Дорнодчуудыг Төрд төлөөлдөг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ярилцлага өгөх үедээ “Нийслэлд шатахууны үнэ нэмэх хэрэгтэй” хэмээн сануулсан нь иргэдийн бухимдлыг хүргээд буй. Тэрбээр “миний хувьд нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой гэж бодож байгаа. Харин орон нутагт шатахууны үнэ хямд байх нь зөв. Тэгж байж бид хүмүүсийн орон нутагтаа ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлнэ. Орон нутгаас жилдээ 20-30 мянган хүн нийслэл рүү нүүж ирж байна. Улаанбаатарын хаяагаар дүүрэн “Улаанбаатарын хөдөө” бий болчихлоо. Хөдөөд ажлын байр байхгүй байна. Татвар, эдийн засгийн бодлогоор хөдөөд хүмүүс ажиллаж амьдрах таатай орчин бий болгож, иргэд утаанаас дайжиж орон нутаг руу очих боломжийг бид гаргаж өгөх ёстой” хэмээжээ.
Нийслэлд шатахууны үнэ нэмэхээр хотынхон хөдөөг зорино, хөдөөгөөс хот руу нүүдэллэх хөдөлгөөн багасана хэмээн тэнэгдүүхэн байр суурь илэрхийлж байгаа гишүүний үгийг сонсон хэн ч гэсэн бухимдах нь зүйн хэрэг байх.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Хамгийн эхлээд Болорчулуун шулаач Дорнод руугаа арилж, гурилаа үйлдвэрлэ.
Болорчулуун хэзээ ч цагаачин байгаагүй битгий дэмийр
Хөдөө хоосроод байгаа юм бол илгээлтийн эзэн гэдэг аяныг зохион байгуулах талаар санаачлага гаргаад их хуралдаа оруулагч дээ.
ЯРИХ ГЭЖ ЭЭРЧ МУУРААД Л БАЙДАГ ЮМ ХӨӨРХИЙ АМЬТАН ТЭГЖ БАЙГААД БУРУУ ЯРЬЧИХАА БИЗ
муу хар Цагаач юу мэддэгтэй ингэж ярьж байгаа бол УИХ-д бас л Но-той гарч ирсэн Дурак ш дээ
Хаанаас сонгогдсог тэндээ ажилаа хийвэл яасан юм.Энд хийх юмгүй худлаа хий эргэж байхаар тэртэй тэргүй хуралд сууж хууль баталдаггүй нөхдүүд шүү дээ
Татварын бодлогоор зохицуулж хотоос гадагш шатхууны үнэ хямд болгох хэрэгтэй.