“Драгон”-ыг “22-ын товчоо”-ны тийш нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Хот төлөвлөлт, хотын хөдөлгөөний түгжирэлтэй холбоотойгоор автомашин худалдаалах цэгүүд, “100 айл” болон барилгын материалын худалдааны төв, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхээр зэхсэн билээ. Мөнхүү нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Драгон” авто буудлыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Баруун болон хойд бүсийн аймгуудын зорчигч олны ирдэг буцдаг томоохон хөлийн газар болох “Драгон”-ыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан нүүлгэн шилжүүлэх бөгөөд тус газрыг “22-ын товчоо”-ны цаана байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын орчимд байгуулах аж.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(27.123.212.141) 2018 оны 02 сарын 02

Mash zov. Ingeed bval ene hot ni hogjoh bolnoo

0  |  0
Zochin(112.171.251.95) 2018 оны 02 сарын 02

Mash zuv tend buun bugluu uusdeg shuu dee

0  |  0
Top