Эрдэнэтэд хуурамч шатахуун ҮЙЛДВЭРЛЭДЭГ ҮҮ?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Зиндаа.мн сайт "Дуулиан" булангийнхаа ээлжит дугаараар шатахуун импортлогчидтой холбоотой асуудлыг дахин хөндөж байна. Шатахууны зохиомол хомсдолд оруулж, ард түмнийг бухимдуулж Засгийн газрыг буулгаж авсан импортлогчид хуурамч шатахуунаар өөрөөр хэлбэл шатахуундаа нэмэлт бүтээгдэхүүн хийж арвижуулан иргэдээ хулхидаж, өөрсдийнхөө орлогыг арвижуулдаг юм биш  биз гэсэн асуултад хариулт хайлаа.

Шатахуун импотрлогчид “АИ-92”,”А-80” шатахууны зохиомол хомсдол үүсгэж, иргэдийг бухимдуулсаар Онцгой албан татвар нэмсэн Засгийн газрыг буулгаж авлаа. Шатахууны хомсдолтой зэрэгцэн яригдсан зүйл гэвэл шатахууны чанар. Тооцоолсон км-т хүрэхгүй байна. Моторын дуунд өөрчлөлт орлоо, эд ангийн гэмтэл гарч байна. Цөөнгүй жолооч ингэж ярихыг, хэлэхийг сонссон. Шатахууны хомсдолын араас хоёрдахь 60 тэрбум буюу хуурамч шатахууныг импортлогчид борлуулж байж магадгүй гэсэн дуулиан дэгдлээ. Үнэн үү. Үүнийг хэн ч батлаагүй бас эрс үгүйсгээгүй. БНХАУ-ыг дэлхийн брэндүүдийг хуурамчаар, дууриалгаж хийдгээрээ алдартай гэдгийг хүн төрөлхтөн мэднэ. Гэтэл гуравхан сая монголчууд стратегийн гол бүтээгдэхүүнээ хуурамчаар үйлдвэрлэж хэрэглэгчээ хуураад байгаа юм биш биз. Ийм луйвар явсан бол хоёрдахь “60 тэрбумын хэрэг” гэж нэрлэх ч багадна. Энэ бүхэн эртнээс улбаатай байж таарна. Нэршил нь саяхных байж магадгүй.

 Хэвлэл мэдээллийнхэн хэрхэн сэжүүр гаргав

Мэдээж хэрэг хэвлэл, мэдээллийнхэн энэ тухай мэдээллийг  эхэлж гаргасан. Үүрэг, хариуцлага нь ийм юм. 2016 он, 2017 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хилээр шатахуун үйлдвэрлэхэд ордог 220.308 мянган тонн үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн орж иржээ. Керосин, хөнгөн фракцын бензин буюу нафта. Ийн дурдсан байна.  Хаана гэж үү. "Өдрийн сонин"-д. Цаашаа “Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнийг найруулж, шатахуун гаргаж авахаас гадна дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулан зардаг” хэмээн үргэлжилжээ. Анхаарал татахгүй байна гэж үү.

Энд хэвлэл мэдээллийн байгууллага, үүнийг хөндсөн сэтгүүлчийг буруутгах гэсэнгүй. Ингэж үнэнийг хөөцөлдөх нь бидний үүрэг. Хуурамч шатахуун үйлдвэрлэх найрлагад дистиплят, нүүрс-устөрөгчийн  хольц гэх зэргээр 22 нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг гэнэ.  20 сар буюу 1.8 жилийн дотор 200 гаруй мянган тонн бүтээгдэхүүн орж ирсэн нь Монгол Улсад ийм хэмжээний хуурамч шатахуун үйлдвэрлэгдсэн байх магадлалтай гэсэн үг. Энэ бол “Өдрийн сонин”-д гарсан мэдээллийн төгсгөл юм. Хэвлэл мэдээллийнхний таамаглал тэгтлээ зөрөөд байдаггүй л юм. Яагаад гэвэл цаанаасаа эх сурвалжтай учраас. Шалтгаан энэ. Эл мэдээлэл үнэн байваас эмгэнэл биш гэж үү.

Хуурамч шатахууныг хаана үйлдвэрлээд байна вэ?

Ийм асуулт зайлшгүй гарна.  Хариулт нь Орхон аймаг буюу Эрдэнэт хотод гэсэн барьцгүй хариултаар дамжиж ирэх магадлал өндөр. Сүүлийн жилүүдэд шатахуун үйлдвэрлэхэд ордог бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь өөрийн эрхгүй анхаарал татна.  Керсон, нафта зэрэг газрын  тос үйлдвэрлэх дайвар бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдсэнийг “тв8” телевиз мэдээллээ.

Сэжиг, эргэлзээ төрөхгүй байна гэж үү. Энэ үйлдэл шинэ тутам биш дээр өгүүлсэнчлэн нэлээд эртнийх байсан бололтой. Гааль, хилийн  мэдээллээс харахад. 2007 оноос алгуур дээшилсээр 2013 оноос эрчимтэй өсчээ. Хамгийн шинэ тутам статистик мэдээлэл. 2017 онд газрын тосны дайвар бүтээгдэхүүн нийт импортын 16 хувийг эзэлжээ. Энэ бол Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны мэдээлэл. 2016 онд 46 мянган литр керосин, 2017 онд  үүнээс хоёр дахин их керосин оруулж иржээ.  Улсын хилээр 2017 онд шатахуун үйлдвэрлэхэд хэрэглэдэг дайвар болон нэмэлт   бүтээгдэхүүн 202 мянга 300 тонн орж ирсэн. Одоо хаана байна вэ. Эсвэл хуурамчаар үйлдвэрлээд байна уу.  Юунд ашигладаг вэ. Дахиад л хариултгүй асуултууд.

Б.Лхагважав:Хуурамч шатахуун борлуулж байх  магадлалтай

Тус танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Авто бензин, дизелийн түлш үйлдвэр бүтээгдэхүүн ямар ч татваргүй учраас их  хэмжээгээр орж ирдэг болсон. Ийм хэмжээний бүтээгдэхүүн хаашаа шингээд байна вэ. Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй.

Ийм бүтээгдэхүүн боловсруулдаг “Петролиум продакшн” гэдэг үйлдвэр ганцхан Эрдэнэт хотод байдаг. Тэр үйлдвэрийн хүчин чадлыг манай улсад орж ирж байгаа дайвар, нэмэлт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулахад  маш бага тоо гарна. Тиймээс ийм төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд байх магадлалтай. Үүнийг Мэргэжлийн хяналтын  газар зэрэг байгууллага шалгах ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ. Энэ чиглэлээр Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам бусад байгууллагаас бүрдсэн Ажлын хэсэг гарсан сурагтай. Шалгах байх.

Ч.Чулуунбаатар:  Шатахууны дайвар, нэмэлт бүтээгдэхүүний татвар нэмэхийг судалж байна

Харин нефтийн дайвар бүтээгдэхүүний татвар өөрчлөлт оруулахаар яригдаад эхэлжээ. Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрындарга  Ч.Чулуунбаатар “Чанарын шаардлага хангахгүй авто бензин, газрын тосны бүтээгдэхүүн,  керисон, нафтаг Онцгой албан татварт оруулах  тооцоо судалгаа, үзэл, баримтлалыг боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн.

Цаашид УИХ-д өргөн мэдүүлээд явах байх” гэжээ. Хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.  Манайхан болсон хойно мөнгө л олж байвал  “би үхэхээр чи үх” гэсэн сэтгэхүйгээр ханддаг. Шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжийн удирдлагын шуналд  хязгаар гэж байна “” гэж өөрийн эрхгүй асуумаар санагдана. Орлого олж, оффшорт мөнгөтэй болж байвал ард түмний амьдрал ядуурах асуух шатахуун импорлогчдод түй ч хамаагүй. Сабларын яамнаас  хүргүүлсэн шаардлага Азийн хөгжлийн  банкны Засаглалыг сайжруулах, агаар орчны бохирдол бууруулах төсөлд  тусгалаа олсон санал ажээ.

Төрд татвар очсон уу?

Сүүлийн хоёр жилээр тооцоолж эл асуултад баримжаалж л хариулт олдох бололтой. Уг нь Гаалийн албан татварт 3.6 тэрбум төгрөг,онцгой албан татварт 55.6 тэрбум төгрөг, хямдралтай үнээр оруулсан  нэмэлт болон дайвар бүтээгдэхүүнд 3.8 тэрбум төгрөг нийтдээ 63 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломж байсан.

Төсөвт ороогүй. Эндээс л Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн, хоёрдахь 60 тэрбумаа босгосон. Хуурамч шатахуунаар иргэдээ хуураад зогсохгүй хохироосон гэх  хардлага гараад байгаа юм. Зарим улсад ийм тохиолдол гарсан байдаг. Энэ бүхнийг хуурамчаар үнэхээр үйлдвэрлэдэг бол  машины эд ангийн эвдэрлээс эхлээд агаарын бохирдолд ч сөргөөр нөлөөлдөг гэсэн үг юм. Хариултыг хэн өгөх вэ.

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D(139.5.218.202) 2018 оны 01 сарын 27

Hudlaa bhoo,hiij bsn l um bol yadhnaa erdenetdee shathuun n elbeg bn bizdee homs yedee

0  |  0
лл(202.21.107.6) 2018 оны 01 сарын 26

Цагдаа ,Прокурор,Мэргэжлийн хяналт,Татвар,Гааль,Тагнуулхан юу хийж хэнээс хаанаас гэдгийг үнэн зөв тогтоох,хянаж байх чадвараа алдчихсан байж таарах уу.Эсвэл бүгд 60 тэрбум гэгчид оролцсон болох уу.Дэндүү юм аа.Хэнд юунд итгэж идэж ууж,эдлэж хэрэглэж байх вэ.

0  |  0
-r horoonii undur na(202.9.42.244) 2018 оны 01 сарын 26

MAN-iin sanhuujuulegch ni neptiin kompaniud shuu dee.Songuuliin sanhuujuulsen munguu benzinii une nemj baigaad olj ablaa.Unee nemeed ugsun munguu olj ab gedeg dohiog Hurelsuh neptiin delhiin zah zeeliin une usch bn.manai zasag benzinii uniig barij chadahgui gej heleed margaash ni benzinii une nemegdeed bn.

0  |  0
Z(202.9.42.253) 2018 оны 01 сарын 26

Spirtiin uildberuudees garch bui tehnikiin cpirt ene chigruu orood .....

0  |  0
зочин(122.201.28.9) 2018 оны 01 сарын 26

Петровисийн 92 бензин машиндаа хийхээр маш муухай үнэр үнэртээд мотор нь муудсан нв иймл учиртай юм байна Арай ч дээ

0  |  0
зочин(66.181.161.43) 2018 оны 01 сарын 26

Гахай царайлад чулунбатар шалгаач суугаад бх юм авилга идэж түнтийгэд хөдөлж чадахгүй ,утаа угаартай машины буруу биш бузар шуналтнууд ын бинзэнийг хиыгээд агаар ийм ббнн

0  |  0
Ganbaa(66.181.191.62) 2018 оны 01 сарын 26

Энэ сэтгүүлчид гэж хүний өгсөн мэдээллийг баяжуулаад мэдээлчихэж чадахгүй хөгийн амьтад байх юм. Үгүйдээ л мэргэжлийн нэг хүнээс хэрхэн хөнгөн бензинийг ашиглаж 92 болгодогийг асуучихвал заавал үйлдвэрт хийх хэрэггүйг ойлгохсон.

0  |  0
тангад(103.212.118.35) 2018 оны 01 сарын 26

энэ талаар монголчууд ямарч мэдлэггүй юм биш үү лав Эрдэнэтэд бинзен үйлдвэрлэдэг одоо л сонсож байна энэ үнэн бол манай МАН-ын шатахуун импортлогчид нуугаад зараад байна уу даанч Петровисын бинзен их идээд байсан юм тэгээд ч бас зүгээр 92 дээр нэмэлт хийж Нано 92 гэж зардаг гадны хүмүүс бас байдаг гэж сураг гараад байсан даа ёр нь ийм хурдан шингэн зарагддаг учраас ашиг их олдог учраас ийм ашгийн шуналтангууд ард түмэн ЗГ-ыг дарамтлаж тэрийн ёрөнхий сайд дэмжээд байна уу тэхээс МАН-ын булхай мэдэхгүй хүн байхуу

0  |  0
Эмэгтэй туслах того(203.91.112.198) 2018 оны 01 сарын 26

гахайн торой шиг малийж суухын оронд хурдан шалгаач

0  |  0
үнэн шүү(27.123.214.114) 2018 оны 01 сарын 26

эрдэнэтэд байдаг петролеум продакшн гэдэг компани найруулсан хийж зардаг. энэ ёстой үнэн. 2017 онд 2000 м3 багтаамжтай шатахууны сав бариулсан нь найруулга нэмэгдэж байгаагийн баталгаа.

0  |  0
hok(150.129.143.92) 2018 оны 01 сарын 26

ene bol ynen yum petrovisoos benzin hiiheer 15 iddeg mashin 30 ideed baigaa yumaaa turtei uls bol iim yumiig dor ni shalgaad zasaad avah bolomj baigaa nefti importlogchid ulam l shunaad baihiimdaa uuniig zogsooj uguuch hurelsuh saidaaa

0  |  0
chaawaas(202.55.184.18) 2018 оны 01 сарын 26

saihan zalah yumaa haha. mal setguulch

0  |  0
жолооч(202.179.27.248) 2018 оны 01 сарын 26

За жинхэнэ шатахуун хийх ойрхон юм байна, хуурамчийг хийсэн юм чинь жинхэнийг хийж чадна доо,

0  |  0
Top