Татварын удирдлагын нэгдсэн систем төсөл хэрэгжиж байна

2018 оны 01 сарын 15

Татварын алба тус бүрт байгаа татварын мэдээллийн системийг татварын албаны  нэгдсэн удирдлагын системд шилжүүлэх зорилго бүхий Татварын удирдлагын нэгдсэн систем /ТУНС / төсөл Татварын ерөнхий газарт хэрэгжиж байна.

 ТУНС-ийн төслийн хүрээнд Татвар төлөгчийн бүртгэл, тайлан боловсруулалтын хэсгийн бичиг баримтын хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, МТСТ-ын дарга Г.Батсайхан, ГТСМТТ УҮГ-ын дэд захирал Б.Биндэрьяа,  ТУНС төслийн менежер, зөвлөх, шинжилгээний баг,  Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн татвар төлөгчтэй харилцах нэгжийн татварын улсын ахлах байцаагч нар оролцлоо. 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр татварын албаны бүх төрлийн мэдээлэл улсын хэмжээнд нэгдсэн байдлаар нэг цаг хугацаанд гарах, татварын үйл ажиллагааны менежмент сайжрах, бүх шатны албадын байцаагчид адил түвшний хэрэглээний системд шилжих, тэдний ажлыг хянах, дүгнэх,  системийн шийдлээр мэдээлэл харилцан солилцох, татвар төлөгчийн үйл ажиллагаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх, өөрсдийн мэдэлэлийг харах, хянах боломжтой болох юм.





 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Top