Х.Амгаланбаатар:Цалин тэтгэвэр нэмэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн билээ. Энэхүү мэдээллийн үеэр тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас доорхи асуултад хариулт авлаа.

-Үйлдвэрчний эвлэлээс тэмцэл хийж, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хүрсэн нь амжилт оллоо гэж байна. Та дурдахдаа заалт зүйл зөрчсөн тухай ярилаа, энэ тухайд тодруулаач?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 гэсэн заалт бий. Харин манай Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, өндөр настны тэтгэвэр тогтоохдоо насыг нэмэгдүүлж, цалин хөлсийг 2019 он хүртэл нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсон нь дээрх заалтуудыг зөрчсөн явдал болсон. Тиймээс бид удаа дараагийн тэмцэл өрнүүлж, эсэргүүцэл илэрхийлсний үр дүнд энэ бүгдийг зохицуулж, хуучин хэвэнд нь оруулахаар боллоо. Үүнд иргэд олон нийтийн оролцоо ихээхэн байсныг дурдах хэрэгтэй.  

-Энэ асуудлууд МҮЭ-ээс мэдээлэл хийснээр шууд биелэлээ олохгүй УИХ-аар орж байж сая мөрдөгдөнө. Энэ тал дээр?

-Нэгэнт Хөдөлмөр нийгмийн гурван талт Үндсэний хороогоор орж, Засгийн газрын түвшинд ойлголцоод шийдвэр гарчихсан. Та бүхэн үүнийг хэвлэл мэдээллээр харсан байх. Монгол Улсын Ерөнхий сайд ч энэ тухайгаа мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр Засгийн газар асуудлаа УИХ-д оруулахад л болох зүйл. Нөгөө талаар эдийн засагт эерэг дохио өгч, гэрэл аслаа. Тэгэхээр болохгүй зүйл байхгүй.

-Нэг асуудал байна. Цалин тэтгэвэр ч яахав нэмж болох асуудал, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ гэдэг арай л эртэдсэн мэдэгдэл байж болох юм?

-Би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч бай, цалин тэтгэврийн нэмэгдэл ч тэр шууд нэмнэ гэж хэлээгүй. Хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа боломжуудаа ашиглахаар боллоо гэсэн. Гэтэл энэ хэлэлцээр нь амжилттай болж цалин тэтгэвэр нэмэгдүүлэхээр боллоо шүү дээ. Тэгэхээр одоо байгаа нөхцөл эдийн засгийн байдлаас харахад цалин тэтгэвэр нэмэх боломж бий. Энэ утгаараа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тал дээр хэлэлцэнэ.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.183.24) 2018 оны 02 сарын 08

Amgalanbaatar aa zugeer l arkhia uu

0  |  0
Zochin(66.181.183.24) 2018 оны 02 сарын 08

Amgalanbaatar aa dandaa khudlaa yaridagaa boli Chi chadakhgyi bna

0  |  0
Ahmad(89.138.245.79) 2018 оны 02 сарын 07

Bi feed Ulsan 27 fil afillaad 300 myanga Havanaach hvrehgvi,Odoo 20 myanga nemne biz nas 70 tai gaigvi tetgever goridood nas gvitseh cv gets very bna

0  |  0
Отгоо(183.177.96.130) 2018 оны 02 сарын 05

даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай таван жилийг нэмэгдүүлж, долоо болгосон нь даатгуулагчийн эрх ашиг, тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ахлахаар боллоо.Ингэж хүчээр санал дүгнэлт гаргаж болохгүй.7 жил болгосноор тэтгэврийн хэмжээ буурна.Олон жил НДШ төлсөн хүмүүс дахиад тэтгэврээрээ хохирно.

0  |  0
Лха(103.10.23.186) 2018 оны 02 сарын 05

яг адилхан ажил хөлс авч байсан хүмүүс эрс тэс өөр тэтэгэвэрт гарсан байхыг харсан.Мөнгөтэй хүмүүст ингэж дээрэлхүүлж болохгүй.Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Сүүлийн 5 жил аль нэг газрын нэрр дээр их мөнгө төлөөд л энэ шүү дээ

0  |  0
зочин(103.229.123.193) 2018 оны 02 сарын 03

Огт бараг ажил хийгээгүй нөхөн олголтоор их мөнгө хийсэн хүмүүс өндөр тэтгэвэр тогтоолгосон байна. Үүнийг шалгах ёстой. Олон жил насаараа ажиллаж тэгэвэрт гарчихаад мөнгөтэй хүмүүст дээрэлхүүлж байна гэсэн үг шүү. Энэ бүхэн тухайн үед байсан их хурлын гишүүдийн өөрсдийн ах дүү мөнгөтэй хүмүүст зориулсан түр тогтоол тушаал байсан. Тэтгэвэр нэмэ гэхдээ олигтойхон

0  |  0
irgen(103.212.118.55) 2018 оны 02 сарын 02

Tetgeweriin dood hemjeeg nemj tetgeweriin zuruug bagasgah heregtei. Nssaaraa daatgal tulj ajillachihaad 280.0 r yaj amidrah we.

0  |  0
Сар(103.57.95.50) 2018 оны 02 сарын 02

Тэтгэвэрийг доод тал нь 500´000 тег болгох естой 1991 одноос хойш Ендер тэтгэвэрийн хураамж телесен хуний тэтгэвэрийг олон жил ажиллаж бусах олон татвар нийгмийн даатгал телесен эсэхийг харгалзахгуй хэдхэн жил сайн дураараа менге телесен хумуус тэтгэвэр нь Ендер тогтоогдсон энэ маш буруу шийдвэр байсан насаараа ажилчихаад 5 жил татвар телесен хунээс маш бага тэтгэвэр авч байгаа нь терийнн буруу ажиллагаа одоо засах хэрэгтэй

0  |  0
Ард(103.229.123.223) 2018 оны 02 сарын 02

Өнгөн дээрээ сайхан харагдах ийм популистууд улс орны эдийн засгийг далдуур хорлон сүйтгэж байгаа юм шдээ!!!!

0  |  0
iiiiiiii(103.26.193.223) 2018 оны 02 сарын 01

bitgii hutsaach 27000 tugrug nemeed gavya baiguullaa yu

0  |  0
Зочин(124.67.72.103) 2018 оны 01 сарын 31

ХХ-доод хэмжээг 300.000 болгох нь зөвөө

0  |  0
доо(66.181.161.105) 2018 оны 01 сарын 31

Цаг хугацаа нь хаана бн?27000гоо яриад байна уу.өнөөдөр ахиад нжмсэн юмуу.тодорхой юм бичээчээ админа

0  |  0
ТЭТГЭВЭР АВАГЧ(202.9.40.168) 2018 оны 01 сарын 31

МҮЭ БИДНИЙ ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ НЭМЭХЭЭР БОЛЖЭЭ ....

0  |  0
ЗОЧИН(202.9.40.168) 2018 оны 01 сарын 31

МҮЭ байсан байгаагүй зг юу хийхээ мэднэ.

0  |  0
зочин (103.229.120.53) 2018 оны 01 сарын 31

5/төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах; УИХ-ын 2017 оны 29дүгээр тогтоолын энэ заалтаа цуцлаачээ энэнээс болж шатлалаа ахиулж чадахгүй байна ш дээ 17 жил ажилласан шатлалаа ахиулмаар байна цалин нэмж чадахгүй бол ядаж энийгээ болиочээ

0  |  0
Zzz(66.181.160.113) 2018 оны 01 сарын 31

Chih zoolon yum hiij bgaa ZG-t demjleg heregtei. Ene met ni hiisen ajliig ni oor deeree buulgaad ch bolov demjij bval uls orond maani heregtei!

0  |  0
ккк(203.91.115.40) 2018 оны 01 сарын 31

энэ хүн засгийн газрын хийсэн ажлыг өөр дээрээ буулгах гэж мө их гордивоо

0  |  0
боль(124.158.110.82) 2018 оны 01 сарын 31

цалин нэмж яах гээд байгаа юм бэ? инфляц улам гаарна ш дээ. худалдан авах чадвар буурахаар наймаачид юмныхаа үнийг буулгаж л таарна ш дээ

0  |  0
zochin(119.40.103.66) 2018 оны 01 сарын 31

za tetgeber shig 27000 nemj balaarab daa.heden hubi nemeh ni l sonin baina.shilnii tsaanaas chiher doloolgoj sursan uls shuu.

0  |  0
Top