Зөв байхын үлгэр дууриалыг нийгэмдээ үзүүлж явдаг эрхэм нэгэн бүсгүй бол "Зуун эрхэм" нэвтрүүлгээрээ алдаршсан хөтлөгч П.АНУЖИН билээ. Тэрбээр саяхан өөрийн сошиал хуудсандаа "Ухамсрын хувьсгал" хэмээх нэгэн нийтлэлээ тавьжээ.
Энэ нийтлэлд " Их баяр ойртож байна... Бэлдэж буйдаа ч түүнийг нь дэмнэж буйдаа ч "хүнд" тусдаг баяр. Монголчууд бид муу харагдахвий гэж өнгөлөн далдлалт хийж, тухайн цагаа аргацаасаар одоо биднийг хүссэн шиг маань сайн харах гадна дотныхон ч алга болов! Үнэнтэйгээ бид л нүүр тулахаас айж өөрсдийгөө баяр баяраар гоёчилсоор явна! Хүн муулчихвий гэж дээдийн дээд гурил, гайгүй тарган мах, гар дээр тавих юм, өмсөх хувцас, хөөрөг даалин гээд үнэхээр нүсэр бэлдэнэ. Чадал чадлаараа л дор бүрнээ чардайна. Улс, байгууллагаараа баахан шилдэг болж газтай архи, бялуу, ууттай бэлгэнд байдгаа гөвж арай гэж оюутны амралт эхэлж, хот сийрвүү гэтэл төд удалгүй хөдөлгөөн ихсэв. Ажиглавал, орон нутгийнхан цагаан сарын бэлтгэл базаахаар ирсэн буй юм байна. Хэдэн малын шимээ юу болгож буй бол гэхээс яс хавтайна, өрөвдөнө... Зээлж хуйлаад, гомдож туниад яаж ийгээд болгодог баяр хойно ард нь гарч л таарна! Хүний биед хэрэгтэй хэрэггүй баахан хүнс биедээ хурааж, хэрэглэдэг үгүй баахан эд юмстай энэ баяр өндөрлөхтэй залгаад өнөө Март...
Бид агуу их амарч, идэж ууж, хөөрч, халаасаа хоосортол гөвцгөөж байна... Уруудахад унтах идэх гэж өвгөд захиад явсансан. Баяр ёсоо үйлдэх л биз, хүн бүхэн гартаа мөнгө, эргүүлээд хүн бүхний гарт нэг юм. Эсвэл хадаг... Хиргүй тунгалагаа илтгэж алгаа дэлгэж хүндэтгэж хайрлаж буйгаа илтгэн тохоог нь түшиж, эрхэм уг гал голомт гэж өргөөнд нь үр хүүхдээ золгуулж, бүтэн яваагаа хөөрөлдөх нь дээд хүндэтгэл биш гэж үү?!! Сэтгэл баясвал болоо биш үү?!! Эд юмс гүйцэлдүүлэх гэж, эмс охидоо баярлуулах гэж эрээн мяраан хайж явахаар, энийгээ би яасан билээ гэж сэтгэлдээ нэг ч гэсэн хором төвлөрч, сэтгэлээс гарсан ухаарлаа үйл болгоод ядаж гурав хоног явбал Бэлэг биш үү?!! Би залуу хүн, энгийн сайхан дээлээ өмсөөд, эгэл дарууд сэтгэлээ бэлдэж, өргөө гэрээ цэвэр байлгаж, өвч сэтгэлээ тайван байлгаж, ижий ааваа зорьно! Эгэлгүй сайхан үрсээ эрүүл энх авч яваагаа мэндийн сайхан үг, энэ биеэ эрчлэн бүтээж яваагаа өөрийн өгөх бэлэг хэмээн сэтгэж хэдэн цаас гарт тавихад үл санааширч, хэтийн үйлэнд хичээж буйгаа хэлж дуулгана! Цагаан сар хүртэл хийж бүтээсэн, ухаарч, гийснээ нэмэх гэж үүрийн таван жингээр босч, өөрийн хирдээ бүтээж явна... Залгаад урсах Мартаар ч эрээн бэлэг горьдохгүй хүлээдэггүй! Нэг өдрийн шаржигнуур цаастай цэцэг яахав, нэжгээд их өдрийн сэтгэлийн баярыг биесдээ өгөхийг зориорой та минь!
Хүнд муухай харагдаж, муу хэлүүлэх яахав! Үнэнтэйгээ нүүр тулж өөрсдийгөө ухамсрын түвшинд өөрчлөх их үйл биднийг хүлээж байна! Ахуй хөөгөөд үл гүйцэгдэнэ, ухамсар өөрчлөлт бол өөрөөс эхэлж болдог зүйл юм шүү!" гэж бичжээ.
Үүнийг уншсан хэн бүхэн түүнтэй санал нэгдэнэ гэдэгт найдах. Өвөг дээдсээс уламжлан ирсэн баяраа өнөөдөр бид ЮУ болгож байгаагаа бодох цаг нь болжээ. Мөнгөтэй нэг нь аархаж, мөнгөгүй нэг нь цөхөрч байдаг баяр лав ЦАГААН САР биш. Иймээс төрт ёсны энэ баяраа зөв авч явах нь Монгол түмэн та бидний үүрэг болоод байна. Нэгийг бодож, нөгөөг тунгаагаасай гэх үүднээс эрхэм АНУЖИН-гийн бичвэрийг уншигчиддаа хүргэж байна.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
анужинг дэмжиж байна . Хүн бүр дор бүрнээ хичээвэл бүтээхгүй зүйл байхгүй шүү дээ. Тэр тусмаа залуу үе ах захтай хүнээ хүндэтгэж тэдний үгийг сайн сонсдог байх, шинэлэг байх уриалга гаргахад буруугүй байх юм
Анужингийн бичсэн зүйл маш зөв зүйтэй хүн ер үүнийг бодож өвгөд дээдсийн хэлсэн үг захиж хэлсэн сургааль бүхэн юмыг голоор нь хэлээд байдаг шүү. уул нь үүнтэй үнэнтэй бүгд нүүр тулахаас ичихгүй байх ёстой
ТИЙМ ШҮҮ.Яавал зөвийг БҮГД бодож ухамсарлах цаг болсоон.орчинүедээ тохируулах ёстой.Гэр бүлийн хүрээний ахмадаа хүндэтгэдэг лбаяр шүүдээ.Би л лав ууц.боов засаж тавьдаг хөгшин болохгүй гэж боддог.хүн идэхгүй хоол тавих ямар хэрэгтэй гэж?
ТИЙМ ШҮҮ.Яавал зөвийг БҮГД бодож ухамсарлах цаг болсоон.орчинүедээ тохируулах ёстой.Гэр бүлийн хүрээний ахмадаа хүндэтгэдэг лбаяр шүүдээ.Би л лав ууц.боов засаж тавьдаг хөгшин болохгүй гэж боддог.хүн идэхгүй хоол тавих ямар хэрэгтэй гэж?
Miniil medhiin hvvhed baihad ail bolgon bvh yum ni jigd saikhan tsagaaldag baijee.odoo bol hen ni bayn targan be gesen temtseen uraldaan bolchihson yum bishvv.
vnen shvv sanal yag niilj bn.
Undesnii gants bayraaraa l neg sain hundetgeltei temdegleh heregtei.Zaawal nuser or tavij temdegleh albagui.Hamaatan sadan torol sadnaa medej Mongol esoo hundetgen hadgalj uldeh tom soyol yum shuu .Sain muu boor bogsooroo olnii tanil bolson hun bugd Tsagaan sardaa durguitsej bgaa ni hoich uedee hor honooltei.
Үнэнийг хэлэхэд жил жилийн цаг сар баячуудын л баяр болсон шүү.Бие биеэндээ баярхсан гайхуулсан мөнгөтэй нэгнийг хараад үг дуугарч ярьдаг,мөнгөгүй нэг нь нүдний булай болж байгаад бушуухан гарч явахын түүс болдог ийм цагаан сарын баяр гэж байх уу.Мөнгөгүй золговол муу явж байгаа юм байна ч гэх шиг мөнгөтэй золговол сайн явж байгаа юм байна ч гэх шиг их муухай ялгавартай баяр болчихсон байна.Цагаан сарын сургаар олон айл зээл тавьж эдийн засгаараа сүйрч байна ш дээ.Цагаан сарын ёс жаяг их гажуудсан байна даа.
Цагаан сараас нэг талаар уйдаж нөгөө талаар айж яс хавталзаж байна,энэ их идэх уух юм,хэнд ч хэрэггүй оймос бэлэг сэлт тараах,үргүй зардал нь үнэхээр биднийг тамирдуулаж,эрээний шулаачдыг баярлуулаж байна,аав ээж ахан дүүсээрээ мэнд мэдэж золгоод өнгөрдөг тийм цаг ирж ёс жаяг тогтоосой билээ,төрөөс шийд гарахгүй болохоор манайхан нэрэлхээд бие биедээ асар их зардал чирэгдэл учруулаж байна,нэг талдаа цагаан сар баяр гэх болов ч нөгөө талдаа асар их дайрлага хохирол учруулдаг зүйл бол цагаан сар,энэ их дайрлагыг улс орон даяараа авсаархан,чирэгдэл үрлэг багатай тэгсэн атлаа ёс зүйтэй тэмдэглэдэг
Ах дүү нараараа бөөн бөөнөөрөө 4-5 машин хөлөглөж хамаатан, садангаараа золгодогоо больмоор байна. Аймаар дарамттай.
Хайр хүрэм ухаантай мундаг бүсгүй.монголын эмэгтэйчүүд иим хатан ухаантай байх нь ховордож.дан атаа жөтөө хорсол шунал.одоо минии дараа атаархасан хорссон үг бичих вии гэж яс хавдалзана. Иим сайхан.ухаантай эхчүүдээ бид хүндэлж улам дэмжиж өнгө оруулмаар.биднии муу араншин сайн яваагаа дарах.муу яваагаа дээрэлхэх гэмтэй юм. Ухаантай байж бие биенээ дэмжиж байж улс эх орон хөгжиж амар тайван сайхан амьдарцгаана. Анужин бол одоо үеийнхнээсээ тасарч ухаансан төгс бүсгүй.чамд аз жаргал хүсье.иим эмэгтэй олон болж бүгд сурах болтугай.
Одоо бидний тэмдэглэж байгаа Цагаан сар гэдэг бол Төрт ёсны тэмдэгтэлт өдөр биш төвд оронд байсан том ламын төрсөн бөгөөд үхсэн өдрийг тэмдэглэн лам нар ном унших хойдохын даадаг ёс юм. Монгол үндэстний Төрт ёс бол намар буюу 9-р сарын 21-д болдог их баяр ёслолыг Эзэн Чингэс хаанаас эхлэн хийсээр байгаад 1911 оноос эхлэн зогсоож оронд нь Төвдийн энэ ёслол дэлгэрч Цагаан сарын баяр болсон түүхтэй.
Энэ зөв байхын үлгэр дуурайлыг үзүүлээд байдаг яагий байхыг л үзүүлж байгаа байхдаа