр хүүхдийн өмнө өндөлзөж байна. Монголчууд бид хүүхдээ хайчаар, хутгаар тоглуулдаггүй шигээ онлайн гэгч том "Тоглоом"-оор тоглуулахгүй байцгаая! Amy Everett охины үйлдэл та бидэнд том сануулга өглөө.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
охин үрийг хар нялхаас нь элдэв шоу сурталчилгаанд оролцуулж түүгээрээ бахархаж гайхуулдаг мунхаг ээж нар байх юм.хүүхэд зан хүүхэд насыг нь хайрлаж хүүхдээр нь байлгаасай.
Эхэнд сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна. Заавал гадаад гэхээр л дээд тэнгэрийн гэж хүлээж авдаг зангаа хаях хэрэгтэй.
Mongol ohid hotloltsood userch uhej bgaa ni sanuulga bish bsan yumuu 13 ohin huchinduulj aluulsan ni sanuulga bish bsan uu 5n nastai huuhed zaazuurduulj eremdeg bolson ni sanuulga bish bsan uu eh ur 2 moson helterhii deer ursaj mongol tsergiin angiin hajuugaar ongorch hil davhan jivj uhsen ni tsergiin angiin darga noiroo haramlaad tuslaagui ni yu helj bgaag mongol hunii ami tiim une tsenegui bolson yumuu chi eniigee ter ued bichihgui dee