ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 оноос тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар өгсгөхөөр хуульчилсан билээ. Энэ дагуу 2018 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрч байж тэтгэвэрт гарахаар болсон юм. Тэгвэл энэ тухай өнөөдөр засгийн газрын 100 хоногийн хуралдаанаар мэдэгдэл хийлээ. Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд өөрийн хүслээрээ тэтгэвэрт гарч болох гэнэ.
Ийм байдлаар тэтгэвэрт гарах нас өгссөнөөр 2027 он гэхэд эрэгтэй 65 нас, эмэгтэй 55-60 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжсэн байх аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Дандаа эргэж буцна яанадөа ман намынхан өөрсдөө тэтгэвэртээ гараачмунгинасан хөгшчүүдээ
Өөрийн хүслээрээ гэхээр тэтгэвэр нь багаар тогтооход хүрээд байгаа юм. Хэрвээ насандаа хүрээд суувал авах ёстойгоо авна.
Уг нь баян тарган, тэтгэвэр өндөр орныг хараад манайани эрт тэтгэвэрт гарна гэж яарах ч, бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэгтэй адил юм шүү дээ
Үнэн бол Таатай мэдээ байна даа
нийгмийн даатгалаа хадгаламжинд хадгалаад тэтгэвэрт гарсныхаа дараа тааваараа үрсэн нь дээрээ одоо бол банкнаас өөрийнхөө мөнгийг зээлж аваад дахиад нэмж хүү төлнө энэ нэг л бишээ