Сэлэнгэ, Булган аймгийн төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулав

2018 оны 01 сарын 18

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Булган аймгийн төрийн албан тушаалтнуудад нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтыг улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байна.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 65 мэдүүлэг гаргагч, байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 3 албан тушаалтан, Булган аймгийн нийт 156 мэдүүлэг гаргагч албан тушаалтан, мөн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 50 албан тушаалтныг хамруулан 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэхэд анхаарах асуудал, байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтануудаас анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгуулж, тэдний сонирхсон асуултад хариулж холбогдох зөвлөмжийг өгч ажиллалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top