Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын удирдлага, иргэдийн төлөөлөл газар нутгаа ашигт малтмалын компаниудаас хамгаалан тэмцэнэ гэж мэдэгдлээ. Цагаан-Уул сумын Засаг дарга Д.Түмэнбаяр “Дэлгэр мөрөний ай савд 2005 оноос “Монгол ресурс” зэрэг компани хайгуул хийж эхэлсэн. Нутгийн удирдлага, иргэдээс санал асуугаагүй” гэв. Цагаан-Уул суманд “Монгол ресурс”, “Аспар майнинг” компани ашиглалт, олборлолт явуулах зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар авсан ажээ.
Нутгийн иргэд тусгай хамгаалалттай газар, Дэлгэр мөрөний ай савыг ашигт малтмалын компаниудад ашиглуулахгүй, мөн төмөр зам барихыг эсэргүүцэж байна гэв. Цагаан-Уул сумынхны тэмцлийг Завхан аймгийн Булнай, Тосонцэнгэл сумын малчид, иргэд ч дэмжиж байгаа ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Sum bolgon ingej hucaad bval tusvuus avdag munguu l bolichih.Uursduu sumaa avaad yavcgaa