Төмөр зам барина гэж ярьсаар
Монголчууд бие дааж төмөр зам барих тухай яриа аль 2008 оноос эхлэлтэй юм. “Энержи ресурс” компанд төмөр зам барих эрхийг С.Баярын Засгийн газрын үед өгсөн ч одоогийн Ерөнхийлөгч тэр үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болонгуутаа гацааж, сүүлдээ эрхийг нь цуцалж, төрд авсан. Эндээс төмөр замын үлгэр эхэлсэн юм.
Дараа нь, урд чиглэлд Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих яриа өрнөж, өргөн, нарийн цариг дээрээ маргасаар багагүй хугацаа алдсан. УИХ-аас тогтоол гарч 1435 мм буюу нарийн царигаар барихаар болсноор Н.Алтанхуягийн Засгийн газрын үед уг төмөр замын далангийн ажлыг “Чингис бонд”-оос 200 сая ам. доллараар санхүүжүүлсэн юм. БНСУ-ын “Samsung” компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр монгол компаниуд орсон. Хоёр, гуравхан жилийн дараа хэрэг бишдэж “Самсунг” нь хуурамч болж, төмөр зам барих мөнгөнөөс завшсан хэргээр салбарын сайдаасаа эхлээд Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл холбогдож, Авлигатай тэмцэх газрын үүдийг сахих болов. Бид ингэж л төмөр замаа “барьсан” юм.
Хятадууд есөн цагийн дотор барив
БНХАУ дэлхийд төмөр замын сүлжээгээрээ тэргүүлэх хэмжээнд хурдны төмөр замаараа гайхуулаад зогсохгүй Африк тивийн улс орнуудад хүртэл төмөр замын сүлжээгээ оруулж байна. Энэ улсын төмөр замын сүлжээ 100 мянган км. 2050 он гэхэд БНХАУ 270 мянган км төмөр зам барьж, ашиглах төлөвлөгөөтэй байна. Дэлхийн хамгийн хурдан цагт 380 км хурдлах галт тэргийг Хятадад л туршлаа. Төмөр замын бүтээн байгуулалт нь улам эрчимжсээр. БНХАУ-ын Фуцзянь аймгийн зүүн өмнөд Лунъянь хотыг Наньпинтай холбох шинэ төмөр замын бүтээх байгуулалтын ажил дээр 1500 ажилтан ажиллажээ.
Бүтээн байгуулалтын төсөл дээр ажилласан 1500 хүн цагт 200 километр хурдлах чадвартай Наньпин-Лунъяньныг холбосон 246.55 километр урттай төмөр замыг холбох ажлыг есөн цагийн дотор хийж гүйцэтгэжээ. Гайхалтай биш гэж үү. Гэтэл манай улстөрчид, эрх баригчид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих гэж есөн жил толхилцлоо. Өмнөх төлөвлөсөн замаа бариагүй байж зүүн чиглэлийн төмөр зам барьж, ОХУ-БНХАУ-ын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх тухай, хэдэн тэрбум долларын ашиг олох талаар мөрөөдсөөр сууцгаана. Уг нь, хятадуудын барьсан 246 км төмөр замтай ойролцоо хэмжээний төмөр замаар л БНХАУ-ын хил дээр очиж холбогдох 267 км төмөр замын асуудал юм. Гэтэл хил дээр холбогдох цэгээсээ 10 км зөрүүлсэн тухай ч яригдаж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Hujaa nariig teklamdaj baigàad tumur zamaa hujaad uguh sanaatai zahialgat niitlel bna
Таван Гашуун сухайтын төмөр зам яагаад саатсаныг Ерөнхийлөгч маань одоо тайлбарлах цаг болсон байхаа.Тодорхой улс төрийн учир шалтгаантай байсан байх шүү.Хятадууд хүний олон хүчтэй техниктэй болохоор 246 км төмөр замыг 9 цагийн хийсэн гэхэд эргэлзэхгүй байна.Одоо манай төмөр зам тавих садангийн шороо суугаад яг төмөр зам барихад нөхцөл бүрдсэн байгаа.Нэг л өдөр шуурхайлах байх гэж найдаж байна даа
Тэнэг толгой хөлөө амраадаггүй гэдэг билүү