Далайн морь ижлээ нэг олсон бол түүнтэйгээ насан туршдаа хамт байна. Өөрөөр бол амьдралынхаа туршид нэг л амьтантай цуг үржилд ордог. Хос далайн морь мөн эргэлдэж бүжих дуртай, зэрэгцэн сэлэх, бие биеэ дагах зэргээр зугаацах нь их. Ийн эрхэлж наадах нь заримдаа 7-8 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ.
Далайн морь бол эр нь үр төлөө тээдэг дэлхий дээрх хуруу дарам цөөхөн амьтны нэг юм. Далайн эр морины хэвлий тус газар өндгөө тээхэд нь зориулсан хүүдий мэт ховдол байх ба үржлийн үед эмэгчнийх нь өндөг тэрхүү ховдолд орж, эр нь үр төлөө өндөгнөөс гарч бүрэн бойжтол өвөртөө тээсний эцэст бие гүйцсэн далайн морийг усанд тавьдаг байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
илүү дэлгэрэнгүй мэдмээр байна
Бидний бизнесийн болон хувийн хэрэгцээнд зориулж 2% -ийн хүүтэй зээлийг олгож байна. Нэр: Шаардлагатай хэмжээ: Үргэлжлэх хугацаа: Улс: объект: Гар утасны дугаар: бидэнд захидал бичээрэй: christloanfunds@gmail.com
Далайн морь шиг байцгаахсан.
Хүн гэж ер нь ямар амьтан юм бэ? Хуурамч, муу санаатай. Сайхан хүн ер нь хэр их байдаг юм бэ?