Тэмцэгч сэтгүүлч хоёрын хөөрөлдөөн

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Оффшорын эсрэг жагсаалд уриалан дуудсан тэргүүлэгч нөхөр Сүхбаатарын талбай дээр сүрхий лоозон барьчихсан бусдыг уриалан дуудаж явах аж. Ерөөсөө л хошуучлагч нэгэн гэдэг нь илт учраас сэтгүүлч түүн дээр очиж, цөөн асуултад хариулт авахаар болжээ. Түүнийг уншигч танаа сонирхуулъя. Өнөөдрийн жагсагчид, зохион байгуулагчдын хүрээ нэг ийм болсон гэдгийг л харуулах үүднээс хүргэж байгаа хэрэг.

Сэтгүүлч: Оффшор гэж юу юм бэ?

Жагсагч: Мэддэгүй юм уу чи, С.Баярцогтын мөнгөө нуусан газрыг хэлдэг юм.

Сэтгүүлч: С.Баярцогтыг мөнгөө нуусан газар нь хаана байдаг юм?

Жагсагч: Аан баруун тийшээ, их хол л байдаг юм гэсэн. С.Баярцогтоос асуухгүй юу.

Сэтгүүлч:Та хаанаас мэдсэн юм?

Жагсагч: Фээсбүүкэд байна гэсээн. С.Баярцогт л мэдэж байгаа.

Сэтгүүлч: Та фээсбүүкэд байгааг нь яаж мэдсэн юм бэ?

Жагсагч: Айлын хүүхдүүд л шуугиад байна лээ. С.Баярцогт л сайн мэднэ дээ.

Сэтгүүлч: Та ер нь юуны төлөө жагсаж, лоозон бариад явж байгаагаа мэдэж байгаа хүн үү. Мэдэхгүй байгаа хүн үү?

Жагсагч: Мэдэхгүй яах юм. Тэнд байгаа С.Баярцогтын мөнгийг авчирч бид нарт өгөх гээд байгаа юм биш үү.

Сэтгүүлч: Тэнд гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ?

Жагсагч: С.Баярцогтын мөнгөө нуусан газар.

Сэтгүүлч: С.Баярцогтын мөнгөө нуусан газар гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ?

Жагсагч: Чи түрүүнд өөрөө нэрийг нь хэлээд л байсан ш дээ. С.Баярцогтоосоо асуухгүй юу.

Сэтгүүлч: Та асуулт болгонд С.Баярцогт гээд байх юм?

Жагсагч: Тэгэхгүй яах юм. С.Баярцогт нууц банк байгуулчихаад хамаг мөнгө нуучихсан байхад гэжээ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.23) 2018 оны 02 сарын 02

Үнэн шүү иймэрхүү нөхдүүд олон байна лээ

0  |  0
хархнууд(202.72.240.4) 2018 оны 02 сарын 02

Амьдралд хар толбо болсон новш өөрөө өөртэйгээ ярьсан юмаа эвлүүлж ядан бичжээ пяска чинь.

0  |  0
S(202.179.25.142) 2018 оны 02 сарын 02

Хэхэ женкогийн барлагууд

0  |  0
Top