Хятад 310 сая автомашинтай болжээ

2018 оны 01 сарын 16

Хятадын Дотоодыг аюулаас хамгаалах яамнаас мэдээлснээр, 2017 оны сүүлч хүртэлх байдлаар  Хятад улсад моторт тээврийн хэрэгсэл 310 сая, автомашины жолооч 342 сая  хүрсэн хэмээн мэдээлжээ.

Холбогдох албаны мэдээлснээр, Хятадын эдийн засаг,  нийгэм түргэн хөгжихийн хэрээр, автомашины тоо түргэн нэмэгдэх чиг хандлага  хэвээр байна. 2017 оны сүүлч хүртэлх байдлаар, бүх Хятадын автомашины тоо 310  саяд хүрэв. 2017 онд Дотоодыг аюулаас хамгаалах яамны Зам харилцааны хяналт удирдлагын газарт шинээр бүртгэгдсэн моторт тээврийн хэрэгсэл 33 сая 520 мянга, эдгээрийн дотор шинээр бүртгэгдсэн авто машин 28 сая 130 мянга хүрсэн нь түүхийн  шинэ рекорд тогтоожээ. Үүнээс гадна, автомашины тоо түргэн нэмэгдэхийн хэрээр жолоочийн тоо нэмэгдэж, сүүлийн 5 жилд жил тутамд дунджаар 24 сая 670 мянгаар  нэмэгджээ. 2017 онд бүх Хятадын моторт тээврийн хэрэгслийн жолоочийн нийт тоо 385 саяд хүрсэн ба эдгээрийн дотор авто машины жолооч 342 сая гаруйд хүрсэн байна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top