Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган километр замыг монгол тэмээгээр туулах аяллыг санаачлагч Н.Байгалмаа бүсгүй аялалаа амжилттай үргэлжлүүлсээр байгаа билээ.Тэрбээр аялалаа таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн боловч аялагчид замын дунд аялалаа орхиж явсаар Английн алдарт явган аялагч Карл Бушбитай үлдээд байсан юм. Гэвч харамсалтай нь Карл Бушби аялалаа дуусгасан учир хатан зоригт Н.Байгалмаа бүсгүй маань цааш аялалаа ганцаараа үргэлжлүүлж магадгүй байгаа юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг. Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээрээ хүн болгон дуртай салбартаа манлайлахыг хүсдэг шиг би ч гэсэн энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүссэн" хэмээсэн.
Тэмээн аяллын Н.Байгалмаа аяллын бүх хувцасаа ээж, эгчтэйгээ нийлж өөрөө оёжээ.
Дайчин, зоригт Монгол бүсгүйнхээ аялалд амжилт хүсье.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 3 )
Bayar knurgie.Chi chadnaa.
Yostoi Mundag emegteichuud yumaa Ger buld ni amjilt husiye!
gants emegtei hun 10 garan temee mallaad yavna gej ulger bailgui dee