Онцгой албан татвар тэглэнгүүт зарим ШТС шатахуунаа татаж эхлэв
Онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох, зохицуулах эрх Засгийн газарт байдаг. Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвар гаргалаа.Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн. Уул, уурхайн салбарт орлого өндөр байгаа учраас ДТ, АИ-95, АИ-98-ыг боломжтой хүмүүс голчлон хэрэглэдэг учраас татварыг үлдээсэн. Зах зээлийн зарчмаар татварыг оногдуулаад явахаар боллло. Гадаад зах зээлд нефтийн үнэ савалгаатай учраас Засгийн газар иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд зохицуулулт хийв.
“АИ92” шатахууны нөөцөлсөнөө машинд ачиж байгаад баригдсан тухай яриа ч гарч байв. “АИ-92”, А-80 бензинийг энгийн иргэд голчлон хэрэглэж байна. Гадуур үүссэн шатанууны хомсдолын байдал шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Шатахуун импортлогчид ард түмнийг бухимдуулж, Засгийн газарт дарамжт үзүүлсэнээр ийнхүү санасандаа хүрч зарим төрлийн шатахууныхаа Онцгой албан татварыг тэглүүлэв. Засгийн газраас ийнхүү шийддэр эхлэнгүүт Тэс петролиумаас эхлээд шатахуунаа буулгаж эхэлсэн юм. Үүнийг сайн жишиг гэж хэлэхгүй л болов уу. Өнөөдрөөс Олон улсын валютын сангийнхантай хийх уулзалт эхэлнэ. Эндээс он гарангуут хэрэгжиж эхэлсэн долоон төрлийн татварын нэмэгдлийг бууруулах талаар Засгийн газраас санал тавих магадлалтай юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр барихад Тагнуулын байгуулага ч хяналт тавина
Шатахуун импортлогчид хомсдол үүсгэсэн өдрүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатайг эрх баригчид ч иргэд ч улам бүр мэдэрсэн болов уу. Хөрөнгө оруулалт үндсэндээ шийдэгдсэн, Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн. Энэтхэг улсын тэрбум ам.долларын зээлээр барина. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаана байгуулахаа шийдвэрлэснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хуудсаараа мэдэгдсэн. Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас Газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр шийдлээ.
Тус суманд 50 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтов. Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ. Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм. Ийнхүү шатахуун импортлогчид эрх ашгийнхаа төлөө шатахууны хомсдол үүсгэж иргэдийг бухимдуулсан явдалд Засгийн газар цэг тавилаа. Цаашид Засгийн газар шатахуун импортлогчдын хүсэлд хөтлөгдөж явахгүйн тулд газрын тосны үйлдвэрээ хугацаа алдахгүй барих нь юу юунаас чухал байна.
Европын холбооны “Хар жагсаалт”-аас гарлаа
Энэ Засгийн газрын үед хэрэгжиж байгаа бас нэг зүйл нь Монгол Улс Европын холбооны хар жагсаалтаас гарсан явдал. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн юм.
Гэхдээ тайвширч болохгүй. Татварын орчноо олон улсын стандартын орчинд нийцүүлэх, нээлттэй, ил тод болгох чиглэлээр эрхзүйн орчны өөрчлөлтүүдийг хийх ёстой. C рүү орсон байсан зээлжих зэрэглэл B рүү орлоо.Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт сайжирч, валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурсантай энэ бүхнийг холбон тайлбарлаж байгаа юм. Олон улсын валютын сангийнхантай өнөөдрөөс хийжэхлэх уулзалтуудаар он гарсаар нэмэгдсэн татваруудыг бууруулахыг зөвшөөрүүлж чадвад Хүрэлсүхийн Засгийн газар иргэдээсээ дахин нэмэх үнэлгээ авах юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
төсөв юунаасбүрдэх болж байна нөгөө эсгий табчикнаасавсан татвараас уу,
Багануур,Шивээ овоо гээд эрчим хүчний гол хэрэглээ хангагчид нь дампуурна. Ер нь бол сонгодог утгаараа бол альхэдийн дампуурсан байгаа. Нөгөө Эрдэнэт,Оюу толгойн ашиг буурч төсөвт өгөх татвар буурах нь байна даа. Үүнийг том толгойтой эдийн засагч нар бодсон уу Сангийн яам мэдэж байгаа гэж найдъя. Буруу замаар будаа тээссэр л байх уу,хэцүү хэцүү
уул уурхайн бүтээгдэхүүний өртгийн задаргаанд хамгийн их хувийг түлш шатхуун эзэлдэг байгаа. Үнэ нь нэмэгдэхээр тээврийн зардал эрс өсч ашигтай ажиллах нөхцөл алдагдана. Энэ эргээд тэр ордыг бүрэн гүйцэд ашиглах боломжийг хааж эцэст нь нөөц орхигдохоос өөр аргагүй байдалд хүргэдэг юм даа. Ялангуяа төрийн өмчит компаниудын алдагдал ихсэж татаас нэхээд суух болно доо. Эсвэл нүүрс үнэтэй болох дагаад цахилгаан дулаан бусад юмны үнэ гээд талина шүү дээ. Ордуудын нөөц нь газар дор байх авч эдийн засгийн хувьд өгөөжгүй болоод явчихдаг гэж байгаа. тэхээр уурхайг хаах болноо доо. Наад зах гэхэд Бага
Ууул уурхайн компаниуд төлбөрийн чадвартай учраас түлш үнэтэй байх нь. Энэ зөв тайлбар мөн үү. уг нь түлш хямд бол үйлдвэрлэлийн зардал хямдардаг. тэгэхлээр татвар өгөх мөнгө их болноо доо Энэ нь улсад ашигтай баймаар. Ус,цахилгаан гээд бүгдийг их үнээр өгөөд төсөвт оруулах орлогыг өм цөм хорогдуулж байгаа гэдгийг анзаарах сөхөө байна уу,үгүй юү. Хэцүү,хэцүү.
Ууул уурхайн компаниуд төлбөрийн чадвартай учраас түлш үнэтэй байх нь. Энэ зөв тайлбар мөн үү. уг нь түлш хямд бол үйлдвэрлэлийн зардал хямдардаг. тэгэхлээр татвар өгөх мөнгө их болноо доо Энэ нь улсад ашигтай баймаар. Ус,цахилгаан гээд бүгдийг их үнээр өгөөд төсөвт оруулах орлогыг өм цөм хорогдуулж байгаа гэдгийг анзаарах сөхөө байна уу,үгүй юү. Хэцүү,хэцүү.
Засгийн газрын тэргүүн хурдан сэтгэж хөрвөж ажиллах чадвартай байх хэрэгтэй.Улс эх орныхоо төлөө амь биeэ хайрлахгүй ноймeр 1 ажиллах хүн байдаг.Манайд ийм хүн л хэрэгтэй
Шатахуун импортлогчид их даварч байна да. Нефтийн үйлдвэрээ олон хүний хүчээр Хятад шиг богино хугацаанд барь.
ymar saihan gegeeleg medee be HVRELSYH SAID SAIN AJILLAJ BNA BAYR HVRGIE